• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монголын хаант төрийн сүүлчийн их хаан--Лигдэн хутагт хааны Очирт цагаан хот

CRI       (GMT+08:00) 2012-07-12 18:10:46

Очирт цагаан хотын гадар хэрмийн зүүн өмнө өнцгийн буурь\зургийг О.Дарамбазар\

     Лигдэн хутагт хааны Очирт цагаан хотыг бас Цагаан хот хэмээн товчлон нэрлэдэг байна. Уг хотын буурь Ар-Хорчин хошууны төв Чавга сууринаас умарш 75 км зайтай оршдог Хан-Сүм сумын нутагт байрладаг. Уг хотын араар Их Хянган давааны салбар болох Авга хар уул сүхийж, өмнүүр нь олон товцогуудтай, ар өмнөх хоёр уулсын хооронд тэгш уудам тал газраар Мэлхийтийн гол зүүнш урсан Очирт цагаан хотын өмнүүр өнгөрч, Хахирын голд цутгадаг байна. Уламжлал ярианд Хахирын голын Лигдэн хутагт хааны үед Дэлгэр мөрөн хэж, Мэлхийтийн голыг Улаан мөрөн хэмээн нэрлэж байсан гэлцдэг. Очирт цагаан хотын зүүн тал дахь уулын хөндий нь Монголын өндөрлөгөөс Сунгаари мөрөн, Ляо-хэ голын сав газарт нэвтрэх хонгилыг бүрдүүлсэн байдаг. Ийнхүү уг хот нь зам харилцааны таатай нөхцөл ба цэрэг дайны стратегийн чухал газарт байгуулагджээ. Очирт цагаан хотын эргэн тойрны газрууд нь байгалийн өвөрмөц давуу талтай, хотын ар дахь Авга хар уул нь умардын хүйтэн урсгалыг хашиж, уур амьсгал зундаа сэрүүн, өвөлдөө дулаахан байдаг бөгөөд уулсын хөндийгөөр гол горхи урсан, өвс бэлчээр эгц сахлаг ургаж, хүн амьтан оршин амьдрахад маш тохилог нутаг байжээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе