1976 оны Монтреалын Олимпийн наадмын галт бамбарыг асаасан арга нь ихээхэн онцлогтой болсон байна. Зохион байгуулагч тал хиймэл дагуулын лазераар галт бамбарыг асаасан юм.
1992 оны Барселоны Олимпийн наадмын галт бамбарыг асаасан явц нь азаа туршсан хэрэг болсон юм. Хөгжлийн бэрхшээлтэй сур харвалтын тамирчин нум сумаар галт бамбарыг асаажээ.
1996 оны Олимпийн наадмын бамбарыг асаасан түүх энгийн хэдий ч, хүмүүсийг ихэд догдлуулсан юм. Салга өвчинд нэрвэгдсэн АНУ-ын боксын хаан Али чичирхийлсэн хоёр гараараа гол бамбарыг асааж, Олимпийн мөхөшгүй хатан зоригийг бадраасан юм.
2000 оны Австралийн Сиднейд ариун гал усан дундаас асаж, гал ус хослон бидэнд ардын соёл хослон уялдах нь тийм ч бэрх биш гэдгийг харуулсан юм.
Өнөөдөр, Бээжингийн Олимпийн наадмын гол бамбарыг асаах аргыг хүмүүс хүсэн хүлээж байсан нь гарцаагүй.
Олимпийн ариун гал болон Олимпийн бамбарыг дамжуулах арга хэмжээний ач холбогдол нь дэлхийн дахинд Олимпийн наадмыг уламжилж байгаа төдийгүй, Олимпийн үзэл санаа нь хүн төрөлхтөний нягтралын хүчин, адил бус соёл хоорондын солилцоог бэлгэдэж байдаг юм.
Энэ оны 4-р сарын 1-нээс 5-р сарын 3-ны өдрийг хүртэл Бээжингийн Олимпийн наадмын бамбарыг хилийн гадна дамжуулах ажиллагааны хүрээнд уг бамбарыг Хятадын нутаг дэвэсгэрээс гадна, адил бус соёлтой 19 хотоор дамжуулсан байна. Хүмүүс Хятадад, Олимпид хандах адил нэгэн халуун сэтгэлтэй оролцжээ.
Казахстаны Алма-Ата хотын иргэд Хятадаар "сайн байн уу" гэж баярлан хэлж байна. Бээжингийн Олимпийн наадмын бамбарыг дамжуулах анхны өртөө болсны хувьд, Алма-Атагийн иргэд үүнийг үлэмж их баяр бахдалтай үйл хэрэг хэмээн үзсэн байлаа. Тухайн өдөр сая 300 мянган хүн амтай уг хотын 200 мянга гаруй хүн нь гудамжинд гарч ариун гал дамжуулж байгааг өнцөг булангүй даган гүйж байжээ.
Танзаний нийслэл Дар-Эс-Саламд хэдэн мянган хүн гудамжинд гарч, бамбар дамжулсан 5 км зайд даган гүйж, хүрээлэн бүжиглэж, Бээжингийн Олимпийн наадмын ариун галыг урагштай дамжуулахыг хүсч байлаа. Бээжингийн Олимпийн наадмыг Зохион Байгуулах Хорооны бамбар дамжуулах ажиллагааг хариуцсан группын төлөөлөгч ноён Чүй Юнпү тэр үеийн байдлыг эргэн санаж хэлэхдээ,
"Замаар ус тунаж, бидний машины дугуйг давж гарсан байлаа. Олон хүүхэд биднийг даган гутал оймсоо тайлан, өмдөө шууж, усыг туулан гарч, дараа нь гутал оймсоо өмсөн үргэлжлэн даган гүйлдэж байсан. Үүнээс бид үнэхээр Африкчуудын халуун сэтгэлийг мэдэрсэн."
4-р сарын 19-ний өдөр 300 мянган тайландчууд гудамжинд гарч оргилом халуун сэтгэл, дэг журамтай арга хэлбэрээр Олимпийн ариун галыг угтан авсан. Хятадаас Тайландад суугаа элчин сайд Жан Жюхуань үүнийг хоёр орны ард түмний мянган жилийн нөхөрлөлийн илрэл гэж хэлсэн юм.
"Түүх болон бодит нөхцөл байдал нь Хятад, Тайландын ард түмнийн найрсаг сэтгэлийг иймэрхүү онцгой мөчид хөгжөөн бадраасан байна" гэж тэр тэмдэглэжээ.
Олимпийн бамбарыг дамжуулах явцад нугарал бүдрэл гарч, эвдэлэгт учирсан хотод ч гэсэн, олон хүн Олимпийн хөдөлгөөний төлөө, Бээжингийн Олимпийн төлөө уухиалан хашгирч дэмжиж байлаа. АНУ-ын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Петер Еверос хэлэхдээ,
"Ариун галыг хүндэтгэх ёстой, Олимпийн бамбар дамжуулагчийг хүндэтгэх ёстой" гэжээ.
Олимпийн ариун галыг дамжуулах ажиллагаанд гар бие оролцсон бамбарчид Олимпийн наадмын бамбарыг дамжуулах ажиллагааг эвдэн саатаасан ажиллагаанд дургүйцэж байгаагаа ирэлхийлжээ. АНУ-ын Лос-Анжелес хотод бамбар дамжуулах ажиллагаанд оролцсон Америкийн гадар салааны эмч Тодд Ликон хэлэхдээ,
"Өөрийн үзэл санаагаа илэрхийлэх нь өөр хэрэг, гэвч эвдэн сүйтгэх ажиллагаа буюу харш саад зохиож бусад хүний бодол санаагаа илтгэхийг гутаах нь дэндүү хэтэрсэн хэрэг юм" гэжээ.
Олимпийн ариун галын гэрэлтүүлэг дор, Хятадчууд болон дэлхийн ард түмэн нь нэг гэр бүлийнх юм. Олимпийн бамбарыг дамжуулах бүх явцад хятадчууд бусад орны ард түмэн хоорондын ойлголцол нь хүмүүсийг догдлуулж байлаа. Австралийн Канберрагийн бамбар дамжуулах ажиллагааны төгсгөлийн цэгт ийм дууныг олж сонслоо.
Энэ бол Австраличууд болон Хятадууд харилцан хүч нэмж, харилцан урамшуулж байгаа болно. Тэд "Хятад болон Австрали бол үүрдийн найз, Бээжин хот таныг хүсэн хүлээж байна" гэж дуулж байна.
Японы Наганод Олимпийн бамбар дамжуулахад Хятадуудыг Япончуудтай адилаар ойр дотно санагдуулсан байна. Энэхүү сэтгэлийг Японд суралцаж байгаа Хятадын оюутнуудын зохиосон бамбар дамжуулах урианд тусгасан байна.
"Бээжингийн таван цагаригт далбаа бол дэлхийн таван цагаригт далбаа мөн" гэж тэд хэлж байлаа.
Бээжингийн Олимпийн наадмын хувьд гол бамбарыг асаах цаг мөчийн ач холбогдол нь зөвхөн уг үйл хэрэгт байгаа биш, тэр нь ариун галын гэрэлтүүлэг дор Олимпийн үзэл санаа нь дэлхийн олон орон, газар нутгийн ард түмнийг эв санаа нэгтэй байлгана гэдгийг дэлхий дахинд мэдэгдэхэд байгаа юм.
Таван цагариг гэрэлтэн, ариун гал бадран дүрэлзэж Бээжингийн Олимпийн наадам нээгдлээ. Ирээдүйн 16 хоногт таван тивийн биеийн тамир спортын мастерууд Бээжинд "нэн түргэн, нэн өндөр, нэн хүчирхэг" гэсэн Олимпийн үзэл санааг өөрийн бахдам амжилтаараа харуулж, бодит үйл ажиллагаагаараа Олимпийн наадамд оролцох нь өндөр оноо авахаас ч нэн чухал гэсэн Олимпийн үзэл санааг тайлбарлах болно.
Таван цагаригт далбааны дор, Бээжингийн Олимпийн наадам нь Олимпийн хөдөлгөөний шинэ амжилтыг бичиглэж, энх тайван, найрамдал, дэвшлийн шинэ хуудсыг сөхөх болно гэдэгт хүмүүс итгэх ёстой. \О.Дарамбазар, Э.Цогзолмаа, Гэрэлт нар орчуулж, О.Дарамбазар, Э.Цогзолмаа хянав.\ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
|