“Та бүхэн Замби улсын зөгийн балнаас амсаарай”, “Туркийн онцлогтой зайрмаг бусдаас өөр шүү”, “Индонезийн FINNA сам хорхойн зүсмэлийг амсаж үзээгүй бол та сам хорхой идэж үзээгүйтэй ижил”..
ХОУР-гийн мэдээ, 5-нд Шанхай хотод, Хятадын олон улсын импортын анхдугаар экспо эхэлсэн билээ. Сүүлийн өдрүүдэд, Италийн хэвлэлүүд импортын экспог өргөнөөр мэдээлж, Хятадын нээлттэй зах зээл Италид шинэ боломж олгох талаар анхаарал хандуулж байна.
Италийн “Оройн сонин” (CORRIERE DELLA SERA) Хятадын олон улсын импортын экспог “Дэлхийн худалдааны олимп” гэж нэрлэжээ. Италийн “24 цаг сонин” (IL Sole 24 Ore) экспогийн нээлтэд тавьсан Ши Жиньпин даргын илтгэлээс эш татаж, олон улсын худалдаанд хөршүүдтэйгээ эвлэрэхгүй бол хамтдаа хохирно. Харилцан нээлттэй хамтран ажиллавал хамтдаа ашиг хүртэнэ. Даяаршил эрчимжиж буй өнөө үед ганц өөрийгөө бодвол хөлгүй ангалд унана гэжээ.
ХОУР-гийн мэдээ: Өнөөдөр Шанхайд Хятадын олон улсын импортын анхдугаар экспо үргэлжилж байна. Францын үндэсний төлөөлөгчдийн баг экспо дахь үндэсний ордондоо баялаг агуулгатай арга хэмжээ, “Францыг сонгоорой” сэдвээр судалгааны хурал зохион байгууллаа. Францын хөдөө аж ахуйн яамны сайд Д.Гүйллауме: Франц улс Хятадтай улам гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байна гэжээ.
Сэтгүүл зүй заавал өнөөгийн байдалд анхаарал хандуулах ёстой.
5-нд Шанхай хотноо Хятадын Олон улсын импортын анхдугаар экспо нээгдсэн юм.
5-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Хятадын Олон улсын импортын анхдугаар экспогийн нээлтэд тавьсан илтгэл олны анхаарлыг ихэд татсан юм
Гэвч цөөн хэдэн орон урсгал сөрж, тус системийг эвдэхийг санаархаж байна.
Экспогийн нээлтэд тавьсан БНХАУ-ын дарга Ши Жиньпиний илтгэл олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж, өндөр үнэлгээ авсан байна.
Хятад улсын хөгжлийн туршлагаас Пакистан улс суралцах ёстой гэжээ.
Синьхуа агентлагийн мэдээ, 5-нд Шанхай хотод, Хятад улсын тэргүүн хатагтай, Сүрьеэ, ДОХ өвчнөөс сэргийлэх ДЭМБ-ын элч Пэн Ли-Юань Америкийн Гейтс сангийн холбооны дарга Билл Гейтстэй уулзлаа.
Пэн Ли-Юань: Гейтс сангийн холбоо ядуурлыг бууруулах, эмчилгээ, эрүүл мэндийн үйлсийг хөгжүүлэхэд урт хугацааны турш асар их хөрөнгө хүч зарцуулсан бөгөөд Хятадын холбогдох салбаруудтай сайн харилцаатай ажиллаж, ДОХ-оос сэргийлэх, хяналтад авах, эрүүл мэнд, ядуурлыг бууруулах, бүх дэлхийн эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалт зэрэг салбарт үр дүнтэй хамтран ажиллаж ирлээ. Одоо Хятад улс эрүүл Хятад орны бүтээн байгуулалтад хичээл зүтгэл гаргаж, ядуусыг оновчтой тэтгэн, өвчний улмаас ядуурах, дахин ядуурахаас сэргийлж, дэлхийн эрүүл мэндийн үйлсэд идэвхтэй оролцож байна. Гейтс сангийн холбооноос Хятадтай өрнүүлж байгаа хоёр талт болон гурван талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийг бид дэмжиж ажиллана гэжээ.
ХОУР-гийн мэдээ: 5-нд Шанхай хотноо Арабын Нэгдсэн Эмират улсын Эдийн засгийн сайд Султан Сайд Ал Мансури хэлэхдээ: Хятадын эдийн засгийн нээлттэй арга хэмжээ дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтөд ашигтай гэжээ.
Синьхуа агентлагийн мэдээ: 5-нд Шанхай хотод, Хятад улсын дарга Ши Жиньпин Литвийн ерөнхийлөгч Далиа Грибаускейттэй уулзав.
Ши Жиньпин: Литва бол Балтын тэнгисийн бүсийн чухал орон, Хятадын хамтын ажиллагааны Төв, Зүүн Европ дахь түнш юм. Хятад улс Литватай тогтоосон харилцаагаа ихэд чухалчилдаг. Хоёр тал харилцан хүндэтгэж, итгэлцлээ гүнзгийрүүлэн, гол ашиг сонирхлоо харилцан хөнгөлж, хоёр талын харилцааг стратегийн алсын хараагаар зохицуулах ёстой гэжээ.
5-нд АИХ-ын ордонд бүх Хятадын АТИХ-ын Ли Жаньшү Арабын Нэгдсэн Эмират улсын Холбооны үндэсний хурлын дарга Ал-Кубайситай хэлэлцээ хийлээ.
Экспод уригдан оролцож байгаа Франц, Хятадын зөвлөлийн орлогч дарга Андрей Чянь манай сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа: Цаашид хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, инновацын салбарын хамтын ажиллагаагаа улам ахиулах хэрэгтэй гэжээ.
БНХАУ-ын дараг Ши Жиньпин 5-нд Шанхай хотноо ОХУ-ын ерөнхий сайд Димитри Медведевтэй уулзав.
5-нд Шанхай хотноо Хятадын олон улсын импортын анхдугаар экспо нээгдэж, 172 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллага, 3600 гаруй аж ахуйн нэгж оролцлоо. Экспогийн нээлтийн ёслолд Хятад улсын дарга Ши Жиньпин “Бүтээмжтэй, багтаамжтай, нээлттэй дэлхийн эдийн засгийг хамтдаа цогцлооё” сэдвээр илтгэл тавьж, түүхийн урсгалын өндөрлөгөөс улс орнууд нээлттэй хамтран ажиллах тухай гурван талт санал дэвшүүлж, Хятадыг улам нээлттэй байлгах таван зүйлт бодлогоо зарлажээ. Эдгээр санал санаачилга, бодлого нь Хятад улсын санаачилсаар ирсэн чөлөөт худалдаа, олон талт худалдааны системийг хамгаалж, дэлхийн нээлттэй эдийн засаг, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үзэл баримтлалыг эрчтэй хөдөлгөх хүчээр сэлбэлээ.
5-нд Шанхай хотноо Хятадын олон улсын импортын анхдугаар экспо нээгдэж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин илтгэл тавилаа.
4-нд Шанхай хотноо Хятадын олон улсын импортын анхдугаар экспогийн хэвлэл мэдээллийн төв албан ёсоор нээгдлээ. Тус төвд Хятадын анхны үйлчлэгчгүй кофены газар ажиллаж, гадаад дотоодын 4000 гаруй сэтгүүлчид үйлчилж эхэллээ.
“БНСУ-ын Эдийн засгийн өдөр тутмын сонин” агентлагаас Хятадад суугаа сэтгүүлч Кан Дун Гүн 4-нд манай радиод өгсөн ярилцлагадаа: Хятад улс өөрчлөлт нээлттэй байдлаа улам ахиулж, шинэ технологийг идэвхтэй хөгжүүлэх нь Хятадын ард түмэнд төдийгүй БНСУ-д ч өөрчлөлт авчирлаа
10-р сарын 4-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Кенийн ерөнхийлөгч Кен-Яттатай уулзав.