Усны урсгал мэт ятга хөгжмийн хавсралттай “ Отрын адуучин ”-дууг сонсох бүр дараах нэгэн үзэгдэл нүднэ тодорч, өөрөө ч энэ орчинд байгаа юм шиг зүрх сэтгэл хөвөлзөж, халуун цус толгой уруу хөөрнө
16:01
Аль нутгийн наадамд хэн гэгч бөх түрүүлсэн, хаанахын ямар зүсмийн морь айргийн тавт давхисан тухай хүмүүсийн яриа малын ханш, өвс хадлан дээр шилжихэд, зуны дэлгэр цаг өнгөрч, намар цаг хүрч ирнэ. Өндөр хөх тэнгэрт хурган цагаан үүлс толгойлон зөрөлдөн, өвсний толгой салхины үзүүрт халиурч, адуу малын зоо тэнийн, тэртээ шар замаар өвсөн тэрэг наашлахад хөдөө нутагт намар болж ахуй нь тэр.
18:31
Намайг бага сургууль төгсөх тэр жил буюу 1982 он хүртэл, манайхан жил бүрийн зуны дунд сар болоход зусланд зусдаг байжээ, зуншлага сайтай жил эрт зусах удаа ч бий.
Есийн ид хүйт бүлээрэн, урьхан хавар эх газарт айлчлахад хөлдүү болгон уярч, амьтай бүхэн сэргэсээр амьд ертөнцийн амь амьдралын шинэ нэгэн эргэлт эхлэх ажээ.
26:56
Адуучин
1x