|
|
||
Бидний зогсож байгаа яг энэ газраас түмэн бээрийн цагаан хэрэм эхэлдэг юм шүү, сайн хараарай.
Мэдээж, үдийн хойно бид далай дээр өнгөрүүлсэн. Бороо орж тэнгэр аашаа гаргасан боловч бид далайд умбаж, торгон зөөлөн элсэн дээр нь хөрвөөж өнгөрөөлөө.
Манайхан дотроо усчинд тооцогдох хэдийн давалгаан дунд буй зургийг харж байна уу?
Бүсгүйчүүдээс тун зоригтой нь манай нэвтрүүлэгч Цогзолмаа байсан шүү. Тэр эрчүүдтэй адил усны хамгийн гүнд нь сэлж байсан. Бас ч үгүй ээ, давалгаан дунд үсэрч усанд хэр чадварлагаа харуулсан зоригтой бүсгүй...
Далайгаас айдаг Алтанхуарыг усанд дасгах гэж нөхөд нь хүчээр татан оруулж дасгалжуулж буй нь...
Бидний зургийг хэн гээч зурагчин авч, ямар зураглаач бичлэг хийгээ бол гэж та сонирхож байгаа нь лавтай. Манай багт хамгийн чадварлаг бөгөөд мэргэжилдээ чин үнэнч үлдсэн нэг зурагчин байсан. Тэр бол ахмад орчуулагч-редактор Урангоо. Тус бүрдээ аппарат зүүчхээд бие биетэйгээ өрсөлдөн зураг дараад байсан хүмүүс харин далайн ус харуутаа аппаратаа элсэн дээр чулуудчихаад ус руу уралдан харайцгаасан юм. Хөөрхий, Урангоо маань бидний зургийг дарсаар байгаад өөрөө ч далайд орж амжаагүй юм. Ажилдаа тийм л үнэнч хүн дээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |