Оросын Холбооны Улс Нутаг дэвсгэр: 17 сая 75 мянга 400 хавтгай дөрвөлжин км. Хүн ам: 2006 оны 1-р сарын 1-ний өдрийн байдлаар 142 сая 700 мянга. 180 гаруй үндэстэн ястантай, түүний дотор Орос үндэстэн 79,8 хувийг эзэлдэг, гол болох үндэстний цөөнхөд Татар, Украйн, Башкиры, Чуваши, Чечен, Армани, Азербайжан, Молдава, Белорус, Казак, Удмурты, Герман зэрэг байдаг. | |
|
|
Украйн Нутаг дэвсгэр: 603700 хавтгай дөрвөлжин км. Хүн ам: 2006 оны 2-р сарын байдлаар 46 сая 886 мянга 400. нийт 110 гаруй үндэстэн ястантай, түүний дотор Украйн үндэстэн 70 орчим хувийг эзэлж, Орос үндэстэн 20 орчим хувийг эзэлж байна. Түүнээс гадна Белорусс, Еврей, Татар, Молдав, Польш, Унгар, Румын, Грек, Герман, Болгар зэрэг үндэстэн байдаг. Албаны хэл нь Украйн хэл. Гол шашин нь Үнэн алдартны шашин болон Католик шашин. | |
|
|
Бүгд Найрамдах Казахстан Улс Нутаг дэвсгэр: 2 сая 724 мянга 900 хавтгай дөрвөлжин км. Хүн ам: 2004 оны 1-р сарын 1-ний өдрийн байдлаар 14 сая 950 мянга. Нийт 131 үндэстэн ястантай, түүний дотор голцуу Казак үндэстэн 53 %, Орос нндэстэн 30 %, Украйн үндэстэн, Узбек үндэстэн зэрэг бий. Казак хэл бол төрийн хэл, төрийн байгууллага болон орон нутгийн өөртөө засах байгууллагад Орос хэл нь Казак хэлтэй хамт албан ёсоор хэрэглэгдэж байна. | |
|