Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 24-нд Бээжингийн Дяо-Юйтай төрийн зочид буудалд ОУВС-гийн сангийн ерөнхий захирал Кристин Лагардтай уулзжээ.
Орон нутгийн цагаар 4-р сарын 24-нд, Камбожийн вант улсын ерөнхий сайд Хунсен Хятадаас Камбожид суугаа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: Нэг бүс нэг зам санаачилга зам дагуу орнуудад хөгжлийн асар их нөөц боломж авчирсан юм гэжээ.
Сүүлийн үед "Нэг бүс нэг зам" Олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын зөвлөх комисс дээд хэмжээний II чуулганы бэлтгэл комисст хандан "Нэг бүс нэг зам" дээд хэмжээний чуулганы судалгааны үр дүн, санал санаачилгын тайланг өргөн барьсан байна.
4-р сарын 24-нд, Бээжинд "Ши Жиньпин нэг бүс нэг замын тухай өгүүлсэн нь" номын англи, франц хэлний хэвлэлийн тараах анхны ёслол болов.
Синьхуа агентлагийн мэдээ, 24-нд, АИХ-ын ордонд, Хятад улсын дарга Ши Жиньпин Японы ерөнхий сайдын тусгай төлөөлөгч, Либерал Ардчилсан намын дарга Никай Тошихирог хүлээн авч уулзав.
Ши Жиньпин: өнөө Хятад Япон хоёр орны харилцаа зөв замдаа буцан орж, нааштай хөгжиж байна. Хоёр талаараа Хятад Японы тохиролцсон улс төрийн 4 баримт бичигт заасан зарчмуудыг мөрдөж, энх тайван найрамдлын их чиглэл хандлагыг баримтлан, харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлэн гүнзгийрүүлж, хоёр орны харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулах ёстой. Хятад Япон хоёр орны “харилцан заналхийлэхгүй”, “харилцан хамтын ажиллагааны түнш байж, бие биеийн энх тайван хөгжлийг харилцан дэмжих” гэсэн улс төрийн нийтлэг ойлголтоо бодитоор хэрэгжүүлж, хоёр орны олон салбарын харилцаа хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэх ёстой. Хоёр талаараа хамтын ажиллагааны нөөц боломжоо гүнзгий дайчлах ёстой. Хятадын тал Японы зүгээс Хятад улсын өөрчлөлт нээлтэд үргэлжлэн нааштай оролцохыг сайшаах бөгөөд Нэг бүс нэг замыг хамтдаа бүтээн байгуулалтад нааштай оролцохыг хүсэж байна гэжээ.
24-нд, Дяоюйтай төрийн зочид буудалд, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзлаа.
24-нд, “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны II дээд уулзалтад оролцох гадаад орны төр засгийн удирдагчид Бээжинд хүрэлцэн ирлээ. Ардын Их Хурлын Ордонд Хятадын удирдагч Ши Жиньпиний “Төрийн тэргүүний дипломат харилцаа” эрчимтэй өрнөлөө.
“Бусдаасаа тэргүүлэх үзэл санааг мөрдөн, Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулахаар гараа болгож....”. 12 цаг өнгөрч байхад Ши Жиньпин дарга Чилийн ерөнхийлөгч С.Пинератай хэлэлцээ хийсээр байлаа.
Энэ бол Хятад, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх чухал үед тохиож буй хоёр улсын харилцааны томоохон үйл явдал юм. Мөн Нэг бүс нэг зам санаачилгын бүтээн байгуулалтад Монгол улсын оролцоог нэмэгдүүлэх чухал боломж юм
24-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Ардын хурлын ордонд Чилийн ерөнхийлөгч Себастьян Пиньераг хүлээн авч уулзав.
ХОУР-гийн мэдээ: Орон нутгийн цагаар 4-р сарын 23-нд БНХАУ-аас АНУ-д суугаа элчин сайд Цүй Тянькай: АНУ өөрийгөө Нэг бүс нэг замын гадна байлгаж олон сайхан боломжийг алдсан. Энэ нь ажилсаг, цэцэн мэргэн Америкчуудын оюун ухаанаас ашиг хүртэж болох дэлхийн хөгжилд ашиггүй юм гэжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 24-нд Ардын их хурлын ордонд ОУВС-гийн ерөнхий захирал Кристин Лагардыг хүлээн авч уулзлаа
24-нд АИХ-ын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин Этиопын ерөнхий сайд Аби Ахмедыг хүлээн авч уулзав.
24-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Ардын хурлын ордонд Мозамбикийн ерөнхийлөгч Филипе Нюсиг хүлээн авч уулзав.
"Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны II чуулганы "Зөвлөхүүдийн солилцоо" салбар форум 25-нд Үндэсний хурлын төвд болно. Одоогоор бэлтгэл ажил дуусаж, гадаадын зарим зочид Бээжин хотод хүрэлцэн ирээд байна.
25-27-нд Бээжин хотод “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форум болно. Саяхан ХОУР-гийн сэтгүүлч Германы олон улсын төмөр замын ачаа тээврийн бизнесийн нийгэмлэгийн дарга Олаф Крюгерийг сурвалжилсан юм. Крюгер Хятад, Герман хоёр орон ирээдүйд төмөр замын тээврийн салбарт хэрхэн хамтран ажиллах тухай ярьсан байна.
"Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II Форум болох гэж буй үеэр "нэг бүс нэг зам" 5G+4K харилцаа холбооны инновацын олон улсын семинар 22-нд Бээжин хотноо болов.
Тус тайлан 18 мянган үгтэй, Өмнөх үгээс гадна Ахиц дэвшил, Хувь нэмэр, Ирээдүй гэсэн гурван хэсгээс бүрджээ.
22-нд Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтын ажлын удирдах хэсгийн алба “Нэг бүс нэг замыг хамтран бүтээн байгуулах санаачилга: Ахиц дэвшил, хувь нэмэр ба ирээдүй” тайлан гаргаж, "Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны анхдугаар форумаар байгуулсан 5 төрөл, 76 том төсөл, 279 зүйлийн бодит үр дүн бүх талаар хэрэгжсэн хэмээн тэмдэглэжээ.
"Нэг бүс нэг зам" татвар хураамжийн хамтын ажиллагааны анхны чуулга уулзалт 18-20-ны өдрүүдэд Жэжян мужийн Үхэньд болов. Уулзалтын үеэр "нэг бүс нэг зам" татвар хураамжийн хамтын ажиллагааны механизмыг албан ёсоор байгуулж, талууд мөн "Үжэний мэдэгдэл", "Үжэний ажиллагааны хөтөлбөр (2019-2021)"-ийг гаргав.
4-р сарын 18-нд ХКН-ын төв хорооны суртал ухуулгын хэлтсийн дэд дарга, Төв радио телевизийн дарга Шэнь Хайшюн Туркийн радио телевизийн байгууллагын дарга Ибрахим Ерентай уулзлаа. Хоёр тал олон талын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүл, хоёр орны ард түмний ойлголцлыг нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.