• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад-Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан "Радио гүүр"тусгай нэвтрүүлэг

CRI       (GMT+08:00) 2009-10-15 10:03:09

     Хөтлөгч Хувьсгалт: Андын тангараг өргөн зуузай холбон дөрөө харшуулж явахдаа мөнхийн хөрш хоёр орон сайдаж муудавч зовлон жаргалыг хамтдаа туулж, зорих үйлсээ хамтдаа бүтээсээр ирсэн.

     Хөтлөгч Навч: Найрсаг харилцааны нэгэн жаран, хамтын ажиллагааны нэгэн жаран, хөгжил дэвшлийн нэгэн жарны өндөрлөг дээр өнгийн долоон солонгын хоёр үзүүрээс барьж, Хятадын Олон Улсын Радио, Хятадын Төвийн Ардын Радио, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Хятадын Ардын сүлжээ хамтран эрхэм сонсогч болон сүлжээ ашиглагч та бүхэндээ "Радио гүүр" нэвтрүүлгээ өргөн барьж байна.

     Хөтлөгч Хувьсгалт: Бид одоо манай "Радио гүүр" нэвтрүүлгийн өргөөнд саатан суугаа хоёр хүндэт зочноо танилцуулъя.

     —— Хятадын талын зочны танилцуулга——

     Хөтлөгч Навч: За, Монголын радио бэлэн үү...? Хөтлөгч Дашдамба гуай зочид оо танилцуулна уу?

     Хөтлөгч Дашдамба: Манай студид БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин зөвлөх Ван Фүкан, Монгол улсын Гадаад харилцааны яамны худалдаа эдийн засгийн газрын ахлах мэргэжилтэн Базарсад нар байна.

     Хөтлөгч Хувьсгалт: Манай "Радио гүүр" нэвтрүүлэг "Дурсамж", "Өнөөдөр", "Ирээдүй" гэсэн гурван хэсгээр явна.

     Хөтлөгч Навч: Эхний хэсэг буюу "Дурсамж" / хөгжим /

НЭВТ: Өнгөрсөн цаг хугацаа
Өрлөг түүх өгүүлнэ
Өнөөгийн бидэнд өвлүүлэх гэж
Өнгөрснийг хүмүүс дурсдаг юм / хөгжим /

     Хөтлөгч Навч: 4710 km газар нутгаар хиллэдэг. Хятад Монгол хоёр орон 60 жилийн турш өөдтэй уруутай замаар унаж тусан явж ирсэн ч сайн хөршийн найрсаг харилцааны чиглэлээ алдаагүй ээ.

     Хөтлөгч Хувьсгалт: 1978 онд Хятад улсын агуу их удирдагч Дэн Шаопин "Өөрчлөлт хийж нээлттэй байлгах" бодлого хэрэгжүүлснээс хойш хоёр орны харилцаа илүү хурдтай хөгжиж иржээ.

     Хөтлөгч Навч: Хоёр тал 1994 онд "Хятад-Монголын найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурснаар хоёр орны харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийн бат бэх суурийг тавьсан билээ.

     Хөтлөгч Хувьсгалт: Сайн байна уу, Хуан Жяакуй гуай? Та "Монгол улсад таван удаа томилогдсон нь" номондоо Хятад, Монгол хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай чухал чухал үйл явдал болон таны өөрийн нүдээр үзэж харсан Монгол орны тухай тэмдэглэн бичжээ. Түүх дурсамжаар дүүрэн байдаг, бас дурсамжаар түүхээр үргэлжилдэг. Та 1973 оноос 2003 оныг хүртэл БНХАУ-аас Монгол улсад бүхэл бүтэн хорин жил ажиллажээ. Хорин жил гэдэг мөн ч их урт хугацаа шүү дээ, тэгэхээр тэр үеийн түүхийг дурсаж ярина уу?

     Зочин Хуан: Би энэ түүхэн өдөр хоёр улсын найрамдалт харилцааны замналыг эргэн дурсахад сэтгэл маш их хөдөлж байна. Хоёр улсын харилцааны түүхийг эргэцүүлэхэд бид амжилттай алтан үеийг ч өнгөрүүлсэн, мөн муруй сарий замыг ч туулсан. Гэхдээ бидний найрамдал, хамтын ажиллагаа, сайн хөршийн харилцаа бол манай хоёр орны харилцааны гол чиг урсгал юм гэж бодож байна. Бидний хамтын хүчин чармайлтаар бүтээсэн энэ үйл хэргийг үнэлэхэд сэтгэл их бахдалтай байна. Хятад, Монголын харилцаа өнөөгийн өндөр төвшинд хүрсэн явдал нь их чухал нандин үйл хэрэг юм. Манай хоёр улсын хооронд хэн нь ч гэсэн энэ найрамдлыг улам бэхжүүлж, хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе