Бээжингийн Олимпийн наадмын бамбарыг Ганьсү мужийн Лань-жөү районд дамжуулахад оролцсон бамбарчин, Юрий Илюшин гэдэг орос хүн бол Хятад улсыг сайн ойлгодог хүн юм. Тэрээр Хятадын Пү Эр-ча гэх улаан цайг уух дуртай, бас "Баван Бежи" гэдэг Бээжин шийг хамгийн их сонирхдог. Түүний хэлснээс үзвэл, Оросод ч Күнзын нэрэмжит хэд хэдэн дээд сургууль байгуулагдсан байна. Тэр хэлэхдээ,
"Өнөө, Оросод хүмүүс хятад хэлийг маш их сонирхцгоож, их олон хүн хятад хэл сурч байна. Өнөөгийн байдлаар, Күнзын нэрэмжит дээд сургуулиуд нь бүх дэлхийн хэмжээнд холбоо тогоон, хүн ардын хятадын үг хэл болон хятад соёлыг нэн өргөнөөр суралцахыг зоригжуулж байгаа юм. Үүний нөлөө маш өргөжиж, их олон хүн, ялангуяа залуучууд их сонирхон сурч байна" гэжээ.
5 мянган жилийн түүхтэй Хятадын соёл нь өнөр баялаг үлэмж гүн байдаг тул хэдэн арван минутын уран сайхны тоглолтод багтааж, дэлхийн ард түмэнд бүх талаар харуулна гэдэг нь хялбар биш явдал юм. Тэгэхдээ Хятадын тухай ярихад Гүн-фүгийн тухай ярихгүй байж болохгүй юм.
Уран сайхны тоглолтын "Байгалилаг" гэж нэрлэгдсэн хэсэгт, Шао Линьсы хийдийн Ү-шүгийн сургуулийн Гүн-фүгийн цагаан хувцастай 2008 сурагч нь Тай Жи-чуань нударган эрдэм тоглож үзүүллээ. Тай Жи-чуань нударган эрдэм бол Хятадын Гүн-фүгийн нэг төрөл юм. Энэ бол тогтуунаар ширүүнийг ялж, зөөлнөөр хатууг тэвчихийг эрхэмлэдэг тул, Хятадын гүн ухааны үзэл санааг хамгийн сайхан харуулж чадах Гүн-фү юм.
Тоглолт үзүүлэх явцад, "Шувууны үүр"-ийг тойруулсан кристал LED том дэлгэцэн дээр, Хятадын Тан улсын үеийн агуу их яруу найрагч Ли Байгийн яруу найраг дахь "Асгаран буух гурван мянган тохой хүрхрээг, тэнгэрийн заадас замбуулинд буусан гэж андуурлаа" хэмээн дүрслэн бичсэн үзэгдлийг харуулсны зэрэгцээ бас тоглолтын талбайд бяцхан хүүхдүүд будгийн бийр барьж, Хятадын уул усны уран зургийг ногоон будгаар будаж тоглолоо. Энэ нь мөн Бээжингийн Олимпийн наадмын "Ногоон олимп" зохион байгуулна гэсэн үзэл баримтлалыг харуулсан юм. Энэ хэсэгт хүн төрөлхтөний байгаль орчноо хамгаалахад анхаарлаа хандуулж байгааг үзүүлсэн гэж тоглолтын ерөнхий удирдаач Жан И-мөү хэлсэн байна.
"Ирээдүйд байгаль орчноо хамгаалах асуудал нь хүн төрөлхтөнд тулгарах хамгийн хүнд асуудал болно. Энэ нь дайн дажин болон улс орон хоорондын мөргөлдөөнөөс ч хүнд хэцүү зүйл юм. Иймээс бид урлагийн хэлбэрээр манай хамтаар анхаарлаа хандуулж байгаа асуудлуудыг харуулахыг хүссэн юм" гэж тэр тэмдэглэжээ.
Хятадын уламжлалт соёлын дотроос "Гүн-фү" нь дэлхийн ард түмний таашаан сонирхдог соёл байсаар ирсэн юм. Өнөө, Голливудын кинонд бүр Хятадын "Гүн-фү"-гийн соёлын им тамга дарагддаг боллоо. Энэ жилийн дэлхий нийтийн анхаарлыг татсан "Гүн-фүтэй хулсан баавгай" гэдэг кинонд мөн "Гүн-фү" болон "Хулсан баавгай" гэсэн Хятадын соёлын хоёр том агуулгыг бүрэн уялдуулан нэгтгэсэн байгаа юм.
" 'Гүн-фүтэй хулсан баавгай'гэдэг киноны гол дуунд дуулсан шиг, үнэхээр хүн бүхэн Гүн-фү сурах ёстой юм. Тай Жи-чуань хэмээх нударган эрдэм бол Хятадад хамгийн өргөн дэлгэрсэн нэг төрлийн Гүн-фү юм. Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслолын уран сайхны тоглолтод Тай Жи-чуань хэмээх нударган эрдмийг үзүүлэх тоглолтоор оруулсан явдал бол "Гүн-фү"-гийн Хятадын болон дэлхийн соёл дэх байр суурийг харуулсан бөгөөд түүнд оролцохыг дээдлэсэн Олимпийн үзэл санааг илтгэсэн билээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
|