|
|
||
Одоо бид аяллынхаа хөгжилтэй зургуудыг дэлгэн үзүүлье.
Манайхан хоёр баг болон аялалд гарсан гэж дээр хэлсэн. Эхний аялагчид буюу Цэцэн ахлагчтай багийнхан таны өмнө байна.
Уг нь бид Аялал жуулчны компанийг сонгосон боловч яг мордохын үед аяллын маршрут нь давчуугаас гадна бусад бага зэргийн асуудлаас болоод өөрсдөө бие даан аялах болсноор бидний аяллын паян эхэлсэн юм.
Өглөө эрт аялагчдын автобусан дээр ирсэн бид шийдвэрээ гэнэт өөрчилснөөс галт тэргээр Бэй Дайхэ хүрэх болов. Өглөөний 6 цагт Бээжин хотын баруун талаас бүр зүүн талд нь ирсэн бид /бидний ажиллаж, амьдардаг Ба Бао Шань гэх газар хотын баруун хэсэгт байдаг юм/ дахиад 3 такси хөлөглөн байж Бээжин хотын Баруун вокзал дээр ирж, ёстой хөлийн хурдыг үзүүлэн байж сүүлчийн галт тэрэгний билет авч амжлаа. Энэ аяллын маань эхний амжилт.
Бээжин хотын баруун вокзал гэж учиргүй их том юм. Чухам хаагуур нь ороод хаагуур нь гарч ирснээ ч мэдсэнгүй. Өдөртөө гэхэд хэдэн арван мянган хүн орж гарч, бас өргөн уудам хятад орны зүг зүгээс хэдэн арван галт тэрэг ирж, бас энэ тооны галт тэрэг зүг зүг рүү гардаг гэхээр арга ч үгүй юм даа. Баруун вокзалыг маш товчоор илэрхийлбэл тоймгүй их хүнтэй, багшаархан хотын дайтай гэж хэлж болно. Ингээд манай багийнхан галт тэрэг хүлээх зуураа аян замынхаа эхний зоогийг Баруун вокзалын дэргэдэх Япон зоогийн газар хүртсэн юм. Хэдийгээр төлөвлөсөн "ажиллагаа" нурсан ч цөм л хөгжилтэй байв. Яагаад гэвэл аялал юм чинь...
Япон хоолны газар. -Хээрийн юм гэсэндээ час хийж байна шүү...
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |