• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад-Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан "Радио гүүр"тусгай нэвтрүүлэг

CRI       (GMT+08:00) 2009-10-15 10:03:09

     Хөтлөгч Навч: Одоо бид Монгол радиод утсаа шилжүүлье.

     Хөтлөгч Дашдамба: Нэвтрүүлэг маань амжилттай үргэлжилж байна. Ирээдүйн тухай ярьж байгаа болохоор ирээдүйн тухай бодож, хоёр орны харилцаа улам сайн хөгжөөсэй, хоёр орны ард түмний амьдрал ахуй улам дээшлээсэй, энэ гариг ертөнц маань улам энх амгалан байгаасай гэж бид хүсэн ерөөж байна. Ингээд хоёр орны хамтын ажиллагааны ирээдүйн дүр зураг ямар харагдаж байна вэ гэдэг асуултыг элчийн зөвлөх Ван Фүканаас сонирхъё.

     Зочин Ван: Хятад-Монголын ирээдүйн харилцаанд бид итгэл дүүрэн байна. Яагаад гэвэл хоёр улс бол хөрш орон. Хоёр талын хамтын ажиллагаа явуулахад хоёр талаараа нийтлэг ойлголттой байна. Энэ нь хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд дэлхийн энх тайван хөгжилд ч тустай юм. Хоёр орон зах зээлийн эдийн засаг хөгжүүлж байна. Өөр өөрийн орныхоо ард түмний амьжиргааг сайжруулахын тулд хоёр орны засгийн газар чармайж байна. Энэ нөхцөлд бид хоёр орны тохиролцооны дагуу цаашид эдийн засаг худалдаа, дэд бүтцийг хөгжүүлэх, уул уурхай олборлох талаар хоёр орны эрх бүхий байгууллага, хөрөнгө оруулагчид хамтран зүтгэнэ. Энэ үндсэн дээр манай хоёр орны харилцан итгэлцсэн түншлэлийн харилцаа шинэ шатанд гарах бүрэн боломжтой гэдэгт би итгэж байна.

     Хөтлөгч Дашдамба: Манай хоёр орны харилцаа бүхий л салбарт хөгжих нь хоёр орны төдийгүй, бүс нутаг цаашлаад дэлхийн энх тайван хөгжилд ч тун сайнаар нөлөөлөх ёстой гэж бодож байна.

     Зочин Ван: Таныг энэ ажилд их идэвхтэй оролцож байгааг бид мэдэж байгаа. Ямар дэлхий байлгах талаар Хятад улс дэвшүүлсэн байдаг. Тэр нь эв зохицолтой дэлхий, эв зохицолтой нийгэм байгуулах явдал юм.

     Хөтлөгч Хувьсгалт: Баярлалаа танд. Хуан Жякүй танаас бас асуух асуулт байна. Хятад-Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоогоод 60 жилийг өнгөрүүллээ. Энэ жарны хорин жилийг та Монголд өнгөрүүлжээ. Бид бас ахмадаасаа ерөөл авъя гэж бодож байна. Та хоёр улсын харилцааны талаар сайхан ерөөл дэвшүүлнэ үү?

     Зочин Хуан: Хөтлөгч та зөв ярилаа. Би бараг бүх насныхаа гурваны нэгийг сайхан Монгол оронд ажилласан. Одоо хоёр хөршийн харилцаа маш өндөр төвшинд хүрснийг бид бүгдээр сайн мэдэж байна. Энэхүү харилцаа ийм өндөр төвшинд хүрсэн нь нандин эрдэнэ гэж бодож байна. Энэ найрамдлыг бид нүдний цөцгий шигээ эрхэмлэн хайрлах хэрэгтэй. Бид 60, 70-аад онд муруй сарий замыг туулсан нь одоо ч миний тархинд кино зураг шиг тодорч байна. Тэр үе харилцан итгэлцэхгүй, найрсаг харилцаагүй, нөхөрсөг бус байсан. Одоо 21-р зуунд хоёр орны харилцаа ийм өндөр төвшинд хүрснийг хараад сэтгэл маш таатай байна. Өнөөдөр хоёр орны худалдааны гүйлгээ бараг 3 миллиард хүрсэн байна. Энэ нь 2003 онд 600 сая доллар байснаасаа бараг 5 дахин нэмэгдсэн байна, маш түргэн байна. Миний бодохоор ирэх жаранд манай хоёр орны харилцаа нэн гэрэл цацрангуй сайхан ирээдүйтэй болно гэдэгт итгэл дүүрэн байна. Энэ талаар бид хоёр талын ажлыг хийх хэрэгтэй. Юуны өмнө улс төрийн итгэлцлээ улам бэхжүүлэх хэрэгтэй. Энэ бол дипломат харилцааг хөгжүүлэх хамгийн чухал хүчин зүйл юм. 60, 70-аад оны үед бид харилцан итгэлцэхгүйгээс болж гашуудалтай үйл явдал гарч байсан. Өнөөгийн түншлэлийн харилцаа, итгэлцсэн харилцааг улам бэхжүүлэх үндэс суурь бол улс төрийн итгэлцэл юм. Үүний дотор хамгийн чухал нь хүүхэд залуучуудын харилцааг илүүхэн бэхжүүлэх хэрэгтэй. Учир нь хүүхэд залуучууд бол манай нийгмийн ирээдүй. Энэ жил Монголын залуучуудын төлөөлөгчид манай оронд амжилттай айлчилсан. Энэ шугамаар залуучуудын харилцан ойлголцлыг тасралтгүй нэмэгдүүлэх нь маш чухал. Хоёрдугаарт худалдаа, эдийн засгийн харилцааг улам гүнзгийрүүлэх хэрэгтэй. Энэ талаар жишээлбэл уул уурхайн салбарын харилцаа маш сайхан хөгжиж, манай улсаас Монгол улсад хөрөнгө оруулах талаар, худалдааны талаар бүр тэргүүн байр эзэлж байна. Ийм учраас цаашид манай том том үйлдвэр компани нь Монголд хөрөнгө оруулах болно. Ялангуяа уул уурхай дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах хэмжээг нэмэгдүүлэхэд Монголын талаас таатай нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Хоёр талаараа байгалийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал зэрэг олон талаар хамтран хүчин чармайлт гаргаж, хоёр орны харилцааг бүх талаар хөгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ хамгийн чухал нь худалдаа эдийн засгийн салбар юм. Хятад-Монгол хоёр орон бол мөнхийн найрамдалтай сайн хөрш юм. Гүн зузаан найрамдлын уламжлалтай улс учир ирээдүйн олон жаранд манай хоёр орны хооронд тогтсон найрамдал улам гүн гүнзгий, зузаан агуулгатай болно гэдэгт бат итгэж байна. Ингээд эрхэм сонсогч болон сүлжээ ашиглагч та бүхэндээ сайн сайхны ерөөл дэвшүүлье.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе