• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-09 00:57:08    
Бээжин хотноо зуны Олимпийн 29-р наадмын нээлтийн ёслол боллоо

CRI

     Олимпийн наадмын нээлтийн ёслолын уран сайхны тоглолт оргил үедээ ороход, сансрын хоёр нисэгч агаар огторгуйгаас бууж ирэн, асар том дэлхийн бөмбөрцгийн загвар нь Үндэсний Биеийн Тамир Спортын Ордны "Шувууны үүр"-ний шалнаас хөөрөн мандлаа. 18 метрийн диаметр, 16 тоннын жинтэй асар том дэлхийн бөмбөрцгийн загвар нь 9 дугаригт хуваагдаж, 58 жүжигчин адил бус байрлалаас алхан гарч, "Бие бүхэн нэг дэлхийтэй" гэсэн үзэл баримтлалыг харууллаа.

      Сүүлийн жилүүдэд Хятад орон сансар судлалын салбарт дэлхий нийтийн анхаарлыг татсан асар их амжилтад хүрч, "Шэнь-жөү" сансрын хөлөг, "Чан-э 1р"-ийг хөөргөсөн юм. Энэ бүхнээс Хятадынхны сансар судлалыг чухалд үзэж, хүсэл мөрөөдөл тавьж байгааг харж болох юм.

    2003 онд Хятад улс нисэгчтэй сансрын ахны хөлөг—"Шэнь-жөү 5-р"-ийг хөөргөж, сансрын нисэгч Ян Ливэй сансрын уудмаас хүн төрөлхтөнд хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм.

     "Сансрын уудамд ажиллаж байгаа ажил нэгтнүүддээ мэндчилгээ дэвшүүлж байна. Эх орон, ард түмэн, Шянган, Аомэнийн ах дүү нар, Тайваний эх орон нэгтэй хүмүүс, гадаадад байгаа Хятадын харьяат нарт мэндчилгээ дэвшүүлж байна. Бүх дэлхийн ард түмэнд мэндчилгээ дэвшүүлж байна" гэж Ян Ливэй хэллээ.

      Күнзы бол Хятадын агуу их сэтгэгч гэдгийг дэлхийн их олон хүн бүр анддахгүй сайн мэднэ. Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслолын уран сайхны тоглолт нь ч Күнзын эргэн тойрны улс орнуудаар зорчсон түүхэн үйл хэргийг харуулсан. 2008 жүжигчин Күнзын үеийн гэж урлагчилсан хувцасаар гоёж, гартаа хулсан бичиг барьж тоглосон бөгөөд үүнд тааруулсан хөгжим нь Хятадын эртний найраг гинших хэлбэрээр Күнзын маш олон сонгодог сургаал үгийг уншсан юм.

     Күнзы нь 2000 гаруй жилийн өмнө амьдарч байсан. Тэрээр ёслол болон өршөөл нүгэлсэнгүйг дээдлэж, ёс суртахууны хүмүүжил болон хувь хүний хүмүүжил боловсролыг чухалд үзэж байжээ. Күнзын сургаалтны үзэл санаа бол Хятадын уламжлалт соёлын охь шилдэг нь мөн бөгөөд дэлхий дахинд өнө мөнхийн балрашгүй үр нөлөө үзүүлсэн билээ. Өнөө, Күнзы нь дотоод гадаадын харилцаа холбооны гүүр болсон байна. 2004 оноос эхэлж, Хятад улс хилийн чанадад хятад хэл заах болон хятад соёлыг дэлгэрүүлэх зорилгоор Күнзын нэрэмжит дээд сургуулиуд байгуулсан. Өнөө, Күнзын нэрэмжит ийм дээд сургууль бүх дэлхийн 100 гаруй улс оронд түгэж, бүх дэлхийн хятад хэл сурч байгаа хүн ард 30 саяас давсан байна. 2007 онд тухайн үед Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн, Күнзын нэрэмжит дээд сургуулийн ерөнхий газрын зөвлөлийн дарга байсан Чэнь Жи-ли Күнзын нэрэмжит дээд сургуулийн ерөнхий газрын нээлтийн ёслол дээр ингэж хэлсэн юм.

     "Күнзын нэрэмжит дээд сургуулийн ерөнхий газар нь олон оронд байгуулагдсан Күнзын нэрэмжит дээд сургуулиудад үнэнчээр үйлчилж, Күнзын нэрэмжит дээд сургуулиар дамжуулан олон орны хятад хэл сурч байгаа болон хятад соёлыг дэлгэрүүлж байгаа зэтгэлтнүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлнэ" гэж Чэнь Жи-ли тэмдэглэжээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15