• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-09 00:57:08    
Бээжин хотноо зуны Олимпийн 29-р наадмын нээлтийн ёслол боллоо

CRI

      Олимп бол олон орны тамирчдын хүсэл мөрөөдлийн тавцан төдийгүй, Олимпийн үзэл санааг сурталчлах индэр билээ.

      Дайны дараах сэргээн босголтын үедээ байгаа Афганистан, Ирак хоёр орон бас төлөөлөгчид илгээн Бээжингийн Олимпийн наадамд оролцуулж байна. Иракийн баг тамирчид бэрхшээл саадыг давж, Бээжингийн Олимпийн наадамд оролцох эрх авч, 7 тамирчин илгээн Бээжингийн Олимпийн наадмын тэмцээнд оролцуулах болжээ. Иракийн Олимпийн Хорооны ерөнхийлөгч Башар Мустафа хэлэхдээ,

     "Олимпийн наадамд оролцож байгаадаа бид их омогшин баярлаж байна. Үүнээс хойш, Ирак нь олон улсын том гэр бүлийн чухал нэгэн бүрэлдэхүүн болохыг хүсч байна. Асар их хүчин чармайлтын үр дүнд, Олимпийн наадамд оролцож чадснаар Иракийн ард түмэн ялалт байгууллаа. Иракийн тамирчид энэ наадмын тэмцээнд амжилт гаргаж, өөрийн хүч чадлыг харуулахыг хүсч байна" гэжээ.

      Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Жак Рогге-гийн хэлсэнчлэн биеийн тамир спорт нь хүмүүс хоорондын ойлголцлын гүүр болж, хүн төрөлхтөнийг энх тайван, эвсэг зохицонгуй байх гэсэн хүсэл мөрөөдөлд нэгтгэн зангилах болно.

     "Ямар үндэстэн, ямар соёл, ямар үг хэл, ямар нам бүлэглэл, ямар шашин шүтлэгтэй байсан ч, Олон Улсын Олимпийн Хорооны 204 гишүүн орнууд эвсэг зохицонгуй зэрэгцэн оршиж байх болно. Иймэрхүү эв санаа нэгтэй байдал нь хүн төрөлхтөнд маш чухал юм" гэж тэр тэмдэглэлээ.

      Тамирчид Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцохоос гадна, 80 гаруй улс орны төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нар уг ёслолд оролцсон нь өнгөрсөн Олимпийн наадмуудынхаас хол давсан байгаа юм. Эдгээр төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нарын дотор, АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш, Японы Ерөнхий сайд Фукуда Ясуо, Израйлийн Ерөнхийлөгч Шимун Перес, Казакстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Австралийн Ерөнхий сайд Кевин Радд нарын зэрэг хүмүүс байлцалаа. Австралийн Ерөнхий сайд Кевин Радд хэлэхдээ,

      "Олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцох нь зөв шийдвэр мөн. Хамгийн гол нь Австралийн баг тамирчдыг зоригжуулах болно. Мөн Хятад улсын Даргын урилгын хариуд өгсөн нааштай тусгал юм" гэжээ.

      Олон Улсын Олимпийн Хорооны хүндэт Ерөнхийлөгч, 88 насан сүүдэр зооглож яваа Хуан Антонио Самаранч Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцож байна. Хятадчуудын дунд Самаранч нь Бээжингийн Олимптой наадамтай нягт холбоотой нэгэн, тэрээр 2001 онд Москвад Бээжин олимпийн наадмыг зохион байгуулах эрх авлаа гэж зарласан ОУОХ-ын экс ерөнхийлөгч бөгөөд Хятадын ард түмний хуучин найз юм. Тэрээр хэлэхдээ,

      "2008 оны Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцож байгаадаа би их баяртай байна. Би хятадуудын Олимпийн наадмыг зохион байгуулах гэсэн асар их хүсэл эрмэлзлийг сайн ойлгодог. Бас тэдний Олимпийн наадмыг зохион байгуулахын төлөө гаргасан асар их хүчин чармайлтыг ч сайн мэднэ. Олимпийн энэ наадам амжилттай мөртөө өвөрмөц онцлогтой болно гэдэгт би маш итгэлтэй байна. Дэлхийн Олимпийн наадмын түүхнээ хамгийн сайн олимпийн наадам болж ч магад. Бээжинд миний үзэж харсан зүйл бүхэн 7 жилийн өмнөх хүсэл найдлагатай нийцэж байна" гэжээ.

      Үүнээс гадна, дэлхийн олон газраас 400 мянган жуулчин ч Олимпийн наадмын хугацаанд Бээжинд хүрэлцэн ирэх болно. Энэ бүхэн нь Бээжингийн Олимпийн наадам нь дэлхий дээр хамгийн их нэр нөлөө бүхий биеийн тамир спортын нэг удаагийн цуглаан болохыг зөгнөж байна.

      Бээжингийн Олимпийн наадам бол дэлхий дахинд Хятад улсыг харуулах боломж болох бөгөөд Хятад улс болон дэлхийн зөрөөг багасгах боломж юм. Найрсаг зочинсог улс орон гэж алдаршсан Хятад улс нь дэлхийн олон газрын зочин бүрийг баярлан угтаж байна. ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге Бээжингийн Олимпийн наадмын бэлтгэл ажлыг олон удаа сайшаан тэмдэглэж, Бээжингийн Олимпийн наадам амжилтад хүрнэ гэдэгт өөдрөг сэтгэлтэй байлаа.

      "Бээжингийн Олимпийн наадмын ордон талбайнууд маш сайн, Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хорооны бэлтгэл ажил ч маш сайн хийгдсэн байна. Иймээс би Бээжингийн Олимпийн наадам бүрэн дүүрэн амжилтад хүрнэ гэдэгт итгэл төгс байна" гэж Жак Рогге хэллээ
Дэлхийн олон газраас хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн салбарын 30 мянга гаруй төлөөлөгч, сурвалжлагчид Бээжинд хуран цугларч Олимпийн наадмыг мэдээлж байна. Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хороо Олимпийн түүхэнд анх удаагаа Олимпийн наадмыг сурвалжлах эрх бүхий сэтгүүлчдэд утасгүйгээр интернэтийн сүлжээнд холбогдох үйлчилгээ хангасан байна. Анх удаагаа утасгүй интернэтийн сүлжээнд Олимпийн наадмын бүх талбай хамрагджээ. Мөн анх удаагаа гол тэмцээнүүд болох 8 ордонуудад шууд дамжуулах аудио, видео төхөөрөмжүүд байрлуулжээ. Анх удаагаа үнэ төлбөргүй үйлчлэх кофе баарууд ажиллуулсан зэрэг олон төрлийн үйлчилгээ хангасан байна. Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хорооны хэвлэл мэдээлэлийнхэнд үйлчлэх хүрээнд гаргасан хүчин чармайлтыг ОУОХ-ны Бээжингийн Олимпийн наадмыг зохицуулах комиссын дарга Хэйн Вербүген сайшааж хэлэхдээ,

      "Хэвлэл мэдээллийн гол төв нь сэтгүүлчдийн ажлын байр төдийгүй тэдний амьдрах гэр нь юм. Тэд 24 цагаар энд ажиллаж, сонсогч үзэгч олноо Олимпийн наадмын тухай төрөл бүрийн мэдээлэл хангаж байна. Зохион байгуулагч тал сурвалжлагч нарт тэдэнд шаардагдах бүхнийг хангаж, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг энэ хэдэн долоо хоногт нэгдсэн гэртэй болгосондоо баяртай байна" гэжээ.

      Хятадын баг тамирчид хятадын чипао тэрлэг, жүншань хувцасны загвартай хувцас өмсөн, Олимпийн наадмын нээлтийн ёслолын талбайд орж ирэх үед, Германы баг тамирчид лууны хээ угалзтай хувцас өмсч талбайд орож ирэх үе, Японы баг тамирчдын тугчаар Хятадчуудын танил дасал болсон Ай Фукухара, Арабын нэгдсэн Эмират улсын баг тамирчдын тугчаар арабын орнуудын анхны эмэгтэй тугч гүнж Шайкха Майса Бинт Мохамад Бин Рашид аль Мактун, Хятадын баг тамирчдын тугчаар сагсан бөмбөгийн од Ё Мин төрийн далбаагаа өргөн орж ирэх үед уралдаан тэмцээнд оролцож байгаа бүх тамирчид дэлхий дахинд хандан бид бэлэн боллоо гэж мэдэгдсэн байна.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15