| |
"Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээгдлээ 05-14 09:21 5-р сарын 14-ний үдээс өмнө, "Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлсэн байна.
| Ши Жиньпин хэлэхдээ: 05-14 09:24
5-р сарын 14-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтийн ёслолд "Гар гараа барин, нэг бүс нэг замыг бүтээн байгуулъя" сэдэвт илтгэл тавьсан байна. Ши Жиньпин хэлэхдээ: Эртний торгоны зам түмэн бээр үргэлжилж, мянган он уламжлагдсаар энх тайван, хамтын ажиллагаа, нээлттэй уужуу, харилцан суралцах, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэхээр гол болгосон торгоны замын зориг санааг буй болголоо. Энэ бол хүн төрөлхтний соёл иргэншлийн эрхэм нандин өв юм. Хятадын Тан, Сүн, Юань гүрний үед, эх газар болон тэнгис дэх торгоны зам зэрэг хөгжиж, Хятад, Итали, Морокогийн жуулчин Духуань, Марко Поло, Ибэн.Байту нар эх газар, тэнгисийн торгоны замд ул мөрөө үлдээсэн юм. Эдгээр ажил үйлсийг эрхлэхэд байлдааны хөлөг онгоц, жад сэлэм ашиглаагүй, харин тэмээн жин, найрсаг сэтгэлдээ түшиглэсэн. Дайны хөлөг онгоц, буу зэвсэг ашиглаагүй, харин эрдэнийн хөлөг онгоц, найрамдалд түшиглэсэн юм гэжээ.
| Ши Жиньпин хэлэхдээ: 05-14 09:28 Ши Жиньпин хэлэхдээ: "Түүх сөхөн үзвэл, хүн төрөлхтний нийгэм их хөгжил, их өөрчлөлтийн цаг үед оршиж байна. Өнөөгийн бодит байдлаас авч үзвэл, бид өрсөлдөөн сорилт ихтэй дэлхийд амьдарч байна. Дэлхийн эдийн засгийн сэргэлтэд шинэ хөдөлгөх хүч сэлбэх шаардлагатай. Хөгжилд улам их хөнгөлөлт, тэнцвэр шаардлагатай: Баян ядуугийн ялгааг арилгах шаардлагатай байна. Бүс нутгийн тогтворгүй байдал үргэлжилж, терроризм газар авсаар байна. Энх тайван байдал алдагдаж, хөгжлийн эрч сулран, эмх цэгцгүй болж байгаа зэрэг нь хүн төрөлхтөнд тулгарч буй хатуу сорилт юм. "Нэг бүс нэг зам" санаачилга гаргасан энэ 4 жилд дэлхийн 100 гаруй улс орон, олон улсын байгууллага оролцон дэмжиж, НҮБ-ын ерөнхий ассамблей, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг чухал тогтоолдоо хамруулсан юм. "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт зөвхөн үзэл ойлголт байсан бол үйл ажиллагаа болон хөгжиж, хэтийн төлөв төдий байсан бол практик ажил болж, бүтээн байгуулалт амжилттай өрнөж байна гэжээ.
| Ши Жиньпин хэлэхдээ: 05-14 09:33 Ши Жиньпин хэлэхдээ: "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт бол шинийг үүсгэн байгуулж, дахин эхлүүлэх биш, харин стратегиа уялдуулж, давуу талаа харилцан нөхөх явдал юм. Хятад улс холбогдох улсуудтай бодлогоо зохицуулна. Үүнд: ОХУ-ын дэвшүүлсэн "Европ-Азийн эдийн засгийн холбоо", АСЕАН-ы "Дэд бүтцээр холбогдох ерөнхий төлөвлөгөө", Казахстаны "Гэрэлт зам", Туркийн "Дундах хонгил", Монгол улсын "Талын зам", Вьетнамын "Хоёр хонгил нэг тойрог", Их Британы "Ингландын умард бүсийн эдийн засгийн төв", Польшийн дэвшүүлсэн "Хувийн зам" зэрэг багтаж байна. Хятад улс 40 гаруй улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж, 30 гаруй улстай механизмын үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа өрнүүлж байна. Чуулга уулзалтад Хятад улстай уялдсан хамтын ажиллагааны гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөнүүдэд гарын үсэг зурж, 60 гаруй улс орон, олон улсын байгууллагатай хамтран "Нэг бүс нэг зам"-ын Худалдааны хамтын ажиллагааны санаачилгаа гаргана.
| Ши Жиньпин хэлэхдээ: 05-14 09:39 Ши Жиньпин хэлэхдээ, "зам дагаж хөгжил ирдэг" гэдэг. Хятад улс холбогдох улс орнуудтай хамтран Жакарта-Бандуны буухиа төмөр зам, Хятад-Лаосын төмөр зам, Адис Абиба-Жибтигийн төмөр зам, Унгар-Сербийн төмөр зам зэрэг төсөл хэрэгжүүлж, Гвадарт боомт, Пираеус боомтыг бүтээн байгуулж, дэд бүтцээр түншлэх олон төсөл төлөвлөн, хэрэгжүүлж байна. Одоо Хятад-Пакистан, Хятад-Монгол-Орос, Ази Европын эх газрын шинэ гүүр зэрэг эдийн засгийн хонгилоор гараа болгон, эх газар, далай тэнгис, агаарын зам, мэдээллийн буухиа шугамаар нуруу болгон, төмөр зам, боомт, хоолой зэрэг чухал барилгад түшиглэн, ерөнхийлсөн шинжтэй дэд бүтцийн сүлжээ бүрдүүлж байна гэжээ.
| Ши Жиньпин хэлсэн үгэндээ: 05-14 09:40 Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Хятад улс "Нэг бүс нэг зам"-д оролцсон улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбарчлах, бизнесийн орчныг улам сайжруулах талаар ихээхэн хүч хөдөлмөр гаргаж байна. Зөвхөн Казахстан зэрэг Төв Азийн орнуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн Хятадын зах зээлд ороход боомоор нэвтрэх хугацааг 90 хувиар богиносгосон. 2014-2016 оны хооронд, Хятад болон "Нэг бүс нэг зам" дагуу улс орон хоорондын худалдааны хэмжээ 3 их наяд ам.долларт хүрч, "Нэг бүс нэг зам" дагуу улс оронд нийт 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Хятад улсын аж ахуйн нэгжүүд 20 гаруй улс оронд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны 56 бүс байгуулж, холбогдох улс орнуудад 1.1 тэрбум ам.долларын татварын орлого бүрдүүлж, 180 мянган ажлын байр шинээр бий болгосон байна. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад оролцсон улсуудын 9 төсөлд 1.7 тэрбум ам.долларын зээл олгож, "Торгоны замын сан"-гийн хөрөнгө оруулалт 4 тэрбум ам.долларт хүрч, Хятад улс Төв, Зүүн Европын "16+1" банк санхүүгийн хувьцаа эзэмших компанийг албан ёсоор байгуулагдсан байна.
| Ши Жиньпин хэлэхдээ: 05-14 09:45 Ши Жиньпин хэлэхдээ: Торгоны зам дагуу бүс нь "сүү цагаа, зөгийн бал бялхсан нутаг" байсан. Харин одоо олон нутагт зөрчил мөргөлдөөн, өрсөлдөөн сорилт үргэлжилдэг боллоо. Бид "Нэг бүс нэг зам"-ыг энх тайвны зам болгон бүтээн байгуулж, хамтран ажиллаж, хамт ашиг хүртэхээр гол болгосон олон улсын шинэ хэлбэрийн харилцаа тогтоож, яриа хэлэлцээг эрхэмлэн, сөргөлдөхгүй, эвсэл бүлэг болохгүй байхын төлөө ажиллана. "Нэг бүс нэг зам"-ыг хөгжлийн зам болгож, олон орны хөгжлийн нөөцийг идэвхжүүлэн, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, том төслийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Тогтвортой хөгжих, эрсдэлийг хяналтдаа авч чадах банк санхүүгийн баталгааны систем байгуулан, банк санхүүгийн үйлчилгээний сүлжээг улам боловсронгуй болгоно. Эх газар, далай тэнгис, агаар, интернетийн 4 сүлжээг хамруулан, гол шугамууд, хотууд, төслүүдэд анхаарал хандуулж, эх газрын авто зам, төмөр замын сүлжээг далайн боомтын сүлжээтэй холбож, бүх дэлхийн эрчим хүчний сүлжээ байгуулж, бүс нутаг дамнасан ложистикийн сүлжээг боловсронгуй болгоно гэжээ.
| Ши Жиньпин хэлэхдээ: 05-14 09:54 Ши Жиньпин хэлэхдээ, Бид "Нэг бүс нэг зам"-ыг нээлттэй зам болгон бүтээн байгуулж, нээлтэй хамтын ажиллагааны индэр болгож, дэлхийн нээлттэй эдийн засгийг хамгаалан хөгжүүлж, дэлхийн засаглал, олон нийтийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд оролцож, гар гараа барин өргөн ашиг сонирхол бүхий хамтын цогцыг бүтээн байгуулна. Олон талт худалдааны системийг хамгаалж, чөлөөт худалдааны бүс байгуулан, худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгож, хялбарчилна. "Нэг бүс нэг зам"-ыг инновацын зам болгон бүтээн байгуулж, дижитал эдийн засаг, ухаалаг технологи, нано технологи, квантын компьютер зэрэг тэргүүлэх салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, биг дата, үүлэн тооцоолол, ухаалаг хот бүтээн байгуулж, 21-р зууны дижитал торгоны замыг байгуулж, интернет цаг үеийн олон улсын залууст ажил эрхлэх орон зай гаргаж, үйлдвэрээр ханган, залуу үеийнхэн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг дэмжинэ. "Нэг бүс нэг зам"-ыг соёл иргэншлийн зам болгон бүтээн байгуулж, олон давхаргын хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны механизм бүрдүүлж, оюутан солилцох цар хүрээгээ өргөтгөн, зөвлөхийн үүрэг гүйцэтгэж, түүх соёлын өвийг ашиглан, улс орнуудын парламент, улс төрийн нам, иргэний байгууллага, иргэдийн солилцоо, хэлхээ холбоог эрчимжүүлэн, терроризмын эсрэг олон улсын хамтын ажиллагааг дэмжин, "Нэг бүс нэг зам"-ыг цэвэр засаглалын зам болгон бүтээн байгуулна гэжээ.
| Ши Жиньпин : 05-14 09:59 Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Хятад улс энх тайвнаар зэрэгцэн орших 5 зарчмын үндсэн дээр "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад оролцож буй бүх улс оронтой найрсаг хамтын ажиллагаа өрнүүлж, дэлхийн бүх улс оронтой хөгжлийн туршлагаа хуваалцахад бэлэн байна. Харин бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, нийгмийн байгуулал, хөгжлийн загвараа тулгахгүй. Хятад улс газар нутгийн уралдааны хуучин замналыг давтахгүй, тогтвортой байдлыг бусниулах эвсэл бүлэг байгуулахгүй, харин эв найрамдалтай зэрэгцэн орших том гэр бүл байгуулна. Хятад улс олон улс оронтой "Нэг бүс нэг зам"-ын ажил хэрэгч хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Үүнд зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүч зэрэг хамтын ажиллагааны чухал төслүүд хамрагдсан ба шуудан холбоо, гааль, чанар, хорио цээрийн хяналт шалгалт зэрэг хамтын ажиллагааны төслүүд, мөн худалдаа эдийн засаг, аж үйлдвэр, цахим худалдаа, тэнгис далай, бохирдолгүй эдийн засаг зэрэг олон салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр, бодит төслүүд хамрагдсан. Хятад улс холбогдох орнуудтай Хятад-Европын галт тэрэг аялуулахыг нэмэгдүүлэх тухай хамтын ажиллагааны гэрээнүүд байгуулсан. Эдгээр хамтын ажиллагааны бүтээн байгуулалтыг түргэн эхлүүлж, үр ашгийг нь түргэн хүртэх ёстой гэжээ.
| Ши Жиньпин : 05-14 10:05 Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын тал "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад хөрөнгийн дэмжлэг үзүүлж, Торгоны замын сангийн хөрөнгийг 100 тэрбум юаниар нэмэгдүүлж, банк санхүүгийн байгууллагууд гадаадад юаниар сан байгуулахыг урамшуулж, цар хэмжээг нь 300 тэрбум юаньд хүргэнэ. Хятадын үндэсний нээлтийн банк 250 тэрбум юань, Экспорт импортын банк 130 тэрбум юаньтай тэнцэх тусгай зээл гаргаж, "Нэг бүс нэг зам"-ын дэд бүтцийн тоног төхөөрөмжийн бүтээн байгуулалт, аж үйлдвэр, банк санхүүгийн хамтын ажиллагаанд ашиглуулна. Хятад улс "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад оролцож буй улс орнуудтай харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх эдийн засаг, худалдааны түнш болно. Чуулга уулзалтын үеэр 30 гаруй улс оронтой эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээр хийж, холбогдох улс оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай ярилцана. Хятад улс 2018 оноос Хятадын Олон улсын экспорт импортын яармаг зохион байгуулна гэжээ.
| Ши Жиньпин 05-14 10:07 Ши Жиньпин хэлэхдээ: Хятад улс олон оронтой инновацийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, "Нэг бүс нэг зам"-ын шинжлэх ухаан технологийн инновац бүтээх үйл ажиллагаа явуулж, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэгийн солилцоо хийж, хамт лаборатори байгуулан, шинжлэх ухаан технологийн паркийн хамтын ажиллагаа, техник шилжүүлэх зэрэг 4 үйл ажиллагаа өрнүүлж, ирэх 5 жилд 2500 залуу эрдэмтнийг Хятадад урин ирүүлж, богино хугацаагаар судалгааны ажил хийлгэн, шинжлэх ухаан технологийн 5000 удирдах боловсон хүчин бэлтгэн сургаж, нэгдсэн 50 лаборатори ажиллуулна. Хятад улс ирэх 3 жилд "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад оролцож буй хөгжиж байгаа орон болон олон улсын байгууллагад 60 тэрбум юанийн тусламж үзүүлж, "Нэг бүс нэг зам" дагуу, хөгжиж буй орнуудад 2 тэрбум юанийн үр тарианы тусламж олгон, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагаанд тусламж үзүүлэх санд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна. Зам дагуу орнуудад "Аз жаргалтай 100 гэр бүл", "Амьдралын бэрхшээлтэй 100 хүнд туслах", "Эм эмчилгээний 100 тусламж үзүүлэх" зэрэг төсөл хэрэгжүүлж, олон улсын холбогдох байгууллагад 1 тэрбум ам.долларын хөрөнгө олгож, зам дагуу орнуудыг хамарсан хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлнэ. Хятад улс "Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын дараа холбоо барих механизм бүрдүүлж, "Нэг бүс нэг зам"-ын санхүү эдийн засгийн хөгжлийн судалгааны төв байгуулан, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад тус дөхөм үзүүлэх төв, олон талт, нээлттэй банктай хөрөнгө хуримтлуулах хамтын ажиллагааны төв байгуулан, Олон улсын валютын сантай хамтран чадавхын байгуулалтын төв байгуулж, торгоны зам дагуу иргэний зохион байгуулалтын хамтын ажиллагааны сүлжээ байгуулна. "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын тухай хамтдаа зөвшилцөж, үр ашгийг нь хамт хүртэх болно гэжээ.
| Хятад улсын дэд ерөнхий сайд Жан Гаолигийн "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын бүгд хуралд хэлсэн үг 05-14 11:01
| Жан Гаоли: 05-14 11:06 Жан Гаоли: Бодлого, тоног төхөөрөмж, худалдаа, хөрөнгө, иргэдийн харилцаа холбоо нь "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын чухал зангилаа тул энэ таван зүйлд хүч гарган, хамтын ажиллагааны нийтлэг ойлголтуудаа нэгтгэж, хамтын ажиллагааны түвшинг бүх талаар ахиулан, хамтын ажиллагааны шинэ хэлбэрийн индэр байгуулж, "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтаас зам дагуу улс орон, ард түмнүүдэд улам их ашиг хүртээнэ гэжээ. Тэрээр үүнийг биелүүлэхэд хийх ёстой 5 зүйлт санаачилга дэвшүүлэв.
| Жан Гаоли: 05-14 11:09 Жан Гаоли: Бодлогын талын хэлхээ холбоогоо эрчимжүүлэн, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын улс төрийн үндсийг байнга бэхжүүлнэ. Улс төрийн итгэлцээ гүнзгийрүүлэн, дээд давхаргын хэлхээ холбоогоо нягтруулж, хөгжлийн стратегиа холбон, давуу талаараа харилцан нөхөж, тэгш эрхтэй оролцон, хөгжлийн замналыг хамт эрэлхийлж, хамтын ажиллагааны салбарын төлөвлөгөө, цагийн хуваарийг тодорхой болгоно гэжээ.
| Жан Гаоли : 05-14 11:11 Жан Гаоли хэлэхдээ: Тоног төхөөрөмжөөр холбохыг эрчимжүүлж, "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын дэд бүтцийн тоног төхөөрөмжийн сүлжээг тасралтгүй боловсронгуй болгоно. "Эх газар, тэнгис, агаар, интернет"-ийн 4 цогц бүхий "хатуу холболт"-ыг ахиулахаас гадна бодлого, дүрэм, стандартын нэгдсэн "зөөлөн холболт"-ыг эрчимжүүлнэ. Төмөр зам, авто зам, агаар, усан тээвэр, холбоо, цахилгаан эрчим хүч, нефть, байгалийн хийн хоолойн сүлжээ, эрчим хүчний сүлжээ зэргээр гол болгож, орчин үеийн дэд бүтцийн тоног төхөөрөмжийн системийг хамт байгуулна гэжээ.
| Жан Гаоли: 05-14 11:14 Тэрээр хэлэхдээ: Худалдааны гүйлгээг эрчимжүүлж, "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын амьдрах хүч бүхий зах зээлийг тасралтгүй бий болгоно. 2016 онд Хятад улс "Нэг бүс нэг зам" -ын зам дагуу орнуудтай хийсэн худалдааны хэмжээ 1 их наяд 70 тэрбум ам.доллар, шууд хөрөнгө оруулалт 14 тэрбум 500 сая ам.долларт хүрсэн. Худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөт байдлыг хялбаршуулж, бүс нутгийн зах зээлийн харилцан нээлттэй байдлыг ахиулан, "Нэг бүс нэг зам" чөлөөт худалдааны сүлжээ байгуулж, бүс нутаг, дэлхийн эдийн засгийн өсөлтийг эрч хүчээр сэлбэнэ гэжээ.
| Жан Гаоли : 05-14 11:16 Жан Гаоли хэлсэн үгэндээ: Санхүүгийн гүйлгээ, уялдааг эрчимжүүлж, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын олон ургальч хөрөнгө нийлүүлэх тогтолцоог боловсронгуй болгоно. Олон улсад хандсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн загварыг шинэчилж, олон давхарга бүхий банк санхүүгийн индэр байгуулж, бизнес, санхүүгийн байгууллага харилцан салбар байгуулахыг урамшуулж, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад үйлчлэх урт хугацааны, тогтвортой, үргэлжилсэн, эрсдэлийг тогтоон барьж болохуйц банк санхүүгийн баталгааны тогтолцоо байгуулна гэжээ.
| Жан Гаоли : 05-14 11:18 Жан Гаоли хэлэхдээ: Ард иргэдийн сэтгэл санааг нэгтгэн, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын зам дагуу орнууд хооронд найрсаг харилцааны гүүр байгуулна. 21-р зууны өнөөдөр, бид эртний торгоны замын зориг санаагаар хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлж, боловсрол, шинжлэх ухаан технологи, соёл, хэвлэл мэдээлэл, эм эмнэлэг, эрүүл мэнд, иргэдийн солилцоо зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцан адилгүй соёл иргэншил хоорондоо суралцаж, олон орны иргэд ойлголцлоо нэмэгдүүлэн, торгоны замын өвөрмөц онцлог бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хамтран бүтээнэ. Ногоон, бохирдолгүй, тогтвортой үйлдвэрлэл, амьдралын хэлбэрийг санаачилж, "Нэг бүс нэг зам"-ыг ногоон торгоны зам болгон бүтээн байгуулна гэжээ.
| Жан Гаоли : 05-14 11:22 Жан Гаоли хэлсэн үгийнхээ төгсгөлд, ирэх 5 жилд, Хятад улс 8 их наяд ам.долларын бараа импортлон, гадаадаас 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж, гадаад орнуудад 750 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, дахвардсан тоогоор 700 сая хүнийг гадаадад аялуулна. Хятад улс дэлхийн олон оронтой хөгжлийн боломжоо хуваалцана. "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг хамтдаа судлан, төслүүдээ хамтран хэрэгжүүлж, ололт амжилтаа хуваалцана гэжээ. Тэрээр харалд оролцогсдод хандан "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг ахиулан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад улам их оюун ухаан, хүч чадлаа зориулахыг хүссэн байна.
| |
|
|