• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад-Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан "Радио гүүр"тусгай нэвтрүүлэг

CRI       (GMT+08:00) 2009-10-15 10:03:09

     Удаах хэсэг буюу Өнөөдрийн тухай

НЭВТ: Өнгөрснийг дурсахгүйгээр одоо байхгүй
Одоо үгүйгээр маргааш үгүй
Өнгөрсний дурсаж өнөөдрийг бүтээдэг...

     Хөтлөгч Хувьсгалт: Сүүлийн жилүүдэд, хоёр орны дээд зиндааны харилцан айлчлал олширч, улс төрийн харилцан итгэлцсэн, эдийн засгийн харилцан түшилцсэн харилцаа, хамтын ажиллагаа эрчтэй хөгжиж байна.

     Хөтлөгч Навч: 2005 онд Хятад Монголын худалдааны хэмжээ 811 сая ам. доллар байсан бол 2008 онд 2 тэрбум 814 сая ам. долларт хүрч, Хятад улс 10 жил дараалан Монгол улсын хамгийн том худалдааны түнш нь болоод байна.

     Хөтлөгч Хувьсгалт: Өнөөдөр хоёр ард түмний 60 жилийн нөхөрлөлийн нандин мөч тохиож байна. Сая бид өнгөрснөө дурсаж, түүх хүүрнэлээ. Одоо тэр сайхан дурсамжаасаа гарч өнөөдөртөө оръё. Ингээд хоёр орны харилцаа өнөөдөр ямар төвшинд хүрч ирээд байна вэ? гэсэн асуултыг Батсүх сайдад тавья.

     Зочин Батсүх: Өнгөрсөн үеийн дурсамжийг сонсож, сэтгэл их хөдөлж зүрх дэлсэж байна. "Ус уухдаа худаг гаргасан хүнийг мартаж болохгүй" гэдэг хятад ардын зүйр цэцэн үг байдаг. Энэ нь "Алтыг нь аваад, авдрыг нь бүү хая" гэдэг Монголын зүйр цэцэн үгтэй адил юм уу гэж бодогддог юм. Өнөөдрийн харилцаа ийм өндөр төвшинд хүрсэн нь үе үеийн удирдагчид, тухайлбал Чойбалсан гуай, Цэдэнбал дарга, Мао Цзэдун, Жөү Эньлай дарга болоод бас үе үеийн элчин сайд нар, үе үеийн ардын дипломатуудын хамтын чармайлтаар өнөөдрийн энэ төвшинд хүрчээ. Ийм учраас энэ талаар бид эргэн харах нь таатай сайхан санагдаж байна. За, өнөөдрийн харилцаа бүх төвшинд, бүх салбарт үнэхээр идэвхтэй, маш бүтээлч, хурдтай хөгжиж байгаагаараа онцлог юм. Та хоёр сая хоёр талын худалдааны тоо баримтын талаар ярилаа. Мэдээж хоёр талын харилцаа өргөжих тусмаа, хоёр тал харилцан ашиг, харилцан эдийн засгийн эрх ашигт нийцэн хөгжиж байна. Улс төрийн төвшинд манай хоёр талын удирдлагууд сүүлийн жилүүдэд жилдээ дор хаяж 2-3 удаа уулзлаа. Хоёр талын харилцааны тулгамдсан асуудлаар эдийн засаг, төсөл зорилгын талаар санал бодлоо нийлүүлдэг боллоо. Салбарын яамдын сайд нар тогтмол айлчилдаг боллоо. Жишээлбэл, Монгол улсын Эрүүл мэндийн сайд, Монгол улсын Төмөр замын сайд, Монгол улсын Гадаад хэргийн сайд одоо айлчилж байна. Монгол улсын Батлан хамгаалахын сайд бас саяхан Хятадад айлчилсан. Хятадын талаас мөн Хятад улсын Худалдааны яамны албаны төлөөлөгчид, Төмөр замын яамны албаны төлөөлөгчид гэх зэрэг олон айлчлал дараа дараалан болж байна. Худалдаа, эдийн засгийн хүрээнд бид зөвхөн худалдааны тоо хэмжээ эрс нэмэгдсэнээс гадна, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа үнэхээр эрчтэй өргөжиж байна. 1-рт Хятад улсын Монголын Засгийн газарт олгож байгаа буцалтгүй тусламж, хөнгөлөлт зээлийн хүрээнд хоёр талын бүтээн байгуулалт, ялангуяа уул уурхай, дэд бүтцийн хамтын ажиллагаа үнэхээр эрчимжиж, цаашдаа улам өргөжих сайхан төлөв харагдаж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, шинэ салбаруудаар шинэ агуулгаар өргөжиж байна. Сүүлийн жилүүдэд боловсролын салбараас гадна, эрүүл мэнд, банк санхүү, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа их өргөжиж байна. Үүнээс онцлон батлан хамгаалах цэргийн хамтын ажиллагаа сүүлийн 5 жилийн турш шинэ агуулгаар өргөжин хөгжсөнийг цохон тэмдэглэе гэж бодож байна. Энэ жил 2009 онд хоёр талын харилцааны 60 жилийн түүхэнд анх удаагаа Монгол-Хятадын арми, Энх тайвныг сахих хамгаалах үйл ажиллагааны хүрээнд, хамгийн анхны хээрийн цэргийн сургуулийг хамтарч хийлээ. Монгол улсын Батлан хамгаалахын сайд Болд саяхан БНХАУ-д айлчилж, Хятад улсын Батлан хамгаалахын сайдтай яриа хэлэлцээр хийлээ. Энэчлэн хоёр орны хоорондын улс төр, цэргийн итгэлцлийг шинэ төвшинд гаргасан чухал арга хэмжээг би энд жишээ болгож яримаар байна. Үүнээс гадна, хүмүүнлэгийн солилцоо, соёлын солилцоо, бас хоёр талын харилцааны түүхэнд шинэ хуудсаа нээлээ. Хоёр талын ард түмний харилцан айлчлал, нэг нэгэндээ ирж очих нь эрс нэмэгдлээ. Монгол улсын Ерөнхий сайдын урилгаар, Сычуаны газар хөдлөлтөд нэрвэгдсэн районоос 60 сурагчийг энэ зун Монгол улсад амраалаа. Мөн Хятад улсын дарга Хү Жиньтаогийн урилгаар Монгол улсын залуусын төлөөлөгч 60 охид хөвгүүд Хятад улсад энэ жил айлчилж, Хятад улсын түүх соёл, ололт амжилттай танилцлаа. Энэ мэтчилэн хүмүүнлэгийн солилцоо өргөжсөнөөрөө, айл хөрш бид нэг нэгнээ танин мэдэх үйл явцад шинэ алхам гарч, шат ахисан агуулгаар баяжуулсан сайхан үйл ажиллагаа болж өнгөрч байна. Товчхон хэлбэл, Монгол-Хятадын өнөөдрийн харилцаа "бал сар" дэрээ явж байна гэж үзэж байна.

     Хөтлөгч Навч: Элчин сайд танд их баярлалаа.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе