• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад-Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан "Радио гүүр"тусгай нэвтрүүлэг

CRI       (GMT+08:00) 2009-10-15 10:03:09

     Хөтлөгч Хувьсгалт: Манай энд сонсогчид маань бас зарим зүйлийг тодруулах гэж байна. Ингээд Хятадын Төвийн радиогийн редактор Бүрэн-Өлзийтэй холбогдож сонсогчийн асуултыг сонсъё.

     Редактор Бүрэн-Өлзий: Хүндэт сонсогчид, сүлжээ ашиглагчид болон эрхэм нөхдөө, та бүхний хөгжөөнтэй оролцоо надад "бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ" гэсэн ардын үгийг санагдуулж байна. За ингээд асуултаа товчлон дэвшүүлэхэд, хоёр улсын харилцааны үүд хаалга болсон Эрээн хотын сурган хүмүүжлийн товчооны дарга, мөн манай радиогийн халуун сэтгэлд сонсогч Р. Эрдэмт гуай утас ирүүлж ингэж ярилаа. Эрээн хотод Хятад хэлний чиглэлээр сурч байгаа Монгол улсын сурагч 400 гаруй байхад бусад төрлийн мэдлэг мэргэжлийн чиглэлээр сурч байгаа сурагч харьцангуй цөөн байна. Монголын хүүхдүүд ер нь Эрээн хотод хятад хэлнээс бусад мэргэжлийн чиглэлээр сурахад ямар хүндрэлтэй асуудлууд байдаг юм бол? гэсэн бол Дундад, Монгол хоёр оронд оршин амьдарч байгаа монголчуудын хоорондын ойлголцоо дутагдаж байх шиг байна. Энэ асуудлыг яаж зохицуулах вэ? Хоёр улсын ард түмний харилцааг халуун цусаараа хамгаалж байсан баатарчуудын хөшөө болох Жанч-хүүгийн даваан дээр дурсгалын хөшөө босгох ажил хийвэл ямар вэ? гэж Шилийн голын Шулуун хөвөөт цагаан хошууны сонсогч Т. Цэрэннамжил асуулт тавьж байна. Тэгвэл бүр сонирхолтой нь хоёр улсын гадаад харилцаа байгуулсан 60 жилийн ойг сайхан тэмдэглэж байна. Угсаа нэгтэй бид нар ураг худ бололцъё гэсэн хүсэл тавьж байна. За ингээд энэ олон асуултыг товчилж, Өвөр Монголын Улаан-хадын нэгэн сонсогчийн асуултыг нэвтрүүлгийн дамжуулъя. /хальс/ Сонсогч: Сайн байна уу? Би Өвөр Монголын Шинжлэх ухаан техник мэргэжлийн хэвлэлийн хорооны найруулагч Удаа байна. Би хоёр зүйлийг тодруулъя. Нэг нь би сүлжээнээс Монголын сонин мэдээ, телевиз нэвтрүүлэг, цагийн хүрд зэргийг байнга хүлээн авч үздэг. Харин 25-р телевизийг үзэж чадахгүй байна. 25-р телевизийг интернет сүлжээнээс үзэх боломж байх болов уу? Нөгөө нэг асуулт нь Монгол улсад сүүлийн жилүүдэд олон сайхан ном зохиол гарч байна. Жишээлбэл, англи хэлнээс орчуулсан "Дэлхий бөөрөнхий биш" гэсэн ном байна. Бас "Монгол хэлний дэлгэрэнгүй толь" , бас "Монгол малчны судар оршвой" гэж хэвлэгдсэн гэсэн. Эдгээрийг монгол бичгээр хэвлэсний дараа урьд хөршдөө борлуулах боломж байх болов уу? За ингээд Монгол улсын ард иргэдэд атар газар эзэмшсэний тавин жилийн ойн мэндийг дэвшүүлж байна. Удахгүй атар газар эзэмшсэний 50 жилийн ойгоо нижгэр сайхан тэмдэглэх тухай мэдээллийг би телевизээс харсан. Энэ сайхан баярын мэндийг хойд хөрш Монголын ард түмэнд дэвшүүлье.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе