• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад-Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан "Радио гүүр"тусгай нэвтрүүлэг

CRI       (GMT+08:00) 2009-10-15 10:03:09

      Хөтлөгч Навч: Өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож байгаа нэгэн сонсогчийн асуултыг уламжилъя. Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Жанцанноров Хуан Жякуй гуайд хандаж асуулт асуух гэж байна.

     Сонсогч: Хуан Жякуй сайдаа, та сайн байна уу? Манай энд хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болоод сүйд болж байна. Та голлох сайдын нэг, Монголын талаарх гол мэргэжилтэн хүн. Энэ өдрүүдэд таны сэтгэгдэл ямар байна вэ? Тантай Монголд хамтарч ажиллахад их таатай байсан. Хоёр орны найрамдлыг бэхжүүлэхэд та бидний хамтарч ажилласан, их ажлын үр дүн гарсаар байна. Танд баярын мэнд хүргэхийн хажуугаар Монгол- Хятадын найрамдлын нийгэмлэгээс санаачилгаар, бас таны дэмжлэгтэйгээр Монгол улсад ажиллаж байсан бүх элчин сайдуудыг анх удаа урьсан билээ. Тэгэхэд та тэр бүрэлдэхүүнд нь орж байсан. Тиймээс 78 оноос хойш нийгэмлэгийн сайд болон бусад сайдуудтай Монголд хамт байсан хугацаандаа Монголын тухай сэтгэгдлээ яриач гэж бодож байна. Хуан Жякуй сайдаа, найрамдлыг хоёулаа бэхжүүлнэ. Таны бичсэн номыг олж уншсан. Маш сайхан ном болсон байна. Тийм учраас та Монгол-Хятадын ард түмний найрамдлын ирээдүйг юу гэж төсөөлж, юу гэж мөрөөдөж байна вэ...?

     Зочин Хуан: Жанцанноров миний сайн найз. Тэр таван элчин сайд хамтдаа Монгол улсад айлчилсан тухай дурдлаа. Энэ бол 2003 онд болсон үйл явдал юм. Энэ үйл явдлыг санаачилсан хүний нэг бол Жанцанноров. Монгол- Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Жанцанноров нэг өдөр надад "Хуан Жякүй гуай, надад нэг санаа байна. Танай улсаас Монголд суусан бүх элчин сайдыг урьж Монголд айлчлуулж болох уу?" гэж асуусан юм. Тэгэхэд би: "Дэмжиж байна. Маш сайн соргог мэргэн санаачилга байна, бүрэн дэмжинэ" гэсэн юм. Хоёр сарын дараа манай элчин сайд Ми Ин сайд тэргүүтэй гэр бүлийн хамт Монгол улсад айлчилсан. Тэр айлчлал их өндөр төвшинд болсон. Ерөнхийлөгч Багабанди гуай хүлээн авч уулзсан. Бас Гадаад харилцааны сайд Эрдэнэчулуун хүлээн авч уулзсан. Бас сэтгүүлчидтэй уулзаж сурталчилгаа хийсэн. Бас Монгол ардын хувьсгалт намын Ерөнхий нарийн бичгийн дарга хамт байсан гэх зэрэг олон чухал арга хэмжээ зохион байгуулсан. Нэг улсад суусан таван элчин сайд ажиллаж байсан улс орныхоо шинэ байдалтай эргэн танилцсан явдал бол дипломат харилцааны түүхэн дэх ховор тохиолдол юм. Энэ жишээгээр дараа нь Монгол улсын Цахилгаан сайд тэргүүтэй таван элчин сайд бас Хятадад айлчилсан юм. Үүнийг манай хоёр улсын найрамдлын бэлгэ тэмдэг гэж хэлж болно.

     Хөтлөгч Навч: Одоо Монголын "Өдрийн сонин"-ны сэтгүүлч Энэрэлийн асуултыг уламжилъя.

     Сонсогч: Сайн байна уу? Хуан Жякүй сайдаа. Та сайхан намаржиж байна уу? Би танаас дахин асуулт асуух боломж олдож байгаад их баяртай байна. Монголчууд бид Монгол оронд ажиллаж, амьдарч байсан монголд ээлтэй элэгсэг элчин сайддаа их хайртай байдаг юм. Тэр цөөн хэдэн элчин сайдаа монгол хүн шиг гэж хэлдэг, түүний нэг нь та билээ. Өнгөрсөн жилийн Бээжингийн олимпын үеэр "Элчин сайдаар ажиллаж байсан Хуан Жякүй олимпын сайн дурынхыг толгойлон монголчуудад тусалж байна" гэсэн мэдээллийг телевизээр хараад олон хүн их баярлаж байсныг санаж байна. Би ч мөн адил их сэтгэл хөдөлж байлаа. Тэгвэл танд олимп үзэхээр очсон монголчуудад туслах сайн дурынхны тэр албыг үүрэг болгосон юм уу, эсвэл та Монголд байхдаа монголчуудад тусалдаг байсан шигээ Хятадад байгаа монголчуудад туслах сэтгэлийн үүднээс тэр ажлыг санаачлав уу...?

     Зочин Хуан: Ноднин жил олимпын наадмын чухал арга хэмжээнд сайн дурынхны хувиар оролцсоны хувьд би баяртай байдаг. Өнгөрсөн онд танай тамирчид олимпын наадамд нийт таван алтан медаль авсан. Энэ нь Монгол улс биеийн тамирын салбарт их сайн хөгжиж, их сайн үр дүнд хүрснийг харуулж байна. Би Монголын тамирчидтай хамт олимпын тосгонд амьдарч тэдний хийсэн ажил, байгуулсан амжилтыг нүдээрээ үзэж, биеэрээ мэдэрч баярлан хөөрч байсан. 2003 онд би үүрэгт ажлаа дуусгаад улсдаа буцахын өмнөхөн Улаанбаатарын телевиз-д ярилцлага өгсөн. Тэр үед нэвтрүүлэгч надаас ерөөл хүсэж, Хуан Жякүй гуай явахынхаа өмнө хамгийн сайхан ерөөлөө дэвшүүлнэ үү гэсэн юм. Тэгэхэд нь би 2008 онд Бээжингийн олимпын наадамд Монголын тамирчид таван алтан медаль аваасай гэж ерөөл дэвшүүлсэн. 2008 онд Монголын тамирчид нийт таван медаль авсан. Тэгээд санасан хүсэл маань биелэгдэж, мөн Монголын тамирчид надад их талархаж, Хуан Жякүй гуай та ёстой сайн зөгнөгч байна шүү гэж хэлж байсан.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе