Мэдээ

​“Ард иргэд эрхэм дээд” үзэл баримтлалыг харуулав

ХКН ард түмнээ удирдан дайчилж хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлт хийсний үндсэн зорилго бол ард иргэдийг сайн сайхан амьдралтай болгохын төлөө юм. Хойшид мөн энэ үзэл баримтлалаа эрс хэлбэрэлтгүй баримтлах болно. 

Маргааш ХТРТ 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы хаалтыг шууд нэвтрүүлнэ

13  дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган 5-р сарын 28-ны үдээс хойш  Бээжингийн Ардын  их хурлын ордонд хаалтаа хийнэ.  БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү илтгэл хийнэ. Чуулган өндөрлөсний дараа Ерөнхий сайд Ли  Кэчян чуулганыг сурвалжилсан  дотоод гадаадын сэтгүүлчидтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад  хариулах юм.

Ядуугаас лавтай ангижран чинээлэгжих болно

Саяхан БХАТИХ-ын төлөөлөгч, Гань Сү мужийн Дин Ши хотын намын хорооны нарийн бичгийн дарга Тан Шяомин ХТРТ-ид тусгай ярилцлага өгөхдөө: Энэ он бол ядуугаас ангижруулах шуурхай ажиллагааны шувтлалтын жил юм, Дин Ши хот ядуугаас лавтай ангижран чинээлэгжих болно гэжээ.

Үндэсний аюулгүй байдлын тухай хууль Хонконгт итгэл найдвар төрүүлэв

"Хонконгт хэрэгжүүлэх үндэсний аюулгүй байдлын тухай хууль" нь Хонконгийн хөгжилд итгэл найдвар төрүүлж буйг үүнээс ойлгож  болох юм.

13 дахь сонгуулийн УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны 3-р чуулган өндөрлөв

Хятадын ард түмний улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн 13 дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны 3-р чуулган хурлын төрөл бүрийн хөтөлбөрөө дуусгасны дараа 27-ны үдээс хойш Бээжинд хаалтаа хийв. Ши Жиньпин зэрэг Хятадын нам ба төрийн удирдагчид хаалтын хуралд оролцов.

Иргэний хуулийн төслийг сайшаав

ХТРТ-ийн мэдээ, сүүлийн өдрүүдэд, Италийн хууль зүйн эрдэмтэн Сteфano сурвалжлагчдад ярилцлага өгөх үеэр хэлэхдээ, 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган иргэний хуулийн төслийг хянан хэлэлцэж байгаа нь хуулийн дагуу улсаа засах зориг санаа болон хүнээр гол болгох үзэл баримтлалыг харуулсан байна гэжээ.

Иргэний хууль (Кодекс) нь яахлаараа тийм чухал вэ?

БНХАУ-ын Иргэний хууль (Кодекс)-ийн төслийг XIII сонгуулийн БХАТИХ-ын III чуулганаар хянан хэлэлцэж байгаа нь Хятад улс төдийгүй, Хятад улстай харилцаа холбоотой бүхий л улс орнуудын анхаарлыг татаж байна

Өсөлтийн зорилт тогтоогоогүй нь эдийн засаг чанартай хөгжихөд тустай

Жил тутамд хуралддаг бүх Хятадын хоёр чуулганд, Хятад улс эдийн засгийн өсөлтийн зорилтоо хэрхэн төлөвлөх нь гадаад дотоодын хамгийн илүү анхаарал хандуулдаг агуулга юм. Гэтэл энэ оны засгийн газрын ажлын тайланд бүтэн жилийн эдийн засгийн өсөлтөд бодит зорилт тогтоогоогүй юм. Саяхан ХТРТ-ээс Францад суугаа сурвалжлагч Ли Янь-нин энэ талаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Хятадын эдийн засгийн бодлого судлах албаны захирал, доктор Маргит Молнарыг сурвалжилсан байна.

Бүх талаар чинээлэг нийгэм болгон бүтээн байгуулах нь лавтай

13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган, 13 дахь удаагийн УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны 3-р чуулган Бээжинд хуралдаж, төлөөлөгчид, гишүүд нэгэн танхимд цуглаж, төр улсын үйл хэргийг хамтаар зөвшилцөн, Хятад улсын ирээдүйн хөгжлийн сайн сайхан зураг төлөвийг хамтаар эрэлхийлж байна. Хоёр чуулганд ОХУ-ын улс төрчид, эрдэмтэн нар ихээхэн анхаарал хандуулж байна. Тэд хэлсэн үгэндээ, хижиг тахал эцэс болсны дараа Хятад улс 2020 оны сүүлч хүртэл ядуурлаас гаргах зорилтоо биелүүлж, бүх талаар чинээлэг нийгэм болгон бүтээн байгуулах аугаа зорилтоо биелүүлж чадах нь лавтай гэсэн байна.

​Хятадын уламжлалт анагаах ухааны ач холбогдлыг тайлбарлав

​Бүх Хятадын ардын төлөөлөгч, Хятадын Инженерийн академийн академич, Тяньжиний уламжлалт Хятадын анагаах ухааны их сургуулийн захирал Жан Бөли сэтгүүлчид ярилцлага өгч, шинэ коронавирусийн уушгины хатгалгааг эмчлэх үйл явцад уламжлалт Хятадын анагаах ухаан чухал үүрэг гүйцэтгэсэн, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ирээдүйн тогтолцоонд Хятадын уламжлалт анагаахын агуулгыг нэмж оруулах ёстой гэжээ. 

​АНУ Хонконгийн асуудлаар зүүдлээд ч хэрэг алга

​Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын жил болгоны ээлжит хурлаар Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль эрх зүйн тогтолцоо болон хэрэгжүүлэх механизмыг боловсруулан сайжруулах асуудлыг их хурлын хэлэлцүүлэгийн хөтөлбөрт оруулахаа мэдэгдэв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпео зэрэг барууны зарим улс төрчид үүнтэй холбогдуулан, Хятадын засгийн газрын энэхүү алхам нь Хонконгийн "дээд хэмжээнд өөртөө засах" байдлыг цуцлах болно гэсэн бөгөөд Хятадад чиглүүлэн хориг арга хэмжээ авна хэмээн заналхийлж байгаа юм. 

Төлбөр авна гэсэн нь инээдэм төдий юм

АНУ-д шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвар тасралтгүй даамжирснаар, тус улсын парламентын зарим гишүүн халдварын асуудлаар Хятадтай холбогдуулсан олон төсөл дурдав, зарим нь бүр цаашлаад Америк Хятадтай хариуцлага тооцон төлбөр авах ёстой хэмээн дурдсан байна.

Салхины эричм хүчний чансаатай хөгжлийг ахиулна

 Түүнчлэн амьдралын нөхцөл тасралтгүй сайжирснаар, алслагдсан бүсүүдэд цахилгаан эрчим хүчний шаардлага ч тасралтгүй нэмэгдэж байна гэжээ. Энэ удаад тэрээр голцуу алслагдсан бүсүүдийн цахилгаан эрчим хүчний сүлжээний бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар санал дурдсан байна.

Үндэсний батлан хамгаалалт, армийн бүтээн байгуулалтын зорилт, үүргийг биелүүлнэ

Ши Жиньпин 26-ны үдээс хойш 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы Ардын чөлөөлөх арми,  Зэвсэгт цагдаагийн хүчний төлөөлөгчдийн бүгд хуралд оролцох үе  онцлохдоо, бүх арми үзэл санаа, үйл ажиллагаагаа  намын төв хорооны шийдвэр  байршуулалтын ажилд нэгтгэж,  итгэл үнэмшлээ бэхжүүлэн, бэрхшээлүүдийг даван туулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх,  хяналт тавих ажлыг хэвийн болгосон нөхцөлд цэрэг армийн  олон талын ажлыг дэмжиж, 2020  оны үндэсний батлан хамгаалалт, армийн бүтээн  байгуулалтын зорилт, үүргийг тууштай биелүүлж, нам, ард түмний даалгасан үүрэг хариуцлагаа биелүүлэх  хэрэгтэй гэжээ.

Үндэсний цөөнхийн гишүүд Ардын дээд шүүх болон Ардын дээд прокурорын тайланг авч хэлэлцлээ

Жүн Шинь агентлагийн  мэдээ, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны үндэсний цөөнхий гишүүд 26-нд Бээжинд  хэлэхдээ, Ардын дээд шүүх болон Ардын дээд прокурорын тайланг нь нийгмийн  шударга ёсыг харуулсан байна гэжээ. 

“Төр улсын аюулгүйн байдлыг баталгаажуулбал Хонконгийн хөгжил тогтвортой болж чадна”

Синьхуа Агентлагийн мэдээ, Египетийн Хятад судлаач мэргэжилтэн Хильми Синьхуа Агентлагийн сурвалжлагчдад ярилцлага өгөх үеэр, “Төр улсын аюулгүйн байдлыг баталгаажуулбал Хонконгийн хөгжил тогтвортой болж чадна” гэжээ.

Нутгийнхаа зон олны өмнөөс мэхийн ёслон талархал илэрхийлэв

Бээжинд болж буй Хятадын хоёр чуулганаар Хүбэй мужийн төлөөлөгчид засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэх үеэр Үхань хотын Хөнгөн үйлдвэрийн хоёрдугаар сургуулийн багш, Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгч Юй Чэн саналаа ярьж дууссаны дараа босож зогсон хүндэтгэлтэйгээр мэхийн ёсолжээ

Хонконгийн олон салбарынхан БХАТИХ-ын шийдвэрийн төслийг дэмжив

Хонконгийн олон салбарын зүтгэлтнүүд хэлэхдээ, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийн тогтолцоо, хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэн, боловсронгуй болгох нь үндэсний аюулгүй байдлыг илүү сайтар хамгаалахад тустай бөгөөд “Нэг улс хоёр систем” Хонконгид хэрэгжихийг баталгаажуулж, түүнчлэн Хонконгийн өнийн амгалан тайван, хөгжил дэвшлийг баталгаажуулах болно гэжээ.

Засаглалын орчин үеийн байгуулалтыг биелүүлнэ


ХТРТ-ын мэдээ, өнгөрөгч сард үүрэгт ажилдаа орсон Экологи байгаль орчны яамны сайд Хуан Рүньчиү 25-нд Бээжинд хэлэхдээ, “14-р 5 жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд, бохирдлыг сэргийлэн засахыг шат өгсүүлж, экологийн хамгаалалтыг ахиулж, экологийн засаглалын систем болон засаглалын хүчин чадлын түвшинг ихээр дээшлүүлэх болно гэжээ.

HomePrev12345...NextEndTotal 7 pages