|
|
||
Хөтлөгч Дашдамба: Монгол-Хятадын найрамдлын сарын ажил ид явагдаж байна. Энэ тухай өмнө нь зохиогдсон олон төрлийн ажил сонсогчдын, ард иргэдийн анхаарлын төвд байгаа. Их үр дүнтэй байна. Одоо ямар ажил зохиох гэж байна. Энэ асуултыг Ван Фу Кан зөвлөхөд тавья.
Зочин Ван:За баярлалаа. Миний танилцуулах гэсэн зүйлийг Батсүх сайд танилцуулсан. Би нэг зүйлийг нэмж хэлэхийг хүсэж байна. Хятад-Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосон 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд бид Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод киноны өдөрлөг зохион байгуулах гэж байна. Манай элчин сайдын яаман дээр ойд зориулсан том хүлээн авалт зохион байгуулна. Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг ч энэ үеэр чухал арга хэмжээ зохион байгуулна. Энэ хэд хэдэн арга хэмжээнд БХАТИХ-ын байнгын хорооны орлогч дарга Сан Гө Вэй оролцоно. Мөн Монгол улсын их хурлын дэд дарга Батхүү тэргүүтэй Монголын талын зочид оролцоно. Эдгээр арга хэмжээнд халуун баяр хүргэж, амжилттай болохыг ерөөж байна.
Хөтлөгч Дашдамба: Монгол улсаас БНХАУ-д суугаа элчид сайд Батсүх болон БХИХУ-аас Монгол улсад суугаа элчин зөвлөх Ван Фу Канд баярлалаа. Дараагийн асуултаа би Монгол улсын Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Базарсадад тавья. Манай хоёр орон хэзээнээс бүхий л талаар, тэр дундаа эдийн засаг, худалдааны салбарт нягт хамтран ажиллаж ирсэн. Өнөөдөр тэр харилцаа ямар төвшинд хүрээд байна вэ?
Зочин Базарсад: За баярлалаа. Юуны өмнө өнөөдөр "Радио Гүүр" нэвтрүүлэгт оролцож байгаадаа бяртай байна. Мөн Хүан Жякүй, Батсүх, Ван Фү кан нарын нэр хүндтэй дипломат, улс төрчидтэй хамт энэ нэвтрүүлэгт оролцож байгаа даа маш баяртай байна. Энэ "радио гүүр" нэвтрүүлэг нь хоёр улсын ард түмэн харилцан ойлголцоход чухал хувь нэмэр оруулах сайхан үйл ажил болж байна гэж үнэлж байна. Мөн түрүүн элчин зөвлөх Ван Фү Кан хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд ард түмний хоорондын харилцан ойлголцол чухал үүрэгтэй гэж цохон тэмдэглэсэнтэй санал нэгтэй байна. Радио гүүр нэвтрүүлэг ч гэсэн хоёр орны ард түмэн хоорондын харилцан ойлголцолд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Монгол-Хятадын хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа энэ нэгэн жарны хооронд мөн улс төрийн харилцааны шууд тусгал гэдэг утгаараа өгсөж уруудаж,тэгш бус замыг туулж ирсэн нь ойлгомжтой. Ер нь миний бодлоор аливаа улс хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа гэдэг нь улс төрийн хамтын ажиллагааны шууд үр дүн тусгалыг харуулдаг үйлчлэх толь, илтгэгч гэж хэлж болох юм. Өнөөдөр манай хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд хамгийн тааламжтай, хамгийн эрчтэй хөгжиж байгаа үе болж байна. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн хөгжлийн байдлыг илтгэхэд цөөн хэдэн тоо баримтаар жишээлж болно. Жишээлбэл 1990 онд манай хоёр улсын хоорондын худалдаа дөнгөж 33 сая ам. доллар байсан. Энэ бол өнөөдрийн төвшинд зөвхөн хоёр аж ахуйн нэгжийн хооронд магадгүй нэг хоёр сарын хооронд хийдэг худалдааны тоо байж мэднэ. Гэтэл өнөөдөр хоёр талын худалдаа 2.5 тэрбумд хүрсэн нь 80 гаруй дахин өссөнийг харуулж байна. Нөгөө талаар БНХАУ-аас Монгол улсад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр сүүлийн 8 жилд Хятад улс тэргүүлж байна. Өнөөдрийн Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоогоороо ч Хятад улс мөн тэргүүлж байна. Гадаадын аж ахуйн нэгжийн 50 гаруй хувийг Хятадын аж ахуйн нэгж эзэлж байна. Хөрөнгө оруулалтын доторх бүтцийн хувьд манай бүх салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын аж ахуйн нэгж мөн тэргүүлж байна.
Хөтлөгч Дашдамба: Хятадын хөрөнгө оруулалттай юм уу, хамтын үйл ажиллагаа явуулж байгаа ямар нэгэн салбар Монгол улсын бүх үйл амьдралын хүрээнд байгаа юм байна.
Зочин Базарсад: Тийм, манай Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ер нь Хятадын оролцоогүйгээр явагдаж байгаа эдийн засгийн салбар байхгүй гэж хэлж болно.
Хөтлөгч Дашдамба: Боловсролын салбар дахь хамгийн сүүлийн үеийн шинэлэг тоо баримтыг сонсогчдод хүргэнэ үү?
Зочин Базарсад: Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа бүхий л салбар чиглэлээр жигд хөгжиж байна. Үүний тод жишээ бол манай боловсролын салбарт БНХАУ-аас маш их эдийн засгийн болон оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа гэж хэлж болно. Өнөөдөр Хятадын засгийн газрын тэтгэлгээр жил бүр Хятадад 200 гаруй оюутан суралцаж байна. Үүнээс гадна ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 100 оюутан, ӨМ-ын их дээд сургуульд суралцаж байна. Энэ бол манай Монгол улсын боловсролын салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт болно. Эдийн засгийн шууд бүтээн байгуулалтын салбарт Хятадын олон аж ахуйн нэгж амжилттай үйл ажиллагаа явуулж байгаагийн нэгэн жишээ гэвэл Сүхбаатар аймгийн Төмөртэйн цайрын орд нь Хятад улсын хөрөнгө оруулалттай манай уул уурхай салбарын тэргүүлэх том үйлдвэрийн нэг юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |