• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-09 00:57:08    
Бээжин хотноо зуны Олимпийн 29-р наадмын нээлтийн ёслол боллоо

CRI

      Бээжингийн Олимпийн наадмын 3 цаг 30 минут үргэлжилсэн өргөн их нээлтийн ёслолын ажиллагааны үеэр, хүмүүсийг хамгийн их догдлуулсан нь Олимпийн наадмын гал бамбарыг асаасан мөч болно. Хэдэн зуун мянган км замыг туулан 133 хоног аялсан Олимпийн ариун гал эцсийн цэгтээ ирж, 90 мянга гаруй үзэгчид догдолсан сэтгэлээ дарж ядан байлаа.

      Нийт үзэгчдийн халуун анхаарал тавьж байгаа байдалд Хятадын гимнастикийн нэрт тамирчин байсан Ли Нин олимпийн бамбарын хамгийн эцсийн дамжуулагчийн хувиар бамбарыг тосон аваад биеийн тамир спортын талбайн дээврийн саравчинд дэгдэн гарч, гүйж эхлэв, холоос харахад тэрээр хий агаарын замаар гүйгээд байх шиг харагдаж байлаа. Түүний гүйж байхад Хятадын онцлог бүхий уран зураг хий агаарын замаар аажмаар дэлгэгдэж, Афинаас Бээжин хүрэх зураг харагдаж, олимпийн бамбарыг дэлхий дахинд дамжуулж байгаа үйл явцын дүрс тодорно. Уг зураг нь хий агаарын замаар 360 градусаар дэлгэгдсний дараа эвхэгдэж гол бамбар бий болно. Үүний дараа Ли Нин бамбарын асаах шижмийг ноцоосонд гал нь гол бамбарыг тойрон цагаргалж ассаар, гол бамбарыг асааж, гол бамбар нь дүрэлзэн аслаа. Энэ бол олимпийн түүхэнд бамбар дамжуулах ажиллагаа болон гол бамбарыг асаахыг нягт уялдуулсан анхны үзүүлэлт болно.

      Гол бамбарыг асаах нь удаа удаагийн олимпийн нээлтийн ёслолын хамгийн сонин зүйл байдаг. Бээжингийн олимпийн нээлтийн ёслол нь Хятадын өвөрмөц онцлогийг харуулсан бөгөөд дээд шинжлэх ухаан техникийг ашигаснаар хүмүүст гайхамшигтай сайхан сэтгэгдэл төрүүлж, баяр бахдлаар бялхуулсан юм.

      Энэ мөчд талбай дүүрэн хүмүүс хөгжилдэн цэнгэлдэж, Хятад улс хөгжилдэн цэнгэлдэж, дэлхий нийтээрээ хөгжилдөн цэнгэлдлээ.

      Олимпийн сүүлийн хэдэн удаагийн наадмын галт бамбарыг асаах арга хэлбэр нь хүмүүсийн анхаарлыг хамгийн их татах болж, мөн ч Олимпийн наадмын нээлтийн ажиллагааны шинийг санааачилгын чухал тал болжээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15