|
|
||
Хөтлөгч Навч: Та таван удаа Монголд томилогдсон шигээ таван медаль аваасай гэж зөгнөсөн байна ш дээ....
Зочин Хуан: Тийм шүү, таван удаа Монголд томилогдсон миний бие таван медаль авна гэсэн ерөөл биелэгдсэн. Монголын тамирчид, монголын ард түмэн их авьяас билэгтэй хүмүүс. Энэ удаа цөөн салбарт таван медаль авсан. Цаашид улам их амжилт олох бүрэн бололцоотой гэдэгт би итгэдэг. Сайн дурынхан болохыг би өөрөө санаачилсан юм. Бас манай гадаад харилцааны яамнаас дипломат ажлын туршлагатай, ахмад ажилтнуудыг дуудаж оролцуулахаар урьсан юм. Би урилгыг баяртай хүлээн авч бас шалгалтад нь тэнцсэн. Энэ бол надад насаараа мартагдашгүй үйл явдал болсон. Энэ тухай би өгүүлэл бичсэн.
Хөтлөгч Хувьсгалт: Баярлалаа танд. "Радио гүүр" нэвтрүүлэг агаарын цэнхэр долгионыг хөлөглөн, өнгийн долоон солонгон гүүрээр та бүхэнтэйгээ уулзаж байна. Одоо Монголын Олон Нийтийн Үндэсний Радиотой холбогдъё.
Хөтлөгч Дашдамба: Би энэ асуултаа Монгол улсын Гадаад харилцааны яамны гадаад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Базарсадад тавья. Манай бүхий л салбарт БНХАУ хөрөнгө оруулалт хийгээд аж ахуйн нэгж компани байгууллагууд хамтран ажиллаж эхэллээ. Тэдгээрийн ажиллах нөхцөлийг эрх зүйн орчин гэж бид ярьдаг. Үүнд татварын болоод гаалийн гэж байдаг. Энэ нөхцөлийг хир зэрэг бүрдүүлж өгсөн бэ?
Зочин Базарсад: Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогыг 10 гаруй жил хэрэгжүүлж баримталж ирсэн. Үүний хүрээнд аль болохоор гадаадын хөрөнгө оруулалтад тааламжтай нөхцөл бүрдүүлэх Монгол улсын холбогдох хууль журам бодлогыг энэ чиглэлд зохицуулан нийцүүлж байна. Монголын улсын гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль бол анх 1993 онд батлагдсанаас хойш хоёр ч удаа нэмэлт шинэчлэлт хийсэн байна. Энэ гадаадын хөрөнгө оруулалтад аль болохоор таатай орчин бүрдүүлэх эрх зүй орчныг бүрдүүлэх журам тогтоон хоёр улсын хооронд давхар татвараас чөлөөлөх хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих тухай гэрээ хэлэлцээр байгуулсан байна. Үүнээс гадна хоёр улс хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд аж ахуйн нэгжийг дэмжсэн бодлого чиглэлийн арга хэмжээ авч байна. Ер нь өнөөдөр Монгол улс болон Хятадын улсын хооронд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 60 гаруй гэрээ хэлэлцээрийн баримт бичиг байдаг. Дипломат харилцаа тогтоосон 60 жилийн хугацаанд 100 гаруй удаа баримт бичиг байгуулагдсаны дунд өнөөгийн шатанд зарим нь бас тэр үеийн цагийн нөхцөл хурдыг гүйцэхгүй болж байна. Үүнийг хоёр талын гадаад хэргийн яамныхан эрж хайх, хянах гэрээ хэлэлцээгээр шинэчлэх ажлыг хийхээр тохиролцоод эдгээр ажил эхлээд байна. Үүний дагуу аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг дэмжсэн, хөхүүлсэн шинэ шинэ гэрээ хэлэлцээр байгуулагдах нь дамжиггүй.
Хөтлөгч Дашдамба: Гадаад харилцааны яамны албаны хүмүүс сүүлийн үед эдийн засагчилсан хамтын ажиллагаа гэж их ярих болсон. Энэ нь манай хоёр орны хамтын ажиллагаанд сайнаар нөлөөлөх ёстой. Өргөн хүрээнд ахиж, энэ боломжоос үр өгөөж тусах байх гэж бодож байна.
Зочин Базарсад: Тийм ээ Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа том зорилт чиглэлийн нэг нь үр өгөөжийг нэмэгдүүлэх явдал юм. Гадаад харилцааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, ялангуяа Монгол улсын гадаад бодлого гадаад харилцаа дэлхийн төвшинд, бүс нутгийн төвшинд маш өндөр хэмжээнд хүрсэн гэж бардам хэлж болохоор байна. Гадаад харилцааны таатай боломжоо бид улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд ашиглах, гадаад харилцааны таатай боломжуудыг худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодит үр дүнгээр гаргаж хэлэхээр зорилтоо болгосон хүрээнд Монгол улсын Засгийн засгийн газраас "гадаад харилцаа эдийн засагчийн хөтөлбөр" гэдгийг тун удахгүй батлах гэж байна. Өмнөхөн бид үндэсний хэмжээний зөвлөгөөн хийж, гадаад харилцаа эдийн засагч болохын үр өгөөж, ер нь гадаад худалдаа гэж юуг хэлж байгаа талаар бүх салбарын төрийн болон төрийн бус байгууллага орон нутгийн бүх төвшинд зөвлөлдсөн байна. Энэ талаар нэгдсэн ойлголттой болох үр өгөөжийн талаар санал бодлоо солилцсоны үр дүнд гадаад харилцааны яамнаас боловсруулсан "Гадаад харилцаа эдийн засагч болох хөтөлбөр" ойрын хугацаанд батлагдаж хэрэгжихэд бэлэн болоод байна.
Хөтлөгч Дашдамба: Бидний асуултад сонирхолтой хариулт өгсөн танд сонсогчдынхоо өмнөөс баярлалаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |