|
|
||
Хөтлөгч Навч: Энэ асуултыг Монголын талын зочинд хандуулъя.
Хөтлөгч Дашдамба: Энэ асуултыг Базарсад та эхлээд хариулна уу?
Зочин Базарсад: Хятад-Монгол хоёр орон радиогийн нэвтрүүлэг болон телевизийн нэвтрүүлгийг харилцан хүлээн авч сонсох, үзэх энэ асуудал бол техникийн хүчин чадлаас шалтгаалах байх гэж ойлгож байна. Ер нь энэ талаар манай Монгол улсын аливаа телевиз, радио мөн Хятадын телевиз, радиог харилцан хүлээж авахад техникийн боломж аль аль талдаа бүр бүрдсэн гэж ойлгож байна. Төлбөртэй үзэх болон төлбөргүй үзэх асуудал бол хоёр талын тухайн байгууллагын өөрсдийн нь ямар байдлаар нэвтрүүлгээ ард түмэнд хүргэдэг холбогдох дүрэм журмаар шийдэх байх гэж ойлгож байна. Монголын үндэсний телевизийг аль ч газар үнэгүй үзэх боломжтой, Бүргэд телевиз болон бусад телевиз бол бүр ийм боломжтой. Иймээс манай талаас ямар ч шалтгаалах зүйл байхгүй гэж бид хувьдаа үзэж байна. Үүнийг холбогдох телевиз, холбогдох байгууллага мөн техникийн хүчин чадлаа нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авч зохицуулах боломжтой.
Хөтлөгч Дашдамба: Үүний дээр нэмж элчин зөвлөх Ван Фу Кан та хариулт өгнө үү?
Зочин Ван: Ер нь одоо миний мэдэж байгаагаар бол Монгол улсад хэд хэдэн телевиз нэвтрүүлэг явуулж байна. Энэ бол зөвхөн телевизээр явж байгаа нэвтрүүлэг учраас үнэгүй үзэж болдог. Миний ойлгож байгаагаар сүлжээнд нэвтрүүлэг хүлээн авахад төлбөртэй байх журамтай.
Хөтлөгч: За, манай нэвтрүүлэгт идэвхтэй оролцсон сонсогчид доо их баярлалаа. "Радио гүүр" нэвтрүүлгийн "Өнөөдөр" бүлэг энд хүрээд өндөрлөж байна. Сонсогч та долгионоо бүү солиорой... Мөдхөн "Ирээдүй" хэсэг эхэлнэ.
Гутгаар хэсэг буюу ирээдүй...
НЭВТ: Дорнын аялгуугаа хамтдаа хөгжөөж
Дурсамж мөрөөдлөө хамтдаа хүүрнэе
Домогт жарны гэгээн гүүр
Мянга мянган жил мөнхрөх учиртай...
Хөтлөгч Навч: Өнөөдөр бид алтан намрын элбэг ургацаа хурааж байна. Шаргал намрын хөх тэнгэр шиг саруул ирээдүй төсөөлөгдөж байна.
Хөтлөгч Хувьсгалт: "Радио гүүр"-ийнхээ алтан жолоогоор хамтдаа бодит ахуй жигүүрлэсэн ирээдүй рүү орох уу даа.
Өнөөдрийн эхний асуултаа Батсүх сайдад тавья. Таны үүрэгт ажлын хугацаанд Хятад улсад олимпын наадам зохиосон. Бас Шэньжөү-7 санрын хөлгөө хөөргөсөн, Шанхай дэлхийн яармагийг зохион явуулах эрх авсан гэх зэрэг том том үйл явдал болсон. Хятад-Монгол хоёр орны харилцааны хойшдын хөгжилд ямар боломж нээгдэж байна гэж та үзэж байна вэ?
Зочин Батсүх: Миний бие Монгол төрийнхээ алтан аргамжнаас атгалцаж сүүлийн 4 жил БНХАУ-д төр засаг, ард түмнээ төлөөлөн элчин сайдаар ажиллаж байгаа хувь завшаандаа их олзуурхаж баярлаж явдаг. Энэ хугацаанд үнэхээр таны ярьсан шиг Хятад улсад агуу сайхан олимп болж, Хятад улс дэлхийн эдийн засгийн дараачийн олимп гэж нэрлэж болох Шанхайн ЭКСПО-г дараа жил зохион байгуулах гэж байна. Хөрш оронд маань дэлхийн бөмбөрцгийг хамарсан ийм том үйл явдал болж байгаа нь хөрш орон болсны хувьд бид баярлууштай, талархууштай, дэмжүүштэй юм. Мөн Хятадын сансрын шинжлэх ухаан, түүний ололт амжилт дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Монгол-Хятадын харилцааны хэтийн төлөв гэрэл гэгээтэй, өргөн уудам сайхан харагдаж байна. "Хэрэв та ирээдүйгээ эс төлөвлөвөл босгон дэрээ бүдэрнэ" гэсэн хятадын эртний үг байдаг. Тэгвэл өнөөдөр бид 60 жилийнхээ ойг тэмдэглэж, шинэ жарныхаа үүдийг нээж байгаа энэ мөчид дараагийн жарныхаа харилцан хамтын ажиллагааныхаа төлөвлөгөөг хоёр талын засгийн газар, хоёр талын гадаад яам, хоёр талын олон нийтийн байгууллагууд хамтран сууж ярилцаж, шинэ төлөв зургаа гаргаж байна. Ийм торгон агшинд та бид ярилцлага хийж байгаа нь бас ихээхэн бэлгэ дэмбэрэлтэй сайхан үйл явдал болж байна. Ирэх жилүүдэд хоёр тал улс төрийн хүрээнд уламжлалт харилцаагаа хадгалж, дээд хэмжээний удирдлагын уулзалт яриа хэлэлцээний давтамж ойртож, үр дүнтэй болох нь мэдээж. Үүнээс гадна худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа улс төрийн харилцааны хэм хэмжээний төвшинд хүрч, нэгэн төвшинд хөгжиж, хоёр талд ногдох харилцан ашгийн хэмжээ, цар хүрээ нэмэгдэнэ гэж би төсөөлөн бодож байна. Ялангуяа дэд бүтцийн хамтын ажиллагаа, эрчим хүчний хамтын ажиллагаа, нэн ялангуяа уул уурхай, газрын тосны салбарын хамтын ажиллагаа, зам тээврийн хамтын ажиллагаа, мэдээлэл харилцаа холбооны хамтын ажиллагаа, банк санхүү, агаарын зам тээврийн хамтын ажиллагаа өмнөх жилүүдээс илүү далайцтай өргөн хүрээтэй өргөжин хөгжих нь хоёр талын ард түмний нийтлэг эрх ашигт нийцэх ёстой гэж төсөөлөн боддог юм. Өрөөр хэлбэл, Монгол-Хятадын харилцааны дараа дараагийн жаранд эдгээр миний төсөөлөн бодож байгаа салбарууд өргөн хүрээнд түлхүү хөгжинө гэж бодож байна. Үүнээс гадна хүмүүнлэг, соёл боловсрол, шинжлэх ухаан, бусад салбарын хамтын ажиллагаа үүнийг дагаж бас өргөн цар хүрээтэй хөгжинө. Ийм цаг үед танай радио нэвтрүүлгийн энэхүү найрамдал, хамтын ажиллагааны гүүр сэдэвт нэвтрүүлэг болж байгаа нь бас чухал ач холбогдолтой гэж би олзуурхан бодож байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |