• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монголын хаант төрийн сүүлчийн их хаан--Лигдэн хутагт хааны Очирт цагаан хот

CRI       (GMT+08:00) 2012-07-12 18:10:46

Очирт цагаан хотын бууриас илрүүлсэн зураасан хээтэй чимэглэл тоосгоны хэлтэрхий

2. Авга хан уулын энгэр дэх сүмийн буурь

     Очирт цагаан хотын буурийн умард этгээд, Авга хан уулын энгэр дэх нэг хавцлын аманд хоёр хэсэг барилга бий. Нэг барилгыг нь хавцлын амын баруун тал дахь асга хадны ёроолд уулын бэлийг тэгшлэн засаж тавцан гаргаж байгуулжээ. Гол барилгын суурь нь үерийн усанд автаж үгүй болсон боловч, түүний буурь дээр нь шар, ногоон, хөх 3 өнгийн ширтэй ваар, сийлбэртэй тоосго зэрэг барилгын чимэглэл материалын хэлтэрхий олон байдаг. Нөгөө нэг барилгыг хавцлын амын зүүн тал дахь уулын хяр дээр байгуулжээ. Энэ барилгын буурь дээр тоосго ваар харагдах боловч, ширтэй ваар зэрэг барилгын чимэглэл материалын зүйлгүй байна.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе