• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хөгжилтэй аялал" холбоо тэмдэглэлийн эхний хэсэг...

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-10 17:18:47

     Бид Бай Дайхэ-д Радио-Телевизийн ажилчдад зориулсан их тохилог буудалд байрласан. Тус буудлын дарга Цүйминь гэх хижээл насны элэгсэг хүн биднийг угтан авч өөрийн нэрийн өмнөөс үдшийн зоог барьсан юм. Юу байна түүгээрээ дайлдаг ёсоор бид далайд өнгөрүүлсэн хоёр хоногт урьд өмнө нь идэж үзсэн загас жараахайнаасаа эхлээд нэрийг нь мэдэхгүй, зүсийг нь бол бүр ч хараагүй амьтдыг амсаж үзлээ. Хот суурин газар хамгийн үнэтэй, бас хүндтэй зоогт тооцогддог бүхэн бидний ширээн дээр байсан. Энүүхэндээ гэж хэлэхэд бид монголчууд л хойно хониныхоо махыг бас үгүйлж байсан шүү. Нэгэнтээ энэ сайхан зоогийн нэрийг нь нэрлэж, зүсийг нь зүсэлж чадахгүйгээс хойш зургийг нь харуулъя даа.

  

 

     Ингээд бид оройн 7 цагт Чин Хуан-дао хотын вокзал дээр ирж сэтгэл хорогдон байж Бэй Дайхэ-г орхин, хурдан галт тэргээр Бээжин хот руу хөдөлсөн юм. Ай, морьтой болоод завтайсан бол доо... Дахиад нэг хонохсон доо...

     "Хөгжилтэй аялал" холбоо тэмдэглэлийн эхний хэсэг үүгээр өндөрлөж байна. Удаах хэсэг буюу 2-р багийнхны зугаатай аялалтай та мөдхөн танилцах болно. Түр баяртай...


1 2 3 4 5 6 7 8 9
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе