• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хөгжилтэй аялал" холбоо тэмдэглэлийн удаах хэсэг...

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-17 10:23:35

     Та бүхний өмнө 2-р багийн аялагч дөрвөн бүсгүй зогсож байна. Ахмад орчуулагч-редактор Пэрлиймаа нэвтрүүлэгч-редактор Урихан, орчуулагч-редактор Сарантуяа, Анарын хамт байна. Манай Пэрлиймаа Бэй Дайхэ-д туж таксидаж байсан сурагтай. Учир нь Бэй дайхэ-гийн такси Бээжинтэй харьцуулахад хамаагүй хямд болохоор бараг л үнэгүй шахуу унаа юм гээд таксидаад байсан гэнэ. Тэр бүү хэл Цагаан хэрэм өөд гарч, буудаг такси байдаг болов уу гээд зогсож байсан гэсэн шүү.

     Манай гурван залуу бүсгүй гол шиг уяхан туяхан бүсгүйчүүд байгаа биз. 1-р багийн "хоёр алтан" бүсгүй нийлээд энэ таван бүсгүй ямар гоё бүжиглэдэг гээч... ХОУР-ийн Азийн төвийн тоглолт дээр монгол ардын бүжиг бүжиглэж, олныг бишрүүлсэн гэж байгаа. Манай Урихан нэвтрүүлэгч хөтлөгчөөс гадна... нэвтрүүлгээрээ та бүхэнтэй танил болсон хүн. Харин Анар их хөгжилтэй юм ярьж, хүмүүсийг зугаацуулдаг атлаа энэ удаа нэг л "чимээ" багатай ирсэн байх юм.
Бүсгүйчүүд дундаас манай Сарантуяа хамгийн уран сэлдэг тамирчнаар шалгарсан гэж байгаа. "Бөх хүн бүдүүн өвсөнд бүдэрдэг" гэдэг шиг гарамгай сэлэгч Сараа маань санамсаргүй гүн ус руу хөл алдаж сайн сэлдгийнхээ хүчинд гарч ирсэн гэсэн шүү.

1 2 3 4 5 6 7 8 9 10
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе