Биеийн тамир спортын яруу алдар болон өөрсдийн багийн нэр төрийн төлөө спортын чин шударга ёс суртахуун, үзэл санаагаар Олимпийн наадамд оролцож, чин үнэнчээр уралдаан тэмцээний дүрмийг хүндэтгэн сахиж, сэргээшгүй, эм бэлдмэл хэрэглэхгүй биеийн тамир спортын хөдөлгөөн бий болгохоор чармайна гэдгээ нийт тамирчдын өмнөөс би тангараглаж байна.
Энэ бол Хятадын баг тамирчдын одон бөмбөгийн тамирчин Жан И-нин нийт тамирчдын өмнөөс тангараг өргөж байна.
Хятадын гимнастикийн шүүгч Хуан Липин нийт шүүгчдийн өмнөөс тангараг өргөж байна.
"Биеийн тамир спортын төв голч ёс суртахуун, үзэл санаагаар, бүрмөсөн шудрага байх байр сууриар энэ удаагийн Олимпийн наадам дахь үүрэг хариуцлагаа гүйцэтгэн, наадмын дүрэм тогтоолуудыг хүндэтгэн сахина гэж би шүүгч, албаны хүмүүсийн нэрийн өмнөөс тангараглаж байна".
Бээжингийн Олимпийн наадам дэлхийн дахинд Хятадын түүхэн хөгжлийг ойлгох боломж олгосон байна. Энэ үлгэрт хүндрэл бэрхшээл, нугарал бүдрэл тусгагдсанаар барахгүй амжилт бүтээл, баяр баясгалан ч байгаа юм. Хятадын одон бөмбөгийн үндэсний шигшээ багийн гишүүн байсан, Бээжингийн Олимпийн наадмын Олимпийн хотхоны хэрэг эрхлэх газрын даргын орлогч Дэн Я-пингийн хэлсэнчлэн:
"Тамирчид олимпийн наадамд дээр амжилт гаргаж энэ дэлхийн хүн нэг бүрийг догдлуулж байдаг юм."
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
|