• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-09 00:57:08    
Бээжин хотноо зуны Олимпийн 29-р наадмын нээлтийн ёслол боллоо

CRI

      Зөвхөн нээлтийн ёслол төдийгүй, Бээжингийн Олимпийн наадамд бэлтгэх бүхий л явцад "хүмүүнлэгийн олимп" гэсэн үзэл ойлголтыг харуулахад анхаарсан юм. 2003 оноос хойш залгаагаар нийтэлсэн Бээжингийн Олимпийн наадмын лого "хятад тамга•Цэнгэнт Бээжин " болон өлзий бэлэгт хүүхэлдэй Фүва зэрэг Бээжингийн Олимпийн наадмын бэлэг тэмдэг болсон зураг төслүүд нь хятад соёлын тамга тэмдгийг гүн дарсан байдаг юм. Өлзий бэлэгт хөөрхөн 5 хүүхэлдэй Фүваг Хятадын дүрслэх урлагийн нэрт мэргэжилтэн Шүй Тяньжүн үнэлж хэлэхдээ:

      "Бидний бүтээсэн өлзий бэлэгт хүүхэлдэй—Фүва нь найрсаг, найрамдал, амьжиргааны хүч ихтэй, маш амьдлаг бүрэн дүр юм. Тэр нь манай үндэстний соёлыг шинэ агуулгаар баяжуулсан төдийгүй бас Олимпийн наадамд соёлын шинэ утга агуулга нэмсэн байна" гэлээ.

      Бээжингийн Олимпийн наадам нь зөвхөн Хятадын соёл иргэншлийг харуулах тавцан болж байгаа төдийгүй, мөн ч дэлхийн олон орны соёлын өргөн их баярын цуглаан болж байна. Олимпийн энэ наадмын хугацаанд Бээжинд Олимпийн үзэсгэлэн зохион явуулахыг Олон Улсын Олимпийн Хорооноос анх санаачилсан. Швейцарийн Лаусэний Олимпикийн музейд хадгалж байгаа ховор нандин зарим бүтээлүүдийг Бээжинд дэлгэн үзүүлэх болно. Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хорооны Соёлын ажиллагааны газрын дарга Жао Дүнмин хэлэхдээ, дотоод гадаадын үзэсгэлэнг зэргээр ажиллуулах нь адил бус соёлын харилцан уусан нийлсэн Олимпийн үзэл санааны бодит илрэл юм гэжээ.

     "Бид Хятадын онцлогийг олон улсын жишигтэй уялдуулахаар чармайж, Хятадын өнө эртний түүх соёлыг төвлөрөнгүй харуулах төдийгүй бас олон улсын өргөн их оролцоо нь олон улсын чиглэлийн, олон ургалцат соёлын солилцооны нийллийг харуулж байна" гэж Жао Дүэмин тэмдэглэжээ.

      Үүнээс гадна, гадаад орнуудын тоглолтын их олон хамтлагууд бас Олимпийн наадмын хугацаан дахь Хятадын тоглолтын тавцанг сонирхож байна. Хятадын Гадаадтай Тоглолтын Ажлаар Харилцах Компанийн (CPAA) хариуцан тоглуулах "Бээжингийн болзоо—2008 соёлын арга хэмжээ" Олимпийн наадмын хугацаанд 30 гаруй улс орны хэдэн мянган уран бүтээлчдийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлж сонихуулах болно. Уг компанийн ерөнхий захирал Жан Юй хэлэхдээ:

     "Олимпийн наадам нь бүх дэлхийн нийтийн баяр юм. Бид адил бус газар нутгийн адил бус онцлогтой дуу бүжгийн урлагийн цоморлогийн 5 их үдэшлэг зохиож, бүх дэлхийн олон шилдэг урлагийн хамтлагууд болон шилдэг уран бүтээлүүдийг сонирхуулан, дэлхийн соёлын их найр наадмын өвдөгш байдлыг бүрдүүлнэ" гэлээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15