• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монголын хаант төрийн сүүлчийн их хаан--Лигдэн хутагт хааны Очирт цагаан хот

CRI       (GMT+08:00) 2012-07-12 18:10:46

Очирт цагаан хотын гадар хэрмийн өмнө хэсгийн буурь\зургийг О.Дарамбазар\

      Очирт цагаан хотын буурь нь баруун цагаан хот, гол цагаан хот ба зүүн цагаан хот гэсэн 3 хотын буурь болон Авга хар уулын энгэр дэх буурь, сүмийн буурь ба Цагаан хотын ойр хавийн айл тусгын буурь зэрэг хэдэн хэсгээс бүрдсэн байв. Тэдгээрийн нийт талбай нь 690 мянган хавтгай дөрвөлжин км-т хүрдэг байна.

     Нэг. Баруун цагаан хот

     Баруун цагаан хот нь гол цагаан хотын гадар хэрмийн баруун талын дунд хэсэгт оршдог ба уг хотын баруун хэсэг нь гол хотын гадар хотын баруун хэрэмтэй залгалдаж баригджээ.

     Баруун хотын хэрэм ба ордны буурь нь өнөөг хүртэл тодорхой мэдэгдэж байдаг. Энэ хот нь умарш өмнөш чиглэлээр сунжирсан урт дөрвөлжин хэлбэртэй хоёр давхар хотоос бүрдсэн байна. Гадар дотор хот нь өмнөш хандсан хаалгатай бөгөөд гадар хотын хэрэм нь дотор хотын хэрмээс богино байжээ. Гадар хот нь зүүнш баруунш 164 м, умарш өмнөш 260 м. Дотор хот нь зүүнш баруунш 80 м, өмнөш умарш 133 м бөгөөд хотын хэрэм нь нэлээд өндөр, дөрвөн өнцөгт нь тагттай байв. Дотор хотын төв хэсэгт нь арын хэрмийг шахаж баригдсан байшин барилгын хоёр том харшийн суурь бий. Өмнө харш нь гол харш болох бөгөөд тэр нь тэгш дөрвөлжин хэлбэртэй хандсан шороон тавцан дээр байгуулагдсан аж. Түүний тал бүрийн урт нь 35 м, тавцангийн төвд том харшийн суурь байдаг. Ар талын харшийн суурь нь өмнө харшийнхаас бага бөгөөд мөн дөрвөлжин хэлбэртэй, талын урт нь 12 м-ийн төлөвтэй аж. Одоо байшин барилга нь нэгэнт оргүй устсан боловч, ногоон өнгийн болон хөх өнгийн ширтэй ваарны хагархай хааяа хааяа харагдсаар байна.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе