• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монголын хаант төрийн сүүлчийн их хаан--Лигдэн хутагт хааны Очирт цагаан хот

CRI       (GMT+08:00) 2012-07-12 18:10:46

Сурвалжлагч Э.Цогзолмаа Очирт цагаан хотын буурь дээр\зургийг О.Дарамбазар\

     1. Гадар хотын бүтэц ба түүний байршил

     Гадар хотын хэрэм нь урт дөрвөлжин хэлбэртэй, зүүн хойд, баруун хойд хоёр өнцөгтөө тагттай бөгөөд урьд хойд талдаа хоёр хаалгатай. Зүүн хэрмийн урт нь 584 м, баруун хэрмийн урт нь 510 м, арын хэрмийн урт нь 1000 м, хэрмийн суурины өргөн нь 8 м, оройн өргөн нь 0.6—2 м, өндөр нь 1—3 м орчим байсан байдалтай байна. Өмнө хэрэм нь зүүн баруун Бух хадны бартааг ашиглан газрын хотгор гүдгэрийг тэгшлэн баригдсан чулуун хэрэм байв. Хэрмийн суурины өргөн нь 2 м, оройн өргөн нь 1 м, өндөр нь 1.7 м байлаа. Энэ хэрмийн дунд хэсэгт гадар хотын хаалга гаргасан байна.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе