|
|
||
Очирт цагаан хотын буурийн бүх үзэмж\зургийг "Ар-хорчины хууч домог үлгэр" номын зохиогч Боржигин Дэмцэг\
Хорьдугаар зууны наяад оны эхний үед Шилийн-Гол аймгийн П.Дугар, Ухаанхадын радио хорооны ажилтан, нэрт зохиолч З.Дамринсэрэн, Ар-Хорчин хошууны нэрт найруулагч, нэрт зохиолч У. Буян-өлзий нар сонин сэтгүүл дээр өгүүлэл зохиол нийтэлж, Ар-Хорчин хошууны Хан-Сүмийн Бая-Хошуу гацааны баруун хэсэгт буй эртний хотын буурийг Монголын хаант төрийн сүүлчийн их хаан-Лигдэн хутагт хаан\1592—1634 он\-ы нийслэл Очирт цагаан хотын буурь мөн гэж үзжээ. У. Буян-өлзий бас Гэмпийн сүмээс илрүүлсэн монголын эртний 15 иж дуу хөгжмийг Лигдэн хутагт хааны ордны хөгжим гэж дурдсан байна. Үүнээс эхлэн Лигдэн хутагт хаан ба Очирт цагаан хотын судалгаа шинжилгээний эхлэл тавигдсан юм. Түүнээс хойш эрдэм шинжилгээний байгууллагуудын болон их дээд сургуулиудын эрдэмтэн багш нар Ар-Хорчин хошуунд ирж хээрийн судалгаа явуулсаны үндсэн дээр 2005 онд Ар-Хорчин хошууны Чавга сууринд "Авга хар уул—Очирт цагаан хотын эрдэм шинжилгээний хурал" хийж, Очирт цагаан хот бол Лигдэн хутагт хааны нийслэл хотын буурь болохыг нотлон тогтоожээ. 2009 онд Ар-Хорчин хошууны ардын засгийн газраас "Лигдэн хаан хийгээд хаант төрийн нийслэл Цагаан хотын тухай бүх Хятадын эрдэм шинжилгээний хурал" хуралдуулан, Гэмпийн сүмээс олдсон 15 иж монгол дуу хөгжим бол Лигдэн хутагт хааны ордны хөгжмийн нэг хэсэг болохыг нотолжээ. Одоо, ХКН-ын Ар-Хорчин хошууны хороо, засгийн газар энэ талын судалгаа шинжилгээний ажлыг нэн чухалд үзэж, хошууны соёл биеийн тамир радио телевизийн газарт хааны ордны хөгжмийн анги байгуулан 49 хөгжимчин, 32 төрлийн зэмсэг, 10 тоглолтын багаж хэрэгсэл болон 141 зах хувцас зэргийг сэргээн үйлдэж, Монголын хааны ордны нэг бүлэг дуу бүжиг хөгжмийг сэргээн тоглож байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |