|
|
||
Хөтлөгч Навч: Баярлалаа танд. Одоо Хятадын Төвийн Радиогийн нэг сонсогчийн асуултыг сайд танд уламжилъя. /хальсаар/
Сонсогч: Би Өвөр Монголын Алшаа аймгийн Алшаа зүүн хошууны сонсогч Алтанбаяр байна. Манай Алшаа аймгийн Зүүн хошууны Өлзийт сумын хилээр Монгол улстай боом гаргах гэж байна. Энэ боомт чухам хэзээ нээгдэх гэж байгааг асуумаар байна. Манай Алшаад Эзнээ хошууд гэж нэг боомт байна. Зүүн хошууны Өлзийтэд бас нэг үүд гаргах гэж байна. Хэдийд энэ үүд нээгдэх вэ? Энэ ташрамд хоёр орны нөхөрсөг харилцааны 60 жилийн ойд халуун баяр хүргэж байна.
Зочин Батсүх: Ер нь Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн харилцаанд хилийн боомтуудын үйл ажиллагаа маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Өнөөгийн байдлаар манай хоёр оронд 4710 KM урт хилийн дагуу нийт 14 боомт байна. Тогтмол ажиллагаатай нь цөөхөн, улирлын ажиллагаатай нь дийлэнх нь байгаа юм. Алшаа аймгийн эрхэм сонсогч таны асуулт бол элчин сайд миний анхаарлыг бас татаж ажиллах хугацаандаа санаа тавьж, хөөцөлдөж байгаа ажлын нэг юм. Алшаа аймгийн Өлзийт сум нь манай Монгол улсын Өмнөговь аймагтай хиллэж байдаг. Тэнд шинэ боомт гаргая, Алшаа аймаг, Өмнө говь аймгийн харилцан хамтын ажиллагааг идэвхжүүлье гэсэн санаа санаачилга хоёр талын орон нутгийн зүгээс гарсан. Иймээс хоёр талын Гадаад хэргийн яам үргэлжлэн ажиллаж байна. Өнөө маргаашдаа Өлзийт сумын нутагт шинэ боомт нээх асуудал хараахан шийдээгүй байна. Гэхдээ шийдэх арга замыг эрж хайж, тохиромжтой нөхцөл бүрдсэн цаг үед нээхээр хоёр тал ханцуй шамлан ажиллаж байна. Энэ ташрамд би хилийн боомын талаар 2 өгүүлбэр хэлье. Өнөөдөр хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааны гол ачаалал ганцхан Монголын талаас Замын-Үүд, Хятад улсын талаас Эрээн дээр төвлөрдөг. Энэ хоёр боомтын өөрийнх нь хүчин чадал өнөөдрийн хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааны далайц ачааллыг дийлэхээ больсон. Үүнээс гадна, Монгол улсын талаас Бичигт, Хятад улсын талаас Зүүн хатавчийн боомт байгаа. Энэ бол бас өнөөдрийн Эрээн, Замын-Үүдтэй ижилхэн олон улсын чанартай, дэд бүтэц нь бүрдсэн ийм боомт бий. Энэ боомтуудын хүчин чадлыг бид өнөөдөр бас төдий л эцэст нь тултал хангалттай ашиглаж чадахгүй байна. Ер нь цаашид хоёр талын хамтын ажиллагааны үр өгөөжийг харилцан тэнцүү хувиар өсгөх, хоёр талын хил орчмын нутаг дэвсгэр, ард түмний эдийн засгийн хамтын ажиллагаа, соёл хүмүүнлэгийн шинэчлэл, солилцоог өргөтгөхийн тулд бид энэ 14 боомтоос дор хаяж 7, 8 боомтыг идэвхтэй, олон улсын төвшинд хүргэсэн дэд бүтэцтэй, зам тээвэр, ачаа шилжүүлэх болон зорчигчдод үйлчлэх хэмжээг олон улсын стандартад хүргэж байж, хоёр талын харилцааны эрх ашигт нийцэх ёстой. Ийм учраас Монгол улсын засгийн газар, Хятад улсын засгийн газар, энэ асуудлыг хариуцсан яамд хилийн энэ боомтуудыг хөгжүүлэх төлөвийг хамтран судалж, хилийн боомтуудын хөгжлийн хамтын бодлого төлөвлөгөөг цэгцлэн гаргаж, ойрын жилүүдэд энэ урт хилийнхээ дагуу идэвхтэй ажиллагаатай, олон улсын стандартад хүрсэн 5-6 боомттой болоосой. Үүний төлөө хоёр талын засгийн газар хүчин чармайлт гаргаасай гэж элчин сайд миний бие бодож явдаг юм. Үүний төлөө бид болон хоёр талын байгууллагууд сүүлийн жилүүдэд ажиллаж ирсэн, ойлгуулж ирсэн. Энэ бол мөн ялгаагүй хоёр талын харилцааны дараа жарны эхний жилүүдэд анхаарч үзүүштэй чухал асуудлын нэг гэж бодож байна. Энэ асуудлыг тавьсан эрхэм танд гүн талархлаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |