|
|
||
Та бүхэн далайн эргийн чулуун дээр бодлогшрон суугаа энэ залууг хэн бол гэж бодож байна уу? Энэ бол спортын сурвалжлагч Уртнасан. "Цагийн урсгал-Залуу нас" нэвтрүүлгийг сонсдог сонсогчид түүнийг андахгүй бизээ. Уртнасан маань юунд далайд умбахгүй бодолд автан суугаа юм бол доо. Эсвэл их далайн алтан загаснаас ямар нэгэн зүйл гуйж байгаа юм болов уу? Тэгвэл тэр нь юу байж болох вэ...?
Дуу хоолой, бэлтгэдэг нэвтрүүлгээрээ та бүхэнтэй хэдийн танил болсон Алтаннавч, Алтанхуар, Уртнасан нар...
Аяллын хоёр дахь өдөр уран шувууд жиргэж, алтан нар ээсэн тунгалаг сайхан өглөө. Эртэч хэд буудлын цэцэрлэгт хүрээлэнд амарч буй нь...
2 дахь өдрийн үдийн өмнөх аялал Их цагаан хэрэм дээр өнгөрсөн юм. Багширсан их хүн дундуур түлхэлцэн таталцан байж бид цагаан хэрмийн далай руу түрж орсон хэсэг дээр очиж зургаа ээлж дараалан татуулав. Энэ өдөр "Соёлын өвийг хамгаалах өдөр" тохиосон тул зарим үзвэр үнэ төлбөргүй байсан болохоор ийм олон хүн цугларсан байжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |