• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монголын хаант төрийн сүүлчийн их хаан--Лигдэн хутагт хааны Очирт цагаан хот

CRI       (GMT+08:00) 2012-07-12 18:10:46

Сурвалжлагч Э.Цогзолмаа Очирт цагаан хотын буурь дээр Тайваний нэрт яруу найрагч Ш.Мөрөнийг сурвалжилж байгаа нь\зургийг О.Дарамбазар\

     Дотор хотын дотор хандсан 7 том шороон тавцан бий нь орд харшны суурь болох нь мэдэгдэж байна. Өмнө хаалганы гол замаар дотогш орвол гол тавцанд хүрдэг. Тэр гол тавцан нь дунд хэсэг нь тэгш дөрвөлжин хэлбэртэй, зүүн баруун жигүүрийн хэсэг нь урт дөрвөлжин хэлбэртэй байдаг. Гол тавцангийн өмнө талд нь нэг өргөн том шат бий. Гол тавцангийн урт нь 80 м, өргөн нь 34 м, өндөр нь 4 м байна. Гол тавцангийн хоёр талд тус тус дотогш хандсан 3 харшийн суурь тавцан байдаг. Тэдгээр харшуудыг мөн хандсан шороон тавцан дээр байгуулсан байна. Тавцангийн дөрвөн талыг нь дөрвөлжин чулуугаар жийрэглэн шахаж бүтээсэн бөгөөд тавцан бүрээс гол зам руу хандсан өргөн шат байдаг. Орд харшуудын суурь дээр их хэмжээний ногоон ширтэй ваар, хөх саарал өнгөтэй энгийн ваарны хэлтэрхий олон бий.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе