|
|
||
Хөтлөгч Навч: Монгол улсын залуу дуучин Жавхлангийн дуулсан "Ээжийн чанасан цай" дуунд: Уугаад суухад минь урам сэргээсэн цай... гэж дуулдаг. Ингэхэд та сүүтэй цайнд дуртай биз дээ, ер нь монгол идээ ундаанаас юунд нь илүү дуртай вэ?
Зочин Хуан: Сүүтэй цайнд дуртай. Бас цагаан идээнд ч дуртай. Монголд очихоос өмнө би хонины мах идэж чаддаггүй байсан. Монголд очоод хонины маханд маш дуртай болсон, сайн ч иднэ. Монголчуудын хорхог их амттай мөртөө шим тэжээлтэй хоол. 2003 онд би Баян-өлгий аймагт зочилж очсон. Тэдний дайлсан хорхог Улаанбаатарт идэж байсан хорхогноос илүү амттай байсан. Тэгээд би тэднээс яагаад хорхог гэж нэрлэсэн юм бэ, аль нутгаас үүсэлтэй юм бэ? гэж асуусан боловч тодорхой хариулт олж чадаагүй.
Хөтлөгч Хувьсгалт: Батсүх сайд энэ талаар ямар мэдээлэл өгөх вэ?
Зочин Батсүх: Хуан Жякүй гуай монголд 20 жилийг өнгөрөөсөн хүн болохоор аргагүй сайн мэдэж байна. Би ч бас энэ "хорхог" гэдэг үгийн талаар сайн мэдэхгүй юм байна. Мэдээж газар бүрийн хорхог өөр өөр амттай. Магадгүй Алтай нурууны ургамал цэцэг, өвс бэлчээр нь Улаанбаатар орчмын өвс ургамлаас илүү шимтэй байж болох юм. Тийм учраас махны амт нь илүү байж. Бас тухайн хорхог хийсэн тогооч нь Улаанбаатарын тогоочоос илүү чадварлаг байсан байх. Хуан Жякуй гуайд манай Алтай нурууны хорхог их таалагджээ. Миний төрсөн нутгийн хорхог бусад нутгийнхаас илүү амттай юм байна.
Хөтлөгч Хувьсгалт: За, ер нь сүүтэй цай, сайхан хорхогны үнэр хамар цоргиод ирэх шиг боллоо. Ингээд МҮОНР-той утсаар холбогдъё. Монголд байгаа зочид маань ярих гэж яарч байгаа байх.
Хөтлөгч Навч: Сайн байна уу? "Радио гүүр" нэвтрүүлгийн өргөөнд тав тухтай саатаж байна уу? / таслал /
Хөтлөгч Дашдамба: Дорнын ард түмэн бид он сарыг жаран жарнаар үечилж ирсэн улс. Бидний мөнхийн хөршүүд жаран жилийн тухай ярьж байгаа нь нэгэн үеийг ярьж байна гэсэн үг. Элчин зөвлөхөөс асуухад жаран жилийн өндөрлөгөөс хоёр орны түүхэн замнал, хүрсэн амжилт, хамтын ажиллагааг та юу гэж дүгнэх вэ?
Зочин Ван Фу Кан: Юуны өмнө сонсогч, сүлжээ ашиглагч та бүхний амар амгаланг айлтгая. Миний бие өнөөдөр МҮОНР, ХОУР, Хятадын төв радио, Хятадын ардын сүлжээний хамтран явуулж байгаа "радио гүүр" нэвтрүүлэгт БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны өмнөөс оролцож байгаадаа маш их баярлаж байна. Энэ жил бол БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ой, мөн Хятад-Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой жил юм. Хятад-Монгол хоёр орны харилцаа өнөө үнэхээр сайхан хөгжиж байна. Өнгөрсөн 60 жилд Хятад-Монгол хоёр орны харилцаа хүн бүхний мэдэж байгаачлан нэг хэсэг зогсонги байдалд орж байсан. Хоёр талын хүчин чармайлтаар хоёр талын харилцаа 1989 оноос хэвийн болсон. Түүнээс хойш манай хоёр орны харилцаа маш түргэн хөгжих замд орсон юм. Өнөө хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгий хөгжиж байна. Миний бодохоор, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хамгийн түрүүнд улс төрийн талаар харилцан итгэлцэх асуудал байна. Хоёр орон харилцан бие биеийнхээ бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэх ёстой юм. Хоёрдугаарт, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамгийн чухал нэг зарчим байдаг. Энэ бол эрх тэгш харилцан ашигтай байх явдал юм. Энэ үндсэн дээр бид хоёр орны эдийн засаг худалдааны харилцааг өргөн хэмжээнд хөгжүүлэх боломж нээгдэнэ. Гуравдугаарт, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг хөгжүүлэх нь их чухал юм. Хэрэв хоёр орны ард түмэн харилцан ойлголцохгүй юм бол бүх салбарын хамтын ажиллагаа урагш ахих боломжгүй юм. Иймээс хоёр орны харилцааг хөгжүүлэхэд эдгээр чухал зарчмуудыг баримталж, хоёр орны гарын үсэг зурсан харилцан хамтын ажиллагааны гэрээний үзэл санааны дагуу манай хоёр орны харилцаа урагш хөгжиж чадна гэдэгт би итгэж байна. Хятад, Монгол хоёр орон бол бүр Азийн орон юм. Нэгэн жаран нь нэг орны хувьд ч, хувь хүний хувьд ч энэ бол чухал нэг үе юм. Ирэх 60 жилд хоёр орны харилцаа их сайхан хөгжих боломжтой юм. Үүнд бид итгэл дүүрэн байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн 60 жилийн хоёр орны харилцааны хөгжлийн үр дүнг өнөөдөр бид эдэлж байна. Жишээлбэл, 2008 онд хоёр орны худалдааны эргэлт 2.5 тэрбум ам долларт хүрсэн. Ийм өргөн хүрээний хамтын ажиллагаа өрнүүлж байгаа нь манай хоёр орны үндсэн ашиг сонирхолд нийцэж байна.
Хөтлөгч Навч: Баярлалаа. Түүх дурсамжаа хуучилж суухад үнэхээр таатай байна. Радиогоо сонсон суугаа та бүхэн маань бидэнтэй хамт байгаад баярлалаа. "Радио гүүр" нэвтрүүлгийн дурсамжийн хэсэг үүгээр өндөрлөж байна, хэдхэн хормын дараа бид "Өнөөдөр"-ийн агуулгадаа орно. Сонсогч та долгионоо битгий солиорой. / хөгжим /
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |