|
|
||
Бэй Дайхэ-гийн үзэмж
Их далайн дээгүүр алсын алсыг бараалан харахуй дор тэнгэр ус нийлэх тэр мөчлөгт загасчны завь бүртэлзэн хөвөх нь түмэн жилийн тэртээхийг эрхгүй бодогдуулах авай. Хэдэн зууны тэртээх нэгэн цагт Цао Цо хэмээх нэрт жанжин Шар тэнгис рүү түрж орсон өндөр хадан цохион дээр алсыг хараалан зогсоод "Намар цаг янзаараа л байх ахуй хүний орчлон хэдэнтээ эргэн хувирсан байх юм даа" хэмээн санаашран шүлэглэж байсан гэдэг.
Жилийн дөрвөн улиралдаа түмэн зүйлийн шувуудын жиргээтэй, зүйл зүйлийн цэцэгсийн үнэртэй, намуун тайван орчин бүрдсэн энэ газар дахин дахин ирж баймаар юм билээ шүү, хүмүүсээ. Бэй Дайхэ таныг хүлээж байна.
ХОУР-ийн Монгол хэлний редакцийнхан бид та бүхэнд "Хөгжилтэй аялал" зурагт тэмдэглэлээ өргөн барилаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |