|
|
||
Хөтлөгч Навч: Баярлалаа. Таны энэ сайхан ерөөл тогтох болтугай. Хоёр хөршийн ард түмний найрамдал үеийн үедээ бат орших болтугай.
Хөтлөгч Дашдамба: Бидний урилгыг хүлээн авч "Радио гүүр" нэвтрүүлэгт оролцсон эрхэм зочид та бүхэнд сонсогчдынхоо өмнөөс баярлалаа. Мөн бидэнтэй хамтран нэвтрүүлэг бэлтгэсэн ХОУР, ХТАР, ХАС-ний уран бүтээлч нөхөд та бүхэнд баярлалаа.
Хөтлөгч Навч: Эрхэм сонсогч та бүхэнд, мөн хүндэд зочин та бүхэндээ баярлалаа. Эрхэм сонсогч, сүлжээ ашиглагчид аа, Хятадын Олон Улсын Радио, Хятадын Төвийн Ардын Радио, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Хятадын Ардын сүлжээнээс хамтран бэлтгэж байгаа "Радио гүүр" нэвтрүүлэг үргэлжилж байна.
Хөтлөгч Хувьсгалт: Монгол улсын төрийн соёрхолт яруу найрагч Чойжилын Чимэд гуайн "Би монгол хүн"гэдэг сайхан шүлгийг бүгдээрээ мэдэж байгаа. Хятадын эстрадын дууны супер од Тэнгэр оюутан ахуй цагтаа нутаг усаа санан сууж байхдаа "Би монгол хүн" хэмээх энэ шүлгийг уншаад өөрийн эрхгүй догдлон халуун нулимс асгаруулсан гэдэг. Төдий удалгүй Тэнгэр Чойжилын Чимэд гуайн энэ шүлэгт ая хийж, өөрөө дуулснаар одоо энэ дууг тэр шүлэгтэй нэгэн адил мэдэхгүй хүн үгүй болжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |