• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-09 00:57:08    
Бээжин хотноо зуны Олимпийн 29-р наадмын нээлтийн ёслол боллоо

CRI

      4 жилд нэг удаа болдог Олимпийн наадам нь бүх дэлхийн биеийн тамир спортын мастеруудын ур самбаа, хүч шандасаа сорих талбай, ялангуяа дэлхийн олон орны соёлын үзүүллэгийн том тавцан болж байна. 8-ны орой болсон Олимпийн наадмын нээлтийн ёслол нь хүмүүсийн хүсэн хүлээсээр ирсэн их баяр наадам юм. 5 мянган жилийн соёлын цацрангуй түүхтэй Хятад улс нээлтийн ёслолоороо дэлхий нийтэд юуг уламжилж мэдээлэх тухай Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслолын ерөнхий удирдаач Жан И-мөү хэлэхдээ:

      "5 мянган жилийн соёлыг яаж харуулах вэ? Үүний утга санааг би 'бид хэн бэ? Бид тантай нэг гэр бүлийнхэн' гэсэн хоёр өгүүлбэрт хураангуйлсан. Манай энэ нээлтийн ёслол дэлхий нийтэд баяр бахдал авчирч, Хятадын ард түмний сэтгэлд таалагдах юм" гэлээ.

      "Үзэсгэлэнт сайхан Олимп" гэсэн Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслолын уран сайхны тоглолт нь "цацрангуй соёл иргэншил", "гайхамшигт цаг эрин" хоёр хэсгээс бүрдэж, Хятадын үндэстнүүдийн өнө эртний түүх, цацрангуй соёл, эрин үеийн Хятадын өөрчлөлт, нээлттэй байгуулалтын ололт амжилт болон эрин үеийн Хятадын ард түмний оюун санааны дүр төрхийг харуулсан юм. Цаг гаруй үргэлжилсэн уран сайхны тоглолт нь сүр жавхаа төгөлдөр, содон гайхамшигтай мөртөө өнө эртний түүхтэй дорно дхнины онцлог сэтгэмж, эрин үеийн Хятадын төрх байдлыг харуулж, олон орны ард түмэнтэй хамтдаа эвсэг зоницонгуй дэлхийг байгуулах гэсэн Хятадын ард түмний сайн сайхан хүсэл эрмэлзлийг илтгэсэн байгаа юм.

      Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслолын уран сайхны тоглолтын эхний бүлэг нь эртний хувцас өмсгөлтэй 2008 хөгжмчний хөгжимдсөн Фөү гэдэг вааран хөгжмийн зэмсгийг хамтаар цохиж хөгжимдсөн юм. Фөү бол Хятадын эртний хятад хөгжмийн зэмсэг бөгөөд одоо гэхэд 3000 жилийн түүхтэй болоод байна. Фөү хөгжмийн зэмсгээр хөгжимдөж оргил үед ороход, "найз нөхөд алсаас ирхүй дур, хязгаалшгүй сэтгэл баямуй" гэсэн Хятадын эртний их сэтгэгч Күнзын мэргэн үг нээлтийн ёслолын талбайн том дэлгэцнээ хятад, англи хэлээр тодорч, дэлхийн найз нөхдөө угтаж байгаа сэтгэлийг илтгэсэн юм. Энэ нь мөн Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслолд эх эцэсгүй туушлаган шингэсэн үзэл санааны гол агуулга болно.

      Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслолд хятад соёлын агуулгыг үлэмжхэн ашигласан юм. Урлагийн бүх тоглолт нь 20 метр урт, 11 метр өргөн, 800 килограмын жинтэй "урт зург"-ийг тойрон явагдлаа. Зургийн тэхнхлэг, хэсэг бүлэг, шийн тавцан зэрэгт Хятадын онцлогтой тайз тавцангийн чимэглэл хамвсаргаж, үсэн бийр, хулсан сав, цаасан шувуу зэрэг хятад соёлын бэлэг тэмдгийн цоморлогууд зэргээр илэрч, тоглогчдын хувцас өмсгөл нь ч хятадын онцлог ихтэй байлаа.

      Хятад урлагийн хэв намбатай энэхүү тоглолт нь үзэгчдийн сэтгэлийг баясгах нь гарцаагүй юм. Нээлтийн ёслолын нэгдсэн давталтыг үзсэн Мекмикийн нэг телевизийн сурвалжлагч Жорж Бернал хэлэхдээ, ү-мөгийн удирдаалсан энэ тоглолт нь хятад соёлын содон гайхамшгийг харуулсан байна гэлээ.

      "Нээлтийн ёслолын тоглолт нь хятад соёлыг бүрэн харуулсан, хийдгээр түүний дотрохи нэг хэсэг л байлаа ч гэсэн, тэдгээрийн дотрохи хамгийн чухал болох эвсэг зохицонгуй зэрэгцэн орших, харилцан хүндэтгэх гэсэн охь содон зүйлүүдийг үзүүлсэн байна" гэж тэр тэмдэглэжээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15