|
|
||
Манай Урангоо эгзэгтэй мөчийг хүртэл алдахгүй авч чаддаг болохоо бас харуулсан. Одоо та бүхэнд нэг зураг сонирхуулъя, сайн ажиглаарай. Нэвтрүүлэгч Ринчинсоо усанд уначихсан, Цогзолмаа нэг норчихсон улаан шорт бариад зогсож байна. Энэ үзэгдэл манай аяллын хамгийн оргил хэсэг болсон гэж хэлж болно. Хөлийнхөө элсийг усанд зайлангаа шортоо өмсөх санаатай байсан Ринчинсоо тэнцвэр алдсанаас болж унахдаа улаан шортоо урсгачихсныг усчнаараа Цогзолмаа авчирч өгсөн юм. Унаж л байдаг, урсаж л байдаг юун нь сонин юм гэж яаран бүү дүгнэлт хийгээрээ. Одоо үлгэр эхлэх гэж байна. Урьд орой нь бид хөгжилтэй, хошин зүйл ярьж шөнө хагасалж унтсан юм. Тэр үед манай мэргэжилтэн Мөнхөө ...хошин шогийнхны нэгэн шүлгийг уншсан нь биднийг ямар ч онигооноос илүү хөгжөөж чадсан юм. Шүлэг:
Голын эргээ зугаалж явтал
Галуу дуугарлаа
Галуу дуугарав уу гэтэл
Галуу дуугарч байлаа... Энэ шүлгээс хойш амтай бүхэн л үзсэн харсан бүхнийгээ энэ шүлэг дээр орлуулан хэлж бидний аяллыг улам хөгжөөн дэврээж байсан юм. Тэр дундаа Улаан шортны шүлэг хамгийн оргил нь болсон гэж хэлж болно.
Усны эргээр зугаалж явтал
Улаан шорт хөвж явна
Ринчинсоогийн шорт юм уу гээд бодтол
Ринчинсоогийн щорт байлаа... ха ха ха... ха ха ха...
Манай Ринчинсоо нэвтрүүлэгчээс гадна "Өвөр Монгол", "Найрамдлын элч", "Баяжих ухаан" нэвтрүүлэг бэлтгэдэг хүн.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |