• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монголын хаант төрийн сүүлчийн их хаан--Лигдэн хутагт хааны Очирт цагаан хот

CRI       (GMT+08:00) 2012-07-12 18:10:46

Сурвалжлагч О.Дарамбазар, Э.Цогзолмаа, Тайваний нэрт яруу найрагч Ш. Мөрөнтэй Очирт цагаан хотын буурь дээр хамт байгаа нь\зургийг О.Дарамбазар\

     Үүнээс гадна, дотор хотын бас тусгай хүрээ, худаг зэрэг барилга төхөөрөмж ч олон байжээ.

     Гурав. Зүүн цагаан хот

     Зүүн цагаан хотын буурь нь гол цагаан хотын бууриас зүүн хойш 2 км зайтай газарт бий. Хотын хэрэм нь урт дөрвөлжин хэлбэртэй бөгөөд өмнөш умарш 330 м, зүүнш баруунш 273 м-тэй, зүүн баруун өмнө гурван талдаа тус бүр нэг хаалгатай байжээ. Хотын хэрмийн суурийн өргөн нь 10 м, оройн өргөн нь 2—4 м, өндөр нь 0.7—2 м бий. Өмнө хаалганы буурийн өргөн нь 7 м, зүүн баруун хаалганы буурийн өргөн нь 5 м байдаг. Хотын дотор байшин барилга байсан ор мөр тун цөөн, зөвхөн төв хэсэгт нь хандсан нэг том шороон тавцан бий. Энэ тавцан нь дөрвөлжин хэлбэртэй, өмнөш умарш 18 м уртай, зүүн баруунш 16 м өргөнтэй, 2.1 м өндөр байдаг. Төв тавцангийн буурь дээр ногоон ширтэй ваар, хөх саарал өнгөтэй ваар тоосгоны хэлтэрхий их олон байна. Энэ төв тавцангийн ар талд нь зэрэгцсэн хандсан 2 шороон тавцантай бөгөөд тус тус зүүнш баруунш 40 м, өмнөш умарш 14 м, өндөр нь 1.7 м байна.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе