|
|
||
Саяхны нэг өдөр манай Монгол хэлний редакцийнхан Бөхай тэнгист амраад ирсэн юм. Аливаа аялал хөгжилтэй, зугаатай байдаг ёсоор бидний аялал ч мөн адил ярьж дуусашгүй баяр хөөр, бөөн бөөн инээд дүүрэн байсан. Иймээс бид хөгжилтэй аяллынхаа сонин сайхнаа та бүхэнтэй хуваалцахаар шийдэж "Зурагт тэмдэглэл" болгон таны өмнө дэлгэж байна.
"Хөгжилтэй аялал" холбоо тэмдэглэлийн эхний хэсэг...
Өдөр бүр Монгол улсын сонсогчдод зориулан 2 цагийн нэвтрүүлэг бэлтгэдэг ХОУР-гийн Монгол хэлнийхэн бид ам бүл 20-уул билээ. Санаагаар бол бүгдээрээ хамтдаа аялсан бол бүр ч сайхан байх байсан. Гэвч радио сонсогч, интернет ашиглагч та бүхэнд хүргэдэг мэдээ мэдээллээ зогсоох аргагүй тул 10, 10-аараа хоёр баг болж аялалд гарсан юм.
Аялалд гарахын өмнө хаашаа аялах тухай бөөн асуудал болсны эцэст Бэй Дайхэ-г сонгосон юм. Энэ газрыг сонгох болсны учир гэвээс
нэгд далайд орж их усны инерги авах, хоёрт хятадын төдийгүй дэлхийн түүхэн дурсгалт газрын нэг болох түмэн бээрийн цагаан хэрмийн эхлэл хэсгийг үзэж сонирхох явдал байв.
Ингээд би аялалдаа мордохын өмнө манай аяллын ахлагч, Монгол нэвтрүүлгийн албаны дарга Цэцэнгээс үзэсгэлэнт сайхан Бэй Дайхэ-н талаар интернет ашиглагчдаа товч танилцуулахыг хүссэн юм.
Манай Цэцэн ярьж байна. "Бэй Дайхэ буюу "Хойт салбар гол" хэмээх нэртэй энэ амралт зугаалгын газар нь Бээжин хотоос зүүн тийш 300 гаруй км-ийн зайд орших Хэ-Бэй мужийн Чин Хуан-дао хотод байдаг юм. Чин Хуан-дао буюу "Чин гүрний үеийн хаадын арал" гэсэн утга бүхий нэртэй далайн эргийн энэ буйдхан газар эрт цагт хятадын хаад ноёд, ихэс дээдэс саатан амарч, хожим нь Хятад улсын төр засгийн тэргүүн нарын амралт сувиллын газар болж байсан бол өнөөдөр дотоод гадаадын жуулчид, зочин гийчид зорин ирдэг их хөлийн газар болжээ.
Бэй Дайхэ-гийн нийт талбай нь 70,3 хавтгай дөрвөлжин км бөгөөд газар зүйн онцлогийн хувьд эх газар, далайн уулзвар газар тул их усны хормойноос ургасан эгц цавчим өндөр өндөр уулсыг далайн долгио цохилон байдаг байгалийн үзэсгэлэн цогцолсон газар юм.
Түүхийн эгзэгтэй цаг үеийн гэрч болсон их цагаан хэрмийг энэ л уул усны заагаас эхлэн босгожээ. Хэрмийн энэ хэсэг нь илүү өндөр, нэн сүрлэг агаад хэдэн давхар байшинтай эн дүйхүүц өндөр хэрэмтэй зэрэгцүүлэн түүхт жанжин эрс, хаадын баримлыг цувруулан байрлуулсан нь цагаан хэрмийн нэгэн содон өнгө төрх гэж хэлж болно.
Ой мод үргэлжилсэн ууланд нь түүхийн дурсгалт үзмэр хийгээд хятад газрын өвөрмөц онцлог болох зүйл зүйлийн сэрүүн асар ордон олонтой. Эртний хаадын мөрөө үлдээсэн энэ газар дэлхийн олон орны димломатууд, худалдаачид, чинээлэг хүмүүс Бэй Да хэ-д газар худалдан авч өвөрмөц хийц бүхий зуслан олноор барьсан нь хүмүүсийн хараа булааж, саатан сонирхох уран барилгын нэгэн үзэсгэлэнт цогцолбор болжээ" гээд яриагаа өндөрлөв.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |