• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-09 00:57:08    
Бээжин хотноо зуны Олимпийн 29-р наадмын нээлтийн ёслол боллоо

CRI
 

      Нээлтийн ёслолын уран сайхны өргөн их тоглолтын дараа, тамирчдын талбайд орох ёслол болсон байна. Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хорооны дарга ноён Лю Чи дэлхийн олон орон, газар нутгаас хүрэлцэн ирсэн тамирчид, үзэгчдийг халуун сэтгэлээр угтсан байна.

      Бээжингийн Олимпийн Наадмыг Зохиох Байгуулах Хорооны дарга Лю Чи хэлэхдээ:

     "Олимдийн наадмыг зохион явуулах нь Хятадын ард иргэдийн олон жил хүсэн хүлээсээр ирсэн ариун мөрөөдөл юм. Олимпийн хөдөлгөөний ид шид нь түүний асар их батаамжтайд байгаа билээ. Өнөөдөр дэлхийн 204 улс орон, газар нутаг, адил бус үндэстэн ястан, адил бус шашин шүтлэгтэй хүмүүс 5 цагарит далбаан дор хуран чуулж, ойлголцлоо нэмэгдүүлэн, найрамдлаа зузаатгаж, 'нэг дэлхий, нэг хүсэл' гэсэн яруу дууллыг хамтаар эгшиглүүллээ. Бээжинд тавтай морилоно уу. Welcome to Beijing" гэжээ.

      Өнгөрсөн Олимпийн наадмуудаас ялгаатай нэг онцлог нь Олимпийн наадмын нээлтийн ёслол дээр тамирчдын талбайд орох дарааллыг 204 улс орон, газар нутгийн төлөөлөгчдийн нэрсийн дөхөмчилсөн ханьзы үсгийн зурлагын дарааллаар жагсаасан байна. Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хороо, Олон Улсын Олимпийн Хороо олон удаа зөвшилцсөний дүнд Хятадын онцлогийг тусгасан нь энэ юм.

      Олимпийн хөдөлгөөн үүссэн нутаг--Грекийн төлөөлөгчид ёслолын талбайд бусад орны тамирчдыг манлайлан хамгийн түрүүнд жагсан талбайд орж ирдэг уламжлалтай юм. Энэ удаа Грекийн багийн хувцас нь цагаан өнгөөр голлуулжээ. Уг хувцасны загварыг зохион бүтээгч танилцуулж хэлэхдээ, талбайд орох Грекийн баг тамирчид олон нийтэд баяр баясгалант сэтгэгдэл төрүүлж, хүмүүст энх тайван, нөхөрлөл, эв санаа нэгтэй байх гэсэн санааг төрүүлэхийг хүсч байна гэлээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15