|
|
||
Монголын түүх судлаач нэрт эрдэмтэн, профессор Алтан-Оргил багш Очирт цагаан хотын түүхийг танилцуулж байгаа нь\зургийг О.Дарамбазар\
Гадар хотын гол гол байшин барилгууд нь зүүн баруун талаар гарлан оршдог ба тэдгээр нь хөндлөн голд эмх цэгцтэй байршсан чулуугаар баригдсан жижигхэн байшингууд байжээ. Нэлээд том байшин барилгын суурь 5 байгаа ба тэдгээр нь гадар хотын дотор тархан байршсан байна. Гадар хотын өмнө хаалганаас дотор хотын өмнө хаалганд нэвтрэх гол замын хоёр талд тус тус нэг дөрвөлжин шороон тавцан бий, түүний талын урт нь 12 м, өндөр нь 4 м хиртэй байдаг. Өмнө хаалганы баруун талд нь нэг том дөрвөлжин хүрээ бий ба түүний хэрмийг шороогоор хандсан цогцолж, өмнө талд нь хаалга гаргажээ. Уг хүрээ нь зүүнш баруунш 33 м, өмнөш умарш 41 м-тэй бөгөөд хүрээний дотор нь арын хэрмийг дагаад нэг эгнээ байшин байсны ор бий. Гадар хотын өмнө хэсэг дэх гол замын хоёр талд нэг эгнээ байшингийн суурьтай ба тэнд урт дөрвөлжин хэлбэртэй, талын урт нь 20 м, өргөн нь 6 м-тэй нийт 8 байшин байжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |