• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хөгжилтэй аялал" холбоо тэмдэглэлийн удаах хэсэг...

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-17 10:23:35

     -Танай аялал хэр сайхан, бас хэр хөгжилтэй болов? гэхэд,

     -Бид 1-р багийнхны алдаа оноон дээр дүгнэлт хийсэн болохоор цаг алдалгүй бага үдийн алдад Бэй Дайхэ-д ирсэн. За тэгээд бидний аяллын тухай манай нөхдөөс асууж, бас бидний зургийг хараарай. Тэндээс бүгдийг мэдэж болох байхаа гээд тэр зөөлөн инээгээд бас л бултчихлаа. Харин ч би үг цөөтэй Дармаагаас овоо хэдэн үг салгачихлаа шүү. Аялал нь лав сайхан болсон бололтойдог шүү.

     Ингээд би хэл ам түргэнтэй, хөдөлгөөн хурдтайгаар нь залуу редактор Хүчитийг сонгож, тамхиар дайлж байгаад аяллын сонин сайхан, бас биднээс дутахгүй паянтай байсныг нь олж мэдсэн юм.

     -Бид та нар шиг цаг алдаагүй болохоор илүү сайхан байсан гэж Хүчит бардамнаж байна.

     -Тэгвэл манайхан хамтдаа Бээжин хотын баруун захаас зүүн зах, дахиад зүүнээс баруун, тэгээд Баруун вокзал гээд бараг л Бээжин хотоор зугаалсан шүү дээ. Хэдийгээр бид Бээжинд амьдардаг ч ингэж хамт олноороо ингэж зугаалах бас сайхан юм байна гэдгийг мэдэрсэн хүмүүс... гэж би хариу мөчөөрхлөө.

     Ингээд 2-р багийнхны аяллын зургийг таны өмнө дэлгэе.

1 2 3 4 5 6 7 8 9 10
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе