• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-09 00:57:08    
Бээжин хотноо зуны Олимпийн 29-р наадмын нээлтийн ёслол боллоо

CRI

      Хятадын төлөөлөгчид ёслолын талбайд орох үед, тугч Ё Мин нэг бяцхан хүүг хөтөлж талбайд орсныг үзэгчид анхааралдаа авлаа. Энэ хүүхдийг Лин Хао гэдэг, энэ жил 9 настай, Хятадын Сычуань мужийн Вэньчуань шяний хүн. 5-р сарын 12-ын өдөр гарсан хүчтэй газар хөдлөлтөд Лин Хао аюулаас азаар мултарч, бас хоёр хүүхдийг авран гаргаж, Хятадуудын сэтгэлийг догдуулсан бяцхан баатар болсон юм.

      Линь Хао ёслолын талбайд орсон нь бүх Хятадын ард түмэн болон газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан нутаг районы ан дүү нар хамтаар гэр орноо сэргээн байгуулах, Олимпийн наадмыг зохион байгуулах гэсэн сайн сайхан итгэл хүслийг илтгэсэн байгаа юм.

      Зочлогч орон Хятадын баг тамирчид хамгийн сүүлд талбайд орж үзэгч олны халуун алга ташилтыг хүлээсэн байна. Олимп уулнаас Цагаан хэрэм хүртэл, эртний барууны соёл уламжлалаас түүхэн дорнын соёл уламжлал хүртэл, Хятадчуудын зуун жилийн хүсэл мөрөөдөл биелэлээ олсон байна. Олимпийн тэмцээнээс Хятад улсын хүртсэн анхны алтан медалийн эзэн буудлагын тамирчин Шүй Хайфэн олон орны тамирчдад сайн сайханы ерөөл дэвшүүлсэн юм.

      "Дэлхийн олон орны тамирчид Бээжинд ирж Олимпийн наадамд оролцон, бахдам амжилт үзүүлэхийг бид чин сэтгэлээсээ хүсч байна. Мөн Бээжин хот тэдэнд аятай сайхан сэтгэгдэл төрүүлээсэй хэмээн хүсч байна. Хятадын тамирчид сайн амжилт үзүүлэхийг хүсч байна" гэж тэр тэмдэглэжээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15