• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-09 00:57:08    
Бээжин хотноо зуны Олимпийн 29-р наадмын нээлтийн ёслол боллоо

CRI

      Соёлын харилцаа холбоо нь өнө үүрд харилцан чиглэлээр явагддаг юм. Хятадын соёл дэлхийд дэлгэрч, дэлхийн олон орны соёл нь өнгөрсөн хэдэн мянган жилийн турш Хятадад үр нөлөө үзүүлсээр ирсэн юм. Олимпийн наадмын нээлтийн ёслолын уран сайхны тоглолтод "Торгоны зам" гэсэн нэг хэсэг байдаг. Үүнд эртний Хятад орны гадаад харилцааны хоёр нэрт зам болох торгоны зам болон Жэн Хэгийн Атлантын далайгаар аялсан далай дээрх торгоны замыг харуулсан юм.

      Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслолын уран сайхны тоглолтын төгсгөлд, Хятадын нэрт эрэгтэй дуучин Лю Хуань болон Их Британийн дууны тавцангийн нэрт одон Сара Брайтмэн Бээжингийн Олимпийн наадмын сүлд дуу "You and me" гэдэг дууг дууллаа. Нүсэр жавхалантай энэ сайхан дуунд дэлхийн үндэстнүүдийн соёлын уялдаа холбоог харуулж, найрамдлыг зузаатгасан "Нэг дэлхий, нэг хүсэл" гэдэг Олимпийн наадмын гол уриаг тусгасан юм.

      Бээжингийн Олимпийн наадмын сүлд дуу эгшиглэн дуурсах үед, наадмын нээлтийн уур амьсгал оргилдоо хүрсэн юм. 2008 сайн дурынхан таван том тивийн хүүхдүүдийн инээмсэг зурагтай борооны шүхрийг хамтдаа дэлгэж, мөн энэ үеэр "Шувууны үүр"-ний агаарт цацран гэрэлтэж байсан хуар пуужин нь 2008 инээмсэг төрхийг тотгон харуулсан юм. Үүний санаа онооны тухайд нээлтийн тоглолтын ерөнхий удирдаач Жан И-мөү хэлэхдээ,

      "Хүүхдийн инээмсэг царайг харсан болгон сэтгэл хөдлөх юм. Адил бус арьстаны үнэн цайлган инээмсэг царайг харсан тэр хоромд үнэхээр сэтгэл хөдөлдөг юм. Учир нь бид сайн сайхан ирээдүйтэй байхыг хүсдэг. Манай гараг сайн сайхан ирээдүйтэй байх болно" гэжээ.

     "3 жил бэлтгэл хийж, 10 мянган хүний тоглолт зохион байгуулгчид нь дэлхийн зэрэглэлийн удирдаачид, гайхамшигтай санаа оноо өгөгчид болон зөвлөлгөө хангагчид гэж үнэлэгдэж байна. Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслолын уран сайхны тоглолтын нүсэр жавхалантай, үлэмж гоо үзэсгэлэнтэй харааны хүртээл, урт удаан түүхтэй өнөр баялаг соёлын агуулга хүрээ нь хятад соёлын гайхамшгийг хүн бүхний сэтгэлд хаданшуулж, Олимпийн түүхэнд яруу сайхан хуудсыг бичгэллээ. Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслолын тухай нээлтийн тоглолтын ерөнхий удирдаач Жан И-мөү хэлэхдээ,

      "Бид хүн чанар, сэтгэлгээ болон гоо сайхныг харуулах гэсэн юм. Энэ бол бүх хүн төрөлхтөний нийтлэг зүйл юм" гэжээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15