• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хөгжилтэй аялал" холбоо тэмдэглэлийн удаах хэсэг...

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-17 10:23:35

 

     2-р багийнхны зургийг харахаар яахын аргагүй л далайн амрагчид шиг харагдаад байгаа юм. Их өнгөлөг, цовоо цолгиун... Гэтэл бид далайд биш хөдөлмөрт /субботникт/ яваа юм шиг хувцаслачихжээ гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

     За даа, аливаа зүйл хоёр дахь удаадаа заавал давуу байдаг хойно доо. Тэд бидэн шиг цаг хугацаа алдаагүй болохоороо илүү олон газар явж үзсэн, бас хэд хэдэн наран шарлагын газар хэсээд амжсан байгаа юм даа.

     Гэхдээ л нэг биш наран шарлагын газраар явсан гэх атлаа манай албаны орлогч дарга Гэрэлт ер харлаж борлосон шинжгүй өнөө л гэрэл ойлгосон янзаараа шүү. Үгүй мөн, арьс нь хүртэл хувирахгүй хүн гэж бас байх юмаа. Түүнийг 3 жил наранд шараад ч борлох болов уу даа, үгүй л байх. Гэтэл Хүчит бид хоёр гэж хугас өдрийн зайд хүрэхгүй л "өнгөт арьстан" болчих юм даа.

1 2 3 4 5 6 7 8 9 10
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе