• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-09 00:57:08    
Бээжин хотноо зуны Олимпийн 29-р наадмын нээлтийн ёслол боллоо

CRI

      Олимпийн 29-р наадам эхэлснийг Хятад улсын Дарга Хүжиньтао мэдэгдлээ.

      Энэ бол 5 таван хошуут улаан далбаа Олимпийн наадмын нээлтийн ёслолын талбайн тэнгэрт анх мандаж, Хятадын 56 үндэстний 224 дуучин баялхам сэтлгээгээр Хятадын ард түмний энэ цаг мөч дахь бахархал, цэнгэлийн аяыг өргсөн юм.

      Олон Улсын Олимпийн Хорооны дарга Жак Рогге нээлтийн ёслол дээр үг хэлэхдээ, Олимпийн үйлст Хятад улсын оруулсан хувь нэмэрийг өндрөөр үнэлж тэмдэглэсэн билээ.

     "Урт удаан хугацааны турш, Хятад улс үүд хаалгаа нээж, дэлхийн олон газрын тамирчдыг урьж Бээжингийн Олимпийн наадамд оролцуулахыг хүссээр ирсэн юм. Энэ орой энэхүү хүсэл мөрөөдөл биеллээ. Бээжинд баяр хүргэе. Олимпийн хүсэл мөрөөдөл маань биелсэн энэ үед, бид Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хороонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, хатуу бэрхээс халшралгүй ажилласан тэдэнд баярлан талархаж байна. Мөн наадамд үйлчилж байгаа түг түмэн сайн дурынханд талархал илэрхийлье. Тэдгүйгээр эдгээр маань биелэгдэж чадахгүй юм" гэж Жак Рогге тэмдэглэлээ.

     Энэ бол дороно дахины өнө эртний түүхтэй Хятад оронд Олимпийн наадмын өвдөгш их цуглааныг анх хийж байгаа болно. "Нэг дэлхий, нэг хүсэл", "Ногоон Олимп, шинжлэх ухаан техникийн Олимп, хүмүүнлэгийн олимп" нь Бээжингийн Олимпийн наадмын үзэл ойлголт, Хятадын ард түмний халуун сэтгэлгээг харуулсан юм. 204 улс орон, газар нутгийн 11 мянга гаруй тамирчин уг наадамд оролцож байгаа нь Бээжингийн Олимпийн наадмыг Олимпийн түүхэн дэх хамгийн олон улс орон, газар нутаг, хамгийн олон хүн оролцож буй наадам болгосон юм.

      30 мянга гаруй сурвалжлагч Бээжингийн Олимпийн наадмыг газар дээрээс нь сурвалжлан мэдээлж байгаа, бүх дэлхийн 4 тэрбум үзэгч Олимпийн наадмын шууд нэвтрүүлгийг сонирхон үзэж байгаа зэрэг нь Олимпийн наадмын түүхэн дэхь шинэ тэмдэглэлийг тогтоолоо. Интернет, гар утас зэрэг хэвлэл мэдээллийн шинэ шинэ хэрэгслүүд дамжуулан нэвтрүүлэх бие даасан байгууламжийн хувиар Олимпийн наадмын мэдээллийг уламжлан нэвтрүүлж байна. Бээжингийн Олимпийн наадам нь дэлхий нийтэд содон гайхамшиг зүйлүүдийг харуулахыг хүмүүс хүсэн хүлээж байгаа юм.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15