• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-09 00:57:08    
Бээжин хотноо зуны Олимпийн 29-р наадмын нээлтийн ёслол боллоо

CRI

       Нээлтийн ёслолын талбай дахь үсгийн хэв тоглолтын нь миний хамгийн сэтгэл ханамжтай гэж үзсэн тоглолт юм гэж ерөнхий удирдаач Жан И-мөү тэмдэглэжээ.

      "Үсгийн хэв тоглолт нь надад хамгийн их таалагдсан. Энэ нь Хятадын эртний үсэг өрөх бар мөртөө компьютерын гар шиг байдаг" гэж тэр хэллээ.

      Үсгийн хэв тоглолтын явцад "和(Хэ)" гэсэн ханьзы үсгийн загвар нь үзэгчдэд Хятадын эрт дээр үеэс эрхэмнэн дээдэлж ирсэн "эвсэг зохицонгуй" үзэл ойлголтыг харуулсан байдаг.

     Цаас хийх технологи, бар хэвлэлийн технологи, луужин, дарь нь Хятадын эртний 4 том нээлт юм. Эдгээр нээлт нь хүн төрөлхтөний нийгмийн дэвшил хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслолд урлагийн аргаар энэ 4 том нээлтийг дахин харуулсан нь Бээжингийн Олимпийн наадмын "шинжлэх ухааны Олимп"-ийн үзэл ойлголтоор Хятадын эртний шинжлэх ухаан техникийн ололт амжилтад хандан илэрхийлсэн хүндэтгэл болох юм.

      Нээлтийн ёслолд хязгаалашгүй татах хүч нэмсэн, "Шувууны үүр"-ийн оройг дагасан кристал том дэлгэц нь шинэ технологийн охь содон бүтээл болно. Ерөнхий удирдаач Жан И-мөү хэлэхдээ:

     "Бид компьютерын 64 проекторыг ан завсаргүй залгаж, кристал дэлгэцийг бүрдүүлсэн, энэ бол хамгийн шинэ технологи юм" гэжээ.
Үндэсний Биеийн Тамир Спортын Талбай—"Шувууны үүр"-ийн агаар дахь гоё үзэсгэлэнтэй хуар пуужин нь нээлтийн ёслолыг даган үргэлжилж, дарийн соёлын уламжлал, хөгжлийг харуулсан юм.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15