Хятадын олон улсын импортын анхдугаар экспо 26 хоногийн дараа нээгдэх гэж байна...
Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын олон улсын импортын анхдугаар экспо 11-р сарын 5-нд Шанхай хотод нээгдэнэ. Зохион байгуулагч Шанхай хот энэ удаагийн экспод оролцох зочин бизнесменүүдэд зориулж өвөрмөц онцлог бүхий 45 маршрут, хөрөнгө оруулалтыг дэмжих 30 хөтөлбөр төлөвлөжээ. Үүгээр дамжин Шанхайн бизнес эрхлэлтийн орчныг сайтар танилцуулж, Шанхайн олон дүүрэг экспогийн эдийн засаг, худалдааны төлөөлөгчдийн багийг үзэсгэлэн зохион байгуулах байгууллагатай хөрөнгө оруулалтыг ахиулах харилцаа тогтоохыг нэмэгдүүлэх юм байна.
Синьхуа агентлагийн мэдээ: 9-нд Шанхай хотноо Хятадын Олон улсын импортын анхдугаар экспогийн ерөнхийлсөн бэлтгэл үйл ажиллагааг зохион байгуулжээ. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ху Чүньхуа тус үйл ажиллагаанд оролцож үг хэлсэн байна.
Хятадын Олон улсын импортын экспо яармагийг Францын Парист сурталчлах арга хэмжээ 22-нд болж өнгөрлөө.
10-р сарын 8-нд Шанхай хотод, Төв радио телевиз, Шанхай хотын захиргаа стратегийн хамтын ажиллагааны бүдүүвч гэрээ байгуулав. Хэдэн сарын турш нааштай зөвшилцөн, нямбай бэлтгэл хийгээд тохиролцсон энэхүү чухал гэрээнд хэдэн зүйлийн шинэ амжилт гаргажээ. Төв радио телевиз анхдугаар удаа орон нутгийн захиргаатай стратегийн хамтын ажиллагааны харилцаа тогтоолоо. Анх удаагаа бүс нутгийн төвийг байгуулав. Анх удаа орон нутгийн ерөнхий төв байгуулав. Энэхүү стратегийн хамтын ажиллагаа нь Төв радио телевизийн хүчирхэг их удирдах хүчин, суртал ухуулгын хүчин, нөлөөлөх хүчин бүхий олон улсын тэргүүний шинэ хэлбэрийн хэвлэл мэдээллийн системийг бүрдүүлэх зорилтдоо хүрэх дорвитой шинэ алхам хийснийг харуулж байгаа юм.
10-р сарын 8-нд Хятадын Төв радио телевизийн Хөх мөрний гурвалжин хойгийн ерөнхий төв, Шанхай хотын салбар өртөөг албан ёсоор нээж ажиллууллаа.
ХОУР-гийн мэдээ: 8-нд сурвалжлагч Хятадын олон улсын жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн XV үзэсгэлэн яармагийн Гуанжөүд хийлгэсэн хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, энэ удаагийн Хятадын олон улсын жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн яармаг 10-р сарын 10-нд нээгдэх бөгөөд гадаад дотоодын 3019 компани үзэсгэлэнд оролцож, нийт 6628 лангуу ажиллуулна гэжээ.
Хятадын олон улсын импорт экспортын анхны үзэсгэлэн яармагийн бэлтгэл ажил урагштай явагдан, одоогоор нэгэнт 61 орон оролцохоор албан ёсны бүртгэл хийгдээд байна гэж Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн 26-нд хэллээ