• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад-Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан "Радио гүүр"тусгай нэвтрүүлэг

CRI       (GMT+08:00) 2009-10-15 10:03:09

     Хөтлөгч Навч: Та амьдралынхаа хамгийн сайхан цаг үеэ Монгол оронд өнгөрүүлжээ. Өнөөдрийн 60 жилийн босгон дээрээс эргэн харахад таны сэтгэлд тод үлдсэн олон дүр зураг байгаа байх даа?

     Зочин Хуан: 1965 онд би Бээжин Их Сургуулийн Дорно дахины факультетын Монгол хэлний ангийг төгсөөд Гадаад явдлын яамд ажилласнаас хойш миний бие Монгол оронтой, монгол үндэстэнтэй салшгүй холбоотой болсон юм. Энэ хугацаанд би сайхан Монгол оронд таван удаа томилогдож, дипломат ажилтнаар хорин жил ажиллалаа. Хамгийн сүүлд 2003 онд дипломат үүргээ дуусгахад Монгол улсын Ерөнхийлөгч Багабанди надад "Алтан гадас" одон гардуулж, миний хийсэн ажлыг өндрөөр үнэлсэн билээ. Энэ хорин жилд сайхан Монгол орны зочломтгой ард түмэн надад мартагдашгүй гүн сэтгэгдэл төрүүлсэн. Ялангуяа монголын үзэсгэлэнт байгаль, монголын ард түмний халуун сэтгэл, шулуун шударга зан нь надад маш гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн.

     Хөтлөгч Хувьсгалт: Тэр нэгэн жил та Бээжин их сургуульд монгол хэл сураагүй байсан бол өнөөдөр манай студид дипломатч биш жүжигчин сууж байх байж ээ?

     Зочин Хуан: Тийм, тийм. Би Гуандуны Фө Шань хотын хүн. Манай
нутаг Юе Жю жүжиг их хөгжсөн газар. Би багаасаа ээжээ дагаж жүжиг үздэг
учраас ши жүжигт их хорхойтой болсон хүн. Бас сайн дуулж, жүжиг тоглодог.
Дунд сургуулиа төгсөөд Гуандүн мужийн жүжгийн театрт жүжигчин болох
хүсэлтэй байсан. Тэр үед манай багш намайг чи орос хэл сайн мэднэ, хожим
дипломатч болбол нэн сайн, ирээдүйтэй гэж ятгасан. Бас манай ах эгч нар ч
миний жүжигчин болох санааг дэмжээгүй учир би тэдний үгэнд орж дипломатч
болохоор шийдсэн. Тэгээд би Бээжин Их Сургуулийн монгол хэлний ангид
таван жил суралцаад монгол орон, монголчуудыг ойлгож ирсэн. Дараа нь
Монголд ажилласнаар миний хувь заяа монгол, монголчуудтай холбогдсон юм.

     Хөтлөгч Навч: Монголчууд дуу хууранд их дуртай хүмүүс. Та монголд олон жил байхдаа таны дуулах авьяас ч бас хөгжсөн байх, бидэнд дуулж сонирхуулахгүй юу?

     Зочин Хуан: Урьд нь олон монгол дуу сурсан. Гэхдээ заримынх нь үгийг мартжээ. Өргөн Сэлэнгийг дуулчихъя.(дуулна)

     Хөтлөгч Хувьсгалт: Хятад, Монгол хоёр ард түмэн сургаал үгсээр их баян. Тэгэхээр Та ямар сургаалыг илүү эрхэмлэж хэлэх дуртай вэ?

     Зочин Хуан: Тийм шүү. Энэ талаар Монгол, Хятадын ард түмэн их соргог мэргэн хүмүүс. Сургаал үг, зүйр цэцэн үг их элбэг байдаг. Би энд ганцыг хэлье. "Зуу сонсохоор нэг үз" гэдэг үг маш үнэн үг. Одоогийн байдлаар хоёр улсын харилцлаа маш сайн байна. Гэхдээ 30 жилийн өмнө хоёр улсын ард түмний хоорондох ойлголцол их муу байсан. Ялангуяа үзэл суртлын маргаанаас болж хоёр орны ард түмэн харилцан ойлголцохгүй байсан. Тэр үед хятадын ард түмэн Монгол улсын тухай сайн мэдэхгүй байж дээ. Би Монгол улсад ажиллахаар Бээжин вокзал дээр очиход "Өө, Хуан Жяакүй та Өвөрмонголд очиж ажиллах гэж байгаа юм уу" гэж байсан. Монгол хүмүүс ч мөн Хятад орныг сайн ойлгохгүй байсан. Барууны мэдээлэл нэвтрүүлгийн нөлөөгөөр Хятадын жанжлагч үзэлтэн, дээрэнгүй үзэлтэн гэж үздэг байсан. 70-аад оны дунд үеэс хойш Хятадын ард түмэн Дэн Шаопины дэвшүүлсэн өөрчлөлт хийж, нээлттэй байлгах бодлого явуулснаар манай улс их хөгжиж, их амжилт олсон. Манай оронд айлчилсан монгол найз нөхөд маань сэтгэл их өндөр байсан. Тэд: "Шанхай хот, бас таны нутаг Гуанжөүд ямар их өөрчлөлт гарсан юм бэ, Эрээн хот ч их хөгжилтэй байна шүү" гэж байсан. Манай хятад хүмүүс ч монголд очоод Монгол улс ямар байна, монгол үндэстэн ямар байна, монголын нийгмийн хөгжил ямар байна, монгол уламжлал, зан заншил ямар байдаг тухай ойлгож мэдсэн. Иймээс "Зуу сонсохоор нэг үз" гэдэг үг үнэхээр үнэн үг. Ингээд би монголын ард түмэн хятадад зочилж, хятадын ард түмэн монголд айлчилж байгаарай гэж хэлье.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе